Хятадын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт болсны улмаас дор хаяж 30 хүн сураггүй алга болсон гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ. Тодруулбал, Сычуань мужийн Жинпин тосгонд орон нутгийн цагаар 11:50 цагт хөрсний гулгалт болж, 10 байшин булагдаж, хэд хэдэн оршин суугчид дарагдсан байна. Аврах баг одоогийн байдлаар хоёр хүнийг аварчээ. Тус мужийн онцгой байдлын албанаас гаргасан мэдэгдлийн дагуу ослын газарт аврах төв байгуулсан байна. Хятадын удирдагч Ши Жиньпин нурангид дарагдсан хүмүүсийг бүх чадлаараа аврахыг тушаасан.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан зургаас харахад эгц уулын энгэр дээрээс асар том шавар, чулуулаг нурж, жижиг тосгоныг хамарсан байна. Олон зуун онцгой байдлын албан хаагч амьд үлдсэн хүмүүсийг хайж байна гэж Онцгой байдлын яамнаас мэдэгдэв. Мөн 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Албан ёсны Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин "Алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврах, хохирлыг багасгах, үр дагаврыг зөв зохицуулахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг эрх баригчдад тушааж байна” гэжээ.
Тус улсын ерөнхий сайд Ли Цян мөн ойр орчмын бүс нутагт үүсч болзошгүй геологийн аюулын эрсдлийг судлахыг мэргэжилтнүүдээс хүсчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, тосгоны оршин суугчдад сүүлийн зургаан сарын хугацаанд уулын орой дээгүүр том чулуу байнга өнхрөх нь ажиглагдаж байсан аж. Ли Цн мөн дахин гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Синьхуа агентлаг мэдээлэв
Нэргүй 1 минутын өмнө 188.162.254.77
тэрбумаас ердоо 30 алга болж,монгол д ганцхан шоно байгалийн гамшигаас биш, торийн омчит компании албан тулгалтаар бухэл нэг гэр булийн 6 хун хорлогдож алга болж !!!!!!!!!!!