Жо Байдены тагнуулын мэдээлэлд нэвтрэх эрхийг цуцална

Жо Байдены тагнуулын мэдээлэлд нэвтрэх эрхийг цуцална

Жо Байдены тагнуулын мэдээлэлд нэвтрэх эрхийг цуцална

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрвөн жилийн өмнө батлагдсан ерөнхийлөгч асан Жо Байдены аюулгүй байдлын зөвшөөрөл, өдөр тутмын тагнуулын мэдээлэлд нэвтрэх эрхийг цуцална гэж мэдэгдлээ. Трамп "Truth Social" платформ дээр нийтлэхдээ, "Жо Байден нууц мэдээлэлд цаашид нэвтрэх шаардлагагүй. Жо чи халагдлаа" гэжээ. Тэрбээр мөн 2020 оны сонгуульд Байдены хүсэлтээр өөрийг нь сонгуульд хөдлөнгөөс оролцсон хэргээр шалгаж байсан тагнуулын 40 гаруй албан тушаалтны аюулгүй байдлын зөвшөөрлийг цуцалсан байна.

Трамп мөн "Байден 2021 онд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг/ би/ Үндэсний аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг зогсоох даалгавар Тагнуулын нийгэмлэгт даалгасан нь өмнөх ерөнхийлөгч нарт үзүүлж буй эелдэг байдал нь. Байденд нууц мэдээлэл өгч, итгэж болохгүй" гэж шүүмжилжээ.

Тухайлбал, ерөнхийлөгч асан Жо Байдены ой санамж муудаж, хүү Бью нь нас барсан жил, Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зэрэг амьдралынхаа чухал үеийг санахгүй байсныг өнгөрсөн жилд болсон сонгуулийн мэтгэлцээнээс харж болно. Жо Байден тухайн үед ой санамж муутай болсон гэх мэдээллийг үгүйсгэж байсан бол Трамп аюулгүй байдлын мэдээлэлд нэвтрэх эрхийг нь цуцалсны дараа хариу мэдэгдэл гаргаагүй байна.

2021 онд Жо Байден ерөнхийлөгч болсон даруйдаа Трампийн нууц мэдээлэлд нэвтрэх эрхийг цуцалж байв. Энэ нь Капитолын үймээн болохоос өмнө бөгөөд Жо Байден тухайн үед Трампийг тогтворгүй зан авиртай учир тагнуулын мэдээлэлд нэвтрэх боломж, итгэл хүлээлгэж болохгүй гэж мэдэгдэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 19 минутын өмнө 202.9.40.10

ЭЛБЭГЭЭГ ӨГ ЗӨНӨГӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж