"Эрин эверест интернешнл" сургууль маргаашаас төрийн өмчит ЕБС-иар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2025.02.09-нд нийтлэгдсэн

"Эрин эверест интернешнл" сургууль маргаашаас төрийн өмчит ЕБС-иар хичээллэнэ

"Эрин эверест интернешнл" сургууль маргаашаас төрийн өмчит ЕБС-иар хичээллэнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан.

Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан байна.

Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой боллоо.  Тус сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэнэ. Маргааш буюу энэ сарын 10-ны өдрөөс төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль статустайгаар хичээлээ эхлүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж