Techno: Үнэндээ бидний хүссэн төгсгөл биш байлаа

Techno: Үнэндээ бидний хүссэн төгсгөл биш байлаа

Techno: Үнэндээ бидний хүссэн төгсгөл биш байлаа

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн эхний том тэмцээн болох "IEM Katowice" өчигдөр/2025.02.09/ өндөрлөлөө. Польшийн Катовице хотод 12 өдрийн турш дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж, аваргаар Францын "Vitality" баг тодров. Тэд финалд Оросын "Spirit" багийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, анх удаагаа "Katowice"-д түрүүлсэн аж. Сподек аренад болсон тоглолтод "Vitality" илт илүүрхэж, өрсөлдөгч багтаа боломж олгосонгүй. Тэдний шинэ цэрэг "ropz" ч багт ирсэн хэргээ гаргаж, цомд хөтөллөө.

"IEM Katowice" тэмцээний шилдгээр "Vitality"-ийн "ZywOo" тодорсон. Тэрбээр 21 дэх удаагаа тэмцээний шилдгээр шалгарав.

Финалын дараа "Spirit"-ийн залуу лидер "donk" ярихдаа "Тааруу ойлголцол, муу шийдвэр, тааруу буудалт гээд бүх зүйл муу байлаа. Бид зүгээр л муу байлаа. Хожигдсон шалтгаанаа олж, цаашдаа юу болохыг харцгаая. Ялагдал байхгүй бол хожил байхгүй шүү дээ" гэжээ. Харин "sh1ro"-ийн хувьд "Бид 0-3 гэсэн харьцаатай хожигдлоо. Би багтаа тус болж чадсангүй" гэлээ.

Финалын тоглолтыг 1.29 сая хүн шууд үзжээ.

Тэгвэл "ZywOo" тоглолтын дараа "Та нар "ropz" яагаад Шанхайд биднийг болгож тавьсныг харлаа. Эцэст нь түүнийг багтаа авчирч чадлаа. Би одоо зогсохгүй. Илүү олон Катовице, Кёльн, Мэйжорт түрүүлмээр байна. "Donk"-д чөлөөтэй тоглох орон зай өгч болохгүй ээ. Түүнд нэгийн эсрэг нэг тоглох боломж өгвөл тэр бүгдийг нь ална. Энэ бол түүнийг дэлхийн шилдэг болгож байгаа чадвар. Харин багаараа түүний эсрэг тоглож, зай өгөхгүй бол тэр хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй. Энэ л бидний төлөвлөгөө байлаа" гэжээ.

"donk" буюу Данил Крышковец гэх 18 настай хүүг зогсоох аргаа "Vitality" олжээ.

"The MongolZ" баг хагас шигшээд "Vitality"-д хожигдож, хүрэл медаль хүртсэн билээ. Тус тоглолтын дараа "Techno" буюу М.Содбаяр "Гайхалтай байлаа. Сподек аренад гайхалтай зүйлсийг мэдэрлээ. Энэ цэнгэлдэх CS-ийн ертөнцөд үнэхээр утга учиртай газар. Бид сайн тоглосон. Гэхдээ үнэндээ бидний хүссэн төгсгөл биш байлаа" гэв.

"The MongolZ" дараагийн тэмцээн нь хоёрдугаар сарын 14-ны өдөр Румынд эхлэх 1.25 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн байх болно. Тус тэмцээнд монгол баг чансаагаараа бусдыгаа тэргүүлж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-10 59.153.114.65

сахал самбайндаа дарагдсан 30 тай өвөө нар юм бишүү хаха

Avatar

Нэргүй 2025-02-10 59.153.112.129

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-02-10 66.181.176.74

Баяр хүргэе! Урагшаа!

Avatar

Нэргүй 2025-02-10 43.242.242.59

Боломжийн тоглосон. Одоо харин Румынд цомыг нь авах хэрэгтэй. өөр олон Монгол баг агрч ирмээр байна. Тийм чадамж монголчуудад байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж