Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлыг ахуйн болон орчны нөхцөлд хангахыг сэрэмжлүүллээ. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор гадаа хоносон машин нь асахгүй тохиолдолд иргэд автомашинаа гал түлж асаах, улмаар машинаа шатаах эрсдэлд орсон тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа аж.
Тиймээс иргэдийг хөлдсөн автомашинаа асаахаар хөдөлгүүр дор ил гал, цог, нурам тавьж хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Он гарснаас хойш ОБЕГ-т автомашинаа шатаасан 24 дуудлага бүртгэгдсэн байна. Хүйтний эрч чангарч байгаа өдрүүдэд галлагааны аюулгүй байдлыг хангаагүйгээс иргэд өөрсдөө эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байгаа учир сонор сэрэмжтэй, аюулгүй байдлаа хангаж байхыг албаныхан зөвлөлөө.
Гал 2025-02-09 202.9.46.233
соц-ын үер орос тэрнийг сэвчээнүүдийг нь сугалаад доор нь гал түлдэг байлаа, 10-ын хувинд буцалсан халуун ус аржаатарт нь хийнэ, эрмэнүүд нь хөлдөөд бээрцэн байдаг тул маниулаар аажуухан 10,20 минут эргүүлж уяраана, мөн ч гэцүү нийгэм байж дээ
Лл 2025-02-09 66.181.184.91
Тэр үеийн хүмүүс аливаа юманд хариуцлагатай байсан шүү.Лав л хэн нэг рүү буруугаа чихдэггүй байлаа.Одоо бас машин шатсан нь төр засгийн буруу юуу
Нэргүй 2025-02-09 70.54.71.56
ккк дээр үед 1960-д гал асаадаг байсан
Нэргүй 2025-02-09 59.153.113.180
Соц. үед л оросын УАЗ-469, ЗИЛ-130 г.м. машиныг өвөл гал түлж асаадаг байсан!! Хотын захиргаа чөлөөлсөн газартаа төлбөртэй нийтийн гарааш олныг барих хэрэгтэй байна!!! Чөлөөлж болох газруудыг шийдэмгий чөлөөлье! Аао саар барилга байгууламж шиг юмнуудыг хуу хусаж хая!! Газар нь ТӨР-ийн өмч юм чинь нялуураад шалчиганаад байх хэрэггүй!!!
Nergvi 2025-02-09 202.126.91.208
ard ni bas 1 darga ni bgaa biz tegeed avch chadahgvi avsan ch tatbariin asar ih munguur avna