“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны 1-р сарын 27,28- ны өдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн үеээр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте жил бүр цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж, өсвөр насны хүүхдүүдийн дунд дэлгэрч байгааг тодотгоод, хориглох хэрэгтэйг онцоллоо.
Электрон тамхины талаарх сүүлийн үеийн баримтууд болон ДЭМБ-ын зөвлөмжийг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Тамхины хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Рэнти Фэеокүн танилцуулсан нь анхаарал татлаа. Тэрбээр, электрон тамхийг тоглоом, уруулын будаг, үзэг, цагны гэх зэргээр дурын хэлбэр дүрстэйгээр, олон төрлөөр, үнэр, амтны өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, худалдаалах болсон нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж байна. Үүний зэрэгцээ эцэг, эх, асран хамгаалагчдаас нуух боломжийг олгож байгаа. Бүтээгдэхүүнд никотины агууламж байхгүй гэдэг нь ташаа мэдээлэл. Уушги, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэж байна. ДЭМБ бол улс орнуудад хориглох зөвлөмж өгдөг “ гэв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлэхдээ, Өсвөр насны буюу 13-17 насны хүүхдүүдийн 25 хувь нь электрон тамхи татаж, Азийн орнуудаас манай улс өндөрт орж байна. Cургууль, цэцэрлэгийн 500 метр тутамд тамхи, тамхин бүтээгдэхүүн борлуулж болохгүй гэдэг боловч хэрэгжихээ больсон байна. Электрон тамхи гээд янз бүрийн никотинтой тамхин бүтээгдэхүүн нь хуулийн зохицуулалтанд ороогүй, татвар авдаггүй, тусгай зөвшөөрөл байдаггүй, хэн дуртай нь хаана ч хамаагүй талх, чихэр шиг зарж байна. Үсчингийн газарт хүртэл худалдаалж байна” гэж онцлов.
Монгол Улсын нийслэлийн 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд тамхины хэрэглээ, тэр дундаа электрон тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг ярив. Хичээлийн завсарлагаагаар төдийгүй хичээлийн дундуур сурагчид багшаас чөлөө авч гараад түүнийгээ татаж байгаа нь донтолтын асар өндөр түвшинд хүрснийг харуулж байна гэв. Тэрбээр, багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд нөлөөллийн ажлыг хангалттай хийж байгаа боловч үр дүн гарахгүй байгаа нь энэ асуудал сургуулийн орчинд шийдвэрлэж болох хэм хэмжээнээс нэгэнт давчихсан учир хориглох шаардлагатайг тайлбарлав.
Дэлхийн олон оронд тамхи татахыг аль хэдийн хориглосон байдаг. Хоёр хөрш ч хатуу дүрэмтэй. Хятадад хориглосон. Саяхан ОХУ түүнийг саатуулах тушаал гаргажээ. 5-р сард ОХУ-ын Төрийн Думд электрон тамхийг хүний эрүүл мэндэд хортой гэж үзэн тамхины бүтээгдэхүүний жагсаалтад оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Хүүхэд залуучуудын дунд цахим тамхины (vapes) хэт их хэрэглээг зогсоох зорилгоор цахим тамхины хоригийг Их Британи даяар нэвтрүүлсэн. Ийнхүү дэлхийн 30 гаруй улс ирээдүйгээ аврахын тулд хорио цээрийн дэглэмд шилжээд байна.
Австрали Улсын туршлагыг тус улсын Эрүүл мэндийн яамны Зохицуулалт, дэмжлэгийн хэлтсийн нэгдүгээр туслах, нарийн бичгийн дарга Крис Бэдфорд танилцуулав. Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг тодотгон хэлсэн байна. Түүний дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хоригложээ.
Монгол орон даяар байдал хяналтаас давж байгаа учир Төв аймгийн Засаг даргын тамгын газар л гэхэд 2025 оны 1-р сарын 1-нээс аймгийн төв болон 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон сүлжээ дэлгүүрүүдэд вэйп буюу электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг борлуулахыг хориглоод байна.
Үнэндээ манай хүүхэд, залуус электрон тамхинд живж байна. Ямарч хоргүй, никотингүй гэж эцэг эхийнхээ амыг таглаж, өдөржингөө сорно. Зарим нь гангараа хэмээн боддог юм биш байгаа гэж айх шиг.
Нэн даруй хориглохгүй бол ирээдүйгээ донтолт, өвчлөлийн үүр уурхай руу түлхэж байна. Электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудал өсвөр үеийнхний дунд гарч байгаа тул энэхүү бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, импортлохыг хориглоё оо. Ийм шийдвэр гаргатал эцэг, эхчүүд тэмцэж үзэл бодлоо илэрхийлцээе…
Монгол Улс УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, цахим тамхи болон түүнтэй холбоотой асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалж байгаа. Бид түүнд цахим тамхи нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг сануулмаар байна. Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг. Хүний тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул хүүхдийн тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, никотины донтолтод хүргэх эрсдэлтэй. Зүрх судас болон уушгины эмгэг үүсгэдэг гэж ЭМЯ-аас сэрэмжлүүлж байна.
Хүүхэд залуусын шунан дурлаад байгаа электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд маш муугаар нөлөөлдөг байна.
Батый 1 минутын өмнө 66.181.187.240
Энэ хорыг хориглохгүй бол сурагчид бүгдээр эр, эмгүй тамхичид болж, уушиг нь болохоо байлаа.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.117
Японд харин ч үмхий утаат тамхи татдаг хүмүүс орк болсон, электрон тамхируу л орсон байна тамхичид нь!
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.59
tatah ni tataaad yavna biz bidend yamar hamaatai yum
Нар 10 цагийн өмнө 202.179.15.130
Тамхины хяналтын тухай хуульд үүнийг хамруулж ойлгохгүй байх сонирхол зарим хүмүүст байна. Электрон тамхи л гэж байгаа бол энэ хуульд хамрагдана гэж өөрчлөлт оруулахад л болно ш дээ тэгэхгүй байна. тэгэх сонирхол их хурлын гишүүдэд алга байна, Эмэгтэй гишүүд юу хийгээд байнаа.
Зочин 10 цагийн өмнө 203.23.199.221
ЕБС-ийн 12 настай хүүхдүүд их татаж байгаа. ТҮЦ-үүд чихэр зарж байгаа шиг шууд өгдөг гэнэ. Манай хүүхэд хэдэн сар татсан байна лээ яагаад гээд асуухаар ангийнхан ихэнх хүүхэд татдаг гэж хэлсэн. Найз хүүхдийн эцэг эхчүүд электрон тамхийг бараг зөвшөөрдөг. Хүүхдээ шалгахад гэмгүй шүү.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.111
ULS IRGEDEE ZALUUSAA BODDOG BOL SHUUD MONGOL ULSAD ZARUULAHIIG HORIGLOH ESTOI YAGAD GEVEL HUND HERENGTEI ZUIL TEREND YU CH BHGUI SHUU DEE.
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.190.30
Шаталт үүсгэдэггүй болохоор Э-тамхи хорт хавдар үүсгэх нь бага байдаг. Утаат тамхи татдаг, шорлог шардаг, гэртээ нүүрс түлдэг хүмүүс хорт хавдар тусах нь элбэг байдаг. Учир нь шаталтаас концареген бий болж хорт хавдар тусах нөхцөл бий болгодог
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.46.178
маш сайн гээч..даанчдээ
Нэргүй 12 цагийн өмнө 128.106.27.212
Бүх төрлийн тамхи хор, миний эмээ ьамхт олон жил таьсаны улмаас улаан хоолойн хорт хавдар болж, бурхан болсон. Ёстой хүсэх зүйл биш, электрон тамхи бол бүүр ч хэрэггүй, хориглох хэрэгтэй, хүүхдүүд хэрэглээд байгаа нь аюул шүү.
Иргэн 2025-02-10 122.201.19.99
Тамхи уушгинд хортой шүү
Иргэн 2025-02-10 103.11.193.27
Хортой гэдэг нь ойлгомжтой. гэхдээ 2 асуудал байна. 1.Электрон тамхи нь уламжлалт утаат тамхинаас 95%-аар бага хортойг ШУ нотолсон шүү
2.Электрон тамхи хоригловол утаат тамхи, хар тамхи, архи пивоны хэрэглээ шууд нэмэгдэнэ.
3.Элекрон тамхи татаж буй хүний хажууд байгаа хүн хордодгүй.
ДЭЭРХ ТАЙЛБАРААС ХАРАХАД ХОРИГЛОХ ГЭЖ БАЙГАА НЬ УТААТ ТАМХИ ИМПОРТООР ОРУУЛЖ ИРДЭГ КОМПАНИУДЫН ЯВУУЛГА БАЙНА.
Ж 2025-02-10 103.57.92.27
мансуурч хар тамхи хэрэгоэхэд бэлдэж б.а.гсн.үг..уушиг тархинд хортой…уушигаа авахуулсан хүн б а..утааны хажуугаар нэмээд муухай үнэртэй юманд хордоод б а..үнэргүй ч гх шиг..хоолой ам руу ороод дотор муухайрдаг
Нэргүй 2025-02-10 202.9.46.211
ХОРИГЛОВОЛ ДАЛД БИЗНЕС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИНӨ. ХОРИГЛОСОН БҮХЭН УЛАМ Л НАРИЙН АРГА ЗАЛИАР МӨНГӨ УГААЛТ УРУУ ШИЛЖДЭГ
Нэргүй 2025-02-10 104.28.68.90
Хортой гэдэг нь ойлгомжтой. гэхдээ 2 асуудал байна. 1.Электрон тамхи нь уламжлалт утаат тамхинаас 95%-аар бага хортойг ШУ нотолсон шүү
2.Электрон тамхи хоригловол утаат тамхи, хар тамхи, архи пивоны хэрэглээ шууд нэмэгдэнэ.
3.Элекрон тамхи татаж буй хүний хажууд байгаа хүн хордодгүй.
С 2025-02-10 103.57.92.27
худлаа ярих гэж хоолой нармай нүд хорсдогшүү.бтлаа сайн гэх ньүү
Өвгөн Балдан 2025-02-10 59.153.113.103
Электрон тамхийг хориглох нь зөв. Бараг энгийн тамхинаас ч хортой гэсэн байна лээ. Биегүй чөтгөр гэсэн үг.
Нэргүй 2025-02-10 202.131.234.123
энэ тамхийг хэрэглэгчдэд ундаанд нь хор хийж өгвөл таарна. үнэр амтанд нь хууртаад бусдыг хөнөөж байхад хүн а**х зүйлчлэлээр хүнд гэмтэн гэж тооцож ялла.