О.Хангай, Ц.Бямба-Отгон нар ээлжит түрүүгээ хүртлээ

О.Хангай, Ц.Бямба-Отгон нар ээлжит түрүүгээ хүртлээ

О.Хангай, Ц.Бямба-Отгон нар ээлжит түрүүгээ хүртлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр ч томоохон барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. 


ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан Бямба гаригт боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Харин дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Сүхбат нар шалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Г.Бадрах, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Батсайхан нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг улсын харцага Б.Зоригтбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Б.Батсайханд, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатарт тус тус гардууллаа.
Тус барилдааны түрүү бөх 8.000.000, үзүүр бөх 4.000.000, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 2.000.000 төгрөгийн бай шагнал гардсан аж.
“БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ХИШИГ” БАРИЛДААНД Ц.БЯМБА-ОТГОН АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2025.02.09/ боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.224

Хангай бас нэгмуу зальтай эд байх шиг хирдээ бөхөөр явцгүй муугаа мэдэж шоудаж тодрох юи байх. Одоо хоёр байтугай нэг түрүүлэх ч эргэлзээтэй, харьж яваа бололтой. Хүн муутай гэж яригддаг, дээр нь улстөрч болох санаатай ч гэх шиг

Avatar

Зочин 7 цагийн өмнө 202.126.90.85

Энэ өнгө өнгийн хадаг яндар бас юу ч вэ дээ, үндэсний бөх гээд байгаа маань ер нь Төвдөөс гаралтай эд юм биш биз

Avatar

ЗОЧИН 7 цагийн өмнө 66.181.180.246

ТАТВАР ТӨЛӨГЧ НАРЫН МӨНГИЙГ БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦАХ ЮМ НААД БӨХЧҮҮД ЧИНЬ УЛС НИЙГЭМД ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА. ГЭНЭТ ОЛСОН АШГИЙНХАА ХЭДЭН ХУВИЙН ТАТВАР ТӨЛДӨГ ВЭ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 122.201.31.39

Мэдээллийг ингэж тэнцвэргүй өгч болохгүй.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 122.201.31.39

1-н даваанд уначихвал ээлжит шал арчилттаа хийлээ гэж мэдээлэх юмуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж