Хятадын "Deepseek" дэлхийн хиймэл оюун ухааны уралдаанд хүч түрэн орж ирсэн энэ үед тус улс ирэх долоо хоногт Парист болох хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтад аж үйлдвэрийн бодлого хариуцсан дэд ерөнхий сайдаа илгээх болжээ.
Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Зян Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин Ням гаригаас Лхагва гариг /2025.02.09-2025.02.12/ хүртэл Ши Жиньпины тусгай төлөөлөгчөөр Францад айлчилж, хиймэл оюун ухааны үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох болсныг мэдэгдэв. Хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалт Даваа гаригаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мөн оролцох юм байна. Гэвч 80 орны төлөөлөгч оролцох уг арга хэмжээний үеэр Жан, Вэнс нар уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ болон Хятадын "AI" өрсөлдөөн ширүүсэж, Европ төдийлөн ахиц дэвшил гаргахгүй байгаа цаг үед болж байна.
Хятадын "DeepSeek" стартапын чатбот программ өнгөрсөн сард хиймэл оюун ухааны салбарт цочирдуулсан шинэчлэлийг авчирсан бөгөөд Америкийн технологийн аварга "OpenAI"-ийн "ChatGPT"-ээс бага зардлаар бүрдсэн юм.
"DeepSeek"-ийн нээлт нь АНУ-ын технологийн салбарын Хятадтай өрсөлдөх сул талыг харуулсан. Мөн хэв маяг нь хиймэл оюун ухааны хөгжлийн дүрмийг шинэчилж, хилийн технологид АНУ-ын ноёрхлыг заналхийлж байна. Цагаан ордонд буцаж ирснийхээ маргааш хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор "Stargate" нэртэй 500 тэрбум ам.долларын төслийг эхлүүлсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "DeepSeek"-ийг "сэрэх дуудлага" гэж нэрлэсэн. Өмнөд Солонгос, Итали, Австрали зэрэг улс "DeepSeek" чатбот руу нэвтрэх эрхгүй бөгөөд гол төлөв төрийн албан хаагчдад зориулсан байдаг.
Өвгөн Балдан 2025-02-09 66.181.179.16
Энэ асуупдлаар Н.Учрал дарга юу бодож байдаг юм бол доо. Таг л байх юм.
Нэргүй 2025-02-09 103.168.34.141
UNEN