Карибын орнуудад хамгийн хүчтэй газар хөдлөлт болох дөхөв

Карибын орнуудад хамгийн хүчтэй газар хөдлөлт болох дөхөв

Карибын орнуудад хамгийн хүчтэй газар хөдлөлт болох дөхөв

Гондурасын хойд хэсэгт, Карибын тэнгист 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн Бямба гаригт болжээ. Газар хөдлөлтийн улмаас ойролцоох арлууд болон улсууд цунамийн сэрэмжлүүлэг зарлав. Голомтоос 202 км зайд буюу Кайманы арлуудын Жорж таунд чичиргээ мэдрэгджээ. Харин цунамийн сэрэмжлүүлгийг Колумб, Гаити, Белиз, Саба, Аруба, Куракао, Коста Рика, Багам, Куб, Кайманы арлууд, Панам, Доминикан, Туркс болон Кайкосын арлууд, Гондурас, Мехсик, Бонайр, Гуатемала, Ямайка гэсэн газруудад зарласан байна.

Кайманы арлуудын эрэг хавийн оршин суугчдыг нутгийн төв хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ.

Цунамийн анхааруулгын төв анхандаа газар хөдлөлтийн хүчийг 8.0 магнитуд гэж зарласан. Хэрвээ 8.0 байсан бол энэ нь 2023 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болох байв. Карибын тэнгисийн орнуудад хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сард 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.

Хэрвээ хүчтэй газар хөдлөлтөөс цунами үүссэн бол 20:48 цагт Пуэрто Рикогийн баруун эрэгт хүрнэ гэж таамаглаж байжээ. Үүнээс 30 минутын дараа АНУ-ын Виржинийн арлуудад цунамийн эхний давалгаа хүрэх байв.

ЭХ СУРВАЛЖ: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2025-02-10 202.21.115.165

Yamar oilgomjgui medee ve kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж