Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс /2025.02.09/ нийт нутгаар хүйтний эрч суларна гэдгийг мэдээллээ.

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутггаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4- 9 метр. -12…-14 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж