Шинэ долоо хоногийн /2025.II.10-16/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Шинэ долоо хоног тогтвортой орлого, амжилтаар эхэлж байна. Ойр дотны хүмүүсийн дэмжлэгийг авснаар төлөвлөгөө тань саадгүй биелэнэ. Ирээдүйнхээ талаар дэмий санаа зовж, гуниглаж магадгүй. Гэхдээ долоо хоногийн сүүл гэхэд сэтгэлгээ тань илүү эерэг болсон байх болно. Ямартай ч цагийн юмыг цагт нь дуусгаж чадна. Хэт яарах нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг санаарай. Шийдэмгий, эрч хүчтэй байж чадвал ажил хэрэг болон хувийн асуудлаар чухал шийдвэр гаргаж чадна. Албан тушаал ахих юм уу цалингаа нэмүүлж магадгүй. Найз нөхдөөрөө дамжуулан ирээдүйтэй боломжийг атгаж авч чадна. Гэр бүлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан байсан бол энэ долоо хоногт эцэслэх бололтой. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Аливаа хөрөнгө оруулалт санаснаар болохгүй байх магадлалтай.
Үхэр
Санхүүгийн асуудлаа зохицуулах долоо хоног. Аз болоход та шаардлагагүй зардал гаргалгүйхэн байж байгаад хуримтлалаа өсгөж чадах бололтой. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргаж магадгүй. Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд санаа зовоод анхаарал сайн төвлөрөхгүй байж магадгүй. Гэхдээ ажил мэргэжлийн талбарт хамт олныхоо дэмжлэгээр газардахгүй. Тэд таны төслийг дэмжихийн зэрэгцээ урамшуулал, цалингийн нэмэгдэл ч авч магадгүй. Долоо хоногийн сүүлчээр бүх зүйл хамаагүй дээрдэнэ. Таны хичээнгүй зан болон хамт олны дэмжлэг хавсарснаар сорилттой төслүүдийг үр дүнтэй дуусгаж чадна. Ажилтай холбоотой богино аялалд гарч, харилцаа холбоогоо өргөжүүлнэ. Таны бүтээмж мэдэгдэхүйц өндөр байна. Бизнесийн маргааныг ч шийдэх боломж таны гарт байна.
Ихэр
Эрч хүчтэй долоо хоног эхэлж байна. Ажил дээр ч, гэрт ч эв найртай, амар амгалан байдал ноёлох төлөвтэй. Энэ байдал таны өөртөө итгэх итгэлд ч эерэгээр нөлөөлнө. Та нийгмийн байр сууриа дээшлүүлж чадна. Мөн гэртээ хэрэгцээтэй зүйлсийг худалдан авна. Урлагийн арга хэмжээ, кино гэх мэтээр цагийг бүтээлч байдлаар өнгөрүүлбэл зүгээр. Гэр бүлээрээ аялах юм уу ах дүүстэйгээ холбоотой сайн мэдээ сонсоно. Янз бүрийн асуудал үүсэхэд тэвчээр бол таны хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг санаарай. Зорилгодоо л гагц анхаарлаа төвлөрүүлж, үр ашгаа хэрхэн дээшлүүлэх талаар бод. Хүүхдүүдийн боловсрол санаа зовоож магадгүй. Шаардлагагүй зардлаа хянаж, санхүүгийн байдлаа бэхжүүлээрэй. Гэр бүлийн бизнес эрхлэгчид шинэ төсөл төлөвлөгөөний талаар бодож байгаа бол одоо л эхлэхэд тохиромжтой.
Мэлхий
Энэ долоо хоногийн уриа үг тань "Тайван байдал". Нойр алдагдах, шийдвэр гаргалт удаашрах, тайван бус байх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлэхгүй байвал эдгээрийг даваад гарч чадна. Аливаа зүйлд хэт өндөр хүлээлт тавих нь урам хугарахад хүргэдэг. Хэт үрэлгэн байдлаас болж санхүүгийн тэнцвэр алдагдах төлөвтэй байна. Таны тэвчээрийг шалгасан, урхинд оруулж мэдэх үйл явдлууд болно. Иймд ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож үзээрэй. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ. Таны эрч хүч нэмэгдэж, сэтгэлийн амар амгалан эргэн ирнэ. Зорилгодоо анхаарал төвлөрүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлж, нийгэм дэх байр суурийг ч дээшлүүлнэ. Хойшлогдсон төслүүд урагшилж магадгүй. Гэр бүлийн бизнестээ хөрөнгө оруулбал хожим тустай.
Арслан
Ажил мэргэжлийн амжилт, шинэ боломжуудыг авчрах долоо хоног. Тэр бүү хэл санхүүгийн алдагдал тань ашиг болон хувирч магадгүй.Танд ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулах боломж байна гэсэн үг. Нийгмийн хүрээллээ өргөжүүлэх нь таны нэр хүндийг өсгөх болно. Ганц бие хүмүүс хайж явсан нэгнээ олно. Хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр ядарч туйлдаж, бухимдаж магадгүй. Мөн бардам зан тань ил гарч, харилцааг хурцатгаж мэдэхээр байна. Өөртөө үл итгэх, эргэлзэх мэдрэмж төрнө. Онцын шаардлагагүй бол хол замд гарах хэрэггүй. Тэвчээртэй байж, шаардлагагүй маргаанаас зайлсхийгээрэй. Ялангуяа хайр дурлалын харилцаанд энэ нь хамгийн их хамаатай. Оюутан сурагчид илүү зүйлд сатааралгүй хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Охин
Аз жаргалтай, итгэл төгс өдрүүд хүлээж байна. Өөрөөрөө бахархах сэтгэлийн хүчээр ажил дээрээ таатай цаг хугацааг өнгөрүүлнэ. Таны карьерт өөрчлөлт авчрах сонирхолтой шинэ боломжууд гарч ирж магадгүй. Ажил хайгчид хүссэн албан тушаалдаа хүрч магадгүй. Албан тасалгаа, орон байраа засч сайжруулна. Хайртай хүнтэйгээ маргаантай байсан бол үүнийгээ шийдвэрлэж, эв найрамдлыг тунхаглаж чадна. Мөн та хоёр харилцаагаа дараагийн шатанд гаргах шийдвэрт хүрнэ. Харин ганц бие хүмүүс төгс хосоо олно. Долоо хоногийн сүүлээр сайн сайхан зүйлс тохиолдоно. Санхүүгийн алдагдал нь эцэстээ ашигтай зүйл болж хувирна. Таны оюун ухаан ер бусын хурц байх ба үүнийг ашиглаад карьераа ахиулж чадна. Эрүүл мэнд сайжирна. Нөлөө бүхий хүнтэй уулзаж, бизнесийн шинэ үүд хаалгыг нээж магадгүй.
Жинлүүр
Өмнөх долоо хоногийн эмх замбараагүй байдал арилж, гацсан зүйлс урагшилна. Аз таны талд байх нь. Шаргуу хөдөлмөрөө шагнуулж, удаан хүлээгдэж, хойшлуулсан ажлаа эхлүүлэх боломж гарч ирнэ. Санхүүгийн хувьд ч сайхан мэдээ сонсоно. Өөрт тань сайхан зүйл тохиолдсон бол өрөөлд ч бас буян болох хэрэгтэйг санаарай. Долоо хоногийн сүүлч дөхөх тусам улам завгүй болно. Үүнийг дагалдаад таны тэвчээрийг шалгасан зарим нэг үйл явдал болж магадгүй. Харин та энэ үед зорилгодоо илүү тодорхой төвлөрөхийг хичээгээрэй. Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгнө. Хувийн амьдралаа эв найрамдалтай байлгая гэвэл бардам зангаа дар. Би төвт үзлээсээ салах хэрэгтэй. Төрийн алба, хүнс хөдөө аж ахуй, нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүст ашигтай байна.
Хилэнц
Эрүүл мэнд болон санхүүгийн байдал тэнцвэргүй байх долоо хоног. Амьдрал өнөөдөр өгссөн ч маргааш уруудах тул үүнийг тайван хүлээж аваарай. Алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа тул хөрөнгө оруулалтаас зайлсхийх нь зүйтэй. Мөн аливаа сөрөг үр дагавраас сэрэмжилж хэрүүл маргаанд ухаантай ханд. Гэхдээ таны хүсэл зориг, манлайлагч зан тань аливаа хүнд хэцүү нөхцлийг даван туулаад гарч чадах бололтой. Ахмад хүмүүсийн зөвлөгөөг нээлттэй хүлээж авахад буруудахгүй. Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалъя гэвэл ажил, амьдрал гээд бүхий л харилцаанд зөрчилдөөнөөс зайлсхий. Амралтын өдрүүдийг эерэг өнгөрүүлнэ. Зогсонги байдалд орсон байсан төслүүдээ шинээр эхлүүлнэ. Зардлаа ухаалгаар хянаж, хуримтлалаа нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Оюутан залуус сонирхолтой эрэл хайгуулд гарч, гүйцэтгэлээ сайжруулна.
Нум
Аз жаргалтай долоо хоног. Гэр бүлийн амьдрал эв найртай байж, ханьтайгаа харилцаа холбоогоо бэхжүүлнэ. Аз жаргалтай мөчүүд таны амьдралыг сэтгэл хангалуун, бүрэн бүтэн байлгах болно. Бизнесийн тухайд ч ялгаагүй. Шийдвэр гаргахдаа хэт алгуурлах хэрэггүй. Хурдтай, эрч хүчтэй байдал танд дараа дараагийн өсөлтийг авчрах болно. Ашигтай хөрөнгө оруулалт хийж магадгүй. Долоо хоногийн сүүлээр төсөл саатах зэрэг таны тэвчээрийг шалгасан зарим нэг асуудал үүсч магадгүй. Ходоодтой холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй тул алгуурлалгүй анхаарал хандуулаарай. Өрсөлдөгч болон далд дайснууддаа болгоомжтой ханд, сонор сэрэмжээ өндөржүүл. Дарга нараас ялангуяа зай барихыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд шаардлагагүй маргаанаас зайлсхий.
Матар
Баяр баясгалантай долоо хоног. Эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэж чадсанаар амьдрал илүү аз жаргалтай болон хувирна. Орлого нэмэгдэж, зарлага багасах нь. Хууль шүүхийн асуудал ч таны талд шийдэгдэж, өрсөлдөгчөө хянаж чадна. Ажлын үр дүн тань магтууштай байснаар хамт олон, удирдах албан тушаалтнуудынхаа хүндлэлийг хүлээнэ. Ажлын байрны өөрчлөлт удахгүй гарч болзошгүй байна. Гэр бүлийн амьдрал ч аз жаргалтай байна. Та нарын зарим нь хурим ч төлөвлөж магадгүй юм. Амралтын өдрүүдээр гуниглах мэдрэмж төрж магадгүй. Энэ үеэр анхаарал төвлөрөл тань муу байх тул чухал шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хайртай хүнтэйгээ харилцахдаа тэвчих гэсэн алтан дүрмийг баримтал. Гэр бүлээрээ кино үзэх, тоглоом тоглох зэргээр алжаалаа тайлаарай.
Хумх
Хүүхдийнхээ ирээдүй, боловсролд онцгой анхаарал хандуулах долоо хоног. Тэдний ирээдүйг баталгаажуулахын тулд хөрөнгө оруулж магадгүй. Аль эсвэл өөрийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд шинэ зүйл сурах шийдвэр гаргана. Өөртөө эргэлзэх, шийдэмгий бус мөчүүд гарч болзошгүй тул шинэ бизнес эхлүүлэхийн өмнө зөн совиндоо итгэх нь чухал юм. Хосууд сайхан мэдээ сонсоно. Оюутнууд сурлагын амжилт гаргана. Амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх нь баяр баясгаланг авчрах болно. Нэмэлт ашиг орлого олж магадгүй. Урлаг, кино, загвар зэрэг зүйлд цагаа зарцуулбал сэтгэл зүйн бясалгал болно. Хайртай хүнтэйгээ гүн гүнзгий яриа өрнүүлж, зарим зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Сул талаа ялан дийлж, сахилга батыг хувьдаа хэвшүүл.
Загас
Энэ долоо хоногт сэтгэл ханамжгүй байдал удаан үргэлжилж, ажил, үүрэг хариуцлагадаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байж магадгүй. Өөр лүүгээ өнгийж, алдаа дутагдлаа олж харахыг хичээ. Ингэж чадвал та шаардлагатай сайжруулалтыг өөртөө хийж чадна. Аливаа харилцаанд хэт өндөр сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Долоо хоногийн сүүлээр эерэг байдал эргэн ирнэ. Гэр бүлийн асуудал шийдэгдэж, ойр дотныхонтойгоо аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлнэ. Хойшлогдсон төслүүд тань эрчимжиж эхэлнэ. Ганц бие хүмүүс тохирсон хосоо олж, гэрлэх талаар бодож магадгүй. Ажил хайж буй хүмүүс болон оюутан сурагчдын хувьд ирээдүйн зам чигээ тодорхойлсон долоо хоног байх болно. Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудал үүсэх ч хурдан шийдвэрлэж чадна.
Холбоотой мэдээ