Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрх ноцтой зөрчигдөж хүүхдэд ээлгүй хот, хүүхдэд ээлгүй ард түмэн болсон. Учир нь жилд хэдэн зуун хүүхэд авто осолд өртөж, угаартаж, ахуйн ослоор амь насаа алдсаар байна.
Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн осолд 10 мянга гаруй хүүхэд өртсөн гэсэн тоон мэдээлэл байгаа юм. Үүнээс 700 гаруй хүүхэд нас барсан байна.
Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд бие махбодийн болон үл хайхрах хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь жилээс жилд нэмэгдэж байна. Үүнээс үүдэж хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Тоон мэдээллээс харвал, 2012-2016 онд буюу дөрвөн жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан бол 2017-2022 оны хооронд 1600 гаруй хүүхэд болж өсчээ.
Мөн 2023 оны байдлаар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд 358 хүүхэд өртсөн байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртдөг гэдгийг албаныхан хэлдэг. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байжээ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буй. Дийлэнх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй гэдгийг албаныхан онцолдог.
Монгол Улсын хүн ам 3 сая 400 мянга болж өссөн. Нийт хүн амын 36 хувийг буюу 1 сая 250 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.
2023 оны байдлаар эдгээр хүүхдүүдийн 36 мянгыг нь хагас өнчин, 2911 бүтэн өнчин, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байгаа аж.
Монгол Улс одоогоос 29 жилийн өмнө буюу 1996 онд анх хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэн найруулж хамгийн сүүлд 2024 онд шинэчлэн тухайн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Үүнд цаг үеэ дагасан хэд хэдэн шинэлэг өөрчлөлтүүдийг нэмж оруулж өгсөн.
Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр баталсан юм.
Тухайлбал, шинэ хуульд үл хайхрах хүчирхийллийг тодорхойлж өгсөн. Тодруулбал, хүүхдээ үл хайхарч амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Мөн аж ахуй нэгж байгууллагууд цалингийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүл хүүхдийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулахаар хуульчлаад байна. Үүнээс гадна хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрт ажиллахаар шинээр тусгасан юм. Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг сайжруулахаар тус хуульд зааж өгчээ. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгасан. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм. Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна.
Хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлд:
- 2017 онд 900 гаруй сая төгрөг
- 2018 онд 6.4 тэрбум төгрөг
- 2019 онд 7.6 тэрбум төгрөг
- 2020 онд 6.4 тэрбум төгрөг
- 2021 онд 8 тэрбум төгрөг
- 2022 онд 8 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.
Зочин 2025-02-10 103.212.118.21
явган хүний замгүй машин зам гэр хорооллоор дүүрэн бгаа гэр хорооллын хүүхдүүд маш аюултай машины замаар явахаас аргагүй бдаг
Нэргүй 2025-02-10 59.153.112.129
SADARLI80955877SEKSDMEER
Нэргүй 2025-02-10 59.153.112.129
ANUSDI XUCHINDUULI SEKSEER VANXANDI80955877BOOWN XXNO
лутаа 2025-02-10 66.181.164.23
Хөвсгөлийн хүүхэд мөчлөгч энэ жил шоронгоос гарна, цагдаа нар зүгээр л тавиад явуулчих байх Дорноговийн хэрэг дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй ээ…
Нэргүй 2025-02-10 202.131.234.123
цаазлахгүй байхаар хэн ч гэсэн 5 жил амарч тэжээлгэж байгаад гарч ирээд дахин гэмтэнгээ үйлдэнэ шүү дээ. нөгөө хулгайлж хүүхэд алсан гансүх шийтгэлээ аваагүй байсаар байгаа юм шүү