Трамп: Харрид эхнэр гэх асуудал бий

Трамп: Харрид эхнэр гэх асуудал бий

Трамп: Харрид эхнэр гэх асуудал бий

АНУ-ын Калифорни мужийн Монтекитод гэр бүлийн хамт амьдардаг ханхүү Харриг албадан гаргах хүсэлгүй байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Тэрбээр "The New York Post" сонинд хэлэхдээ, "Би тийм зүйл хийхийг хүсэхгүй байна. Би түүнийг зүгээр орхино. Түүнд эхнэр гэх хангалттай асуудал байна. Эхнэр нь аймшигтай" гэсэн байна.

Трамп өнгөрсөн жил Байдены засаг захиргааг ханхүү Харриг хамгаалж байна гэж буруутгаж байв. Мөн хэрэв Трамп Цагаан ордонд буцаж ирэх бол тийм зүйл хийхгүй гэж мэдэгдэж, "Харри хатан хаанаас урвасан. Би сонгогдох үед Харри зөвхөн өөрийгөө л харж хандах болно" гэж Их Британийн "Daily Express"-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Түүнчлэн, 2023 онд ханхүү Харри, Меган нарыг АНУ-д суурьших болсонд дургүй байгаа гэдгээ илэрхийлж байв.

Гэсэн хэдий ч Баасан гаригт өгсөн ярилцлагадаа Трамп ханхүү Харриг өрөвдөлтэй, эхнэртээ дээрэлхүүлдэг гэж тодорхойлсон байна. Харин ах ханхүү Уилльямыг нь гайхалтай залуу гэж магтан сайшаажээ.

Ханхүү Харри, Меган нар олон жилийн турш Трампийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан. Меган 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампийг хагалан бутаргагч болон ер бусын үзэлтэй гэж тодорхойлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bujin 3 цагийн өмнө 88.183.144.162

zuv l helsen bn ,

Avatar

хүннү 2025-02-09 202.9.46.205

Энэ нөхөр Байден шигээ зөнөсөн байна. Ухаан нь орон гаран болжээ. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд эрийн хугархай байсан. Одоо хөг нь өнгөрчээ.

Avatar

Нэргүй 2025-02-09 202.9.40.10

Зөнөгөө Элбэгээг өгөөдөх

Avatar

Нэргүй 2025-02-09 103.168.34.141

UAG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж