Цагдаагийн албан хаагчаар ажиллаж байсан иргэн гурван хүүхдийн хамт нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 05-нд энэ талаар дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна. Шалтгалтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах айлын гэр шатаж, дотор нь байсан дөрвөн иргэн нас барсан байжээ.
ЦЕГ-аас тодруулснаар "цагдаагийн албанд ажиллаж байсан 34 настай эрэгтэй гурван хүүхдийн хамт нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
3,569.17















































