Гэр бүлийн зургаан иргэн угаартаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас болон тухайн гэр бүлийн гишүүн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн тухайн гэр бүлийн талаар албан протокол бүхий хувийн мэдээллийг дэлгэрэнгүй бичсэн мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн билээ. Тус мэдээлэл нь худал бөгөөд санаатайгаар тухайн гэр бүлийг гүтгэсэн, хуулийн байгууллага мэдээллийг танилцуулсан мэт гаргасан болохыг Хууль зүй дотоод хэргийн сайд мэдэгдэж, мэдээлэл тараасан этгээдийг олж тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг онцолсон. Цагдаагийн байгууллагаас тухайн мэдээллийг нийтэлсэн этгээдийг олж тогтоосон талаар тодрууллаа.
НЦУГ-аас өгсөн мэдээллээр, хоёрдугаар сарын 6-нд ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн мэдээллийг задруулсан этгээдийг олж тогтоосон даруйд ажлын хэсгээс олон нийтэд мэдээлэл өгнө гэлээ.
Эргэн сануулахад, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зургаан иргэн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө угаартаж нас барсан. Харамсалтай хэргийн талаар тухайн гэр бүлийн том хүү мэдээлэл өгсөн даруйд тэдний гэр бүлийн талаар хувийн мэдээллийг задруулсан асуудал үүссэн. Гэхдээ тус мэдээлэлд худал зүйл олон байсан учир санаатай үйлдэл гэж үзэж Хууль зүй дотоод хэргийн яам онцгой анхаарч байгаагаа мэдэгдээд буй.
Хэргийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон бусад холбогдох албаныхан мөрдөн шалгаж байгаа юм.
Нэргүй 1 минутын өмнө 98.193.13.144
Ene tehnologi chin Genco-oos garaltai bizdee. Ternii ergen toirniihon togs hiideg tehnoli doo.
Нэргүй 2025-02-10 66.181.184.251
Заавал олж хариуцлага тооцох хэрэгтэй. Цагдаа үүнээс ч илүү юмыг олохоо хүрвэл олдог л юм билээ
зочин 2025-02-10 103.57.92.28
Олон түмэнд худал мэдээлэл тарааж иргэдийн амгалан тайван байдал алдагдуулан үймээн самуунд уриалан дуудах тогтворгүй байдал үүсгэх нэг хэлбэр шүү