Сурвалжлага: Хос дээл 700 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Хос дээл 700 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Хос дээл 700 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байна

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баяр удахгүй болно. Уламжлалт цагаан сарын баяраар иргэд үндэсний дээл, хувцсаараа гоёдог. Сүүлийн өдрүүдэд монгол орон даяар хүйтний эрч чангарч байгаа ч томоохон худалдааны төвүүд баярын бэлтгэлээ базааж буй олны хөлд дарагджээ.

Олон улсын худалдааны төв гэж нэрлэгддэг "Нарантуул" захын лангуунуудад үндэсний дээл хувцас төрөл бүрээрээ өлгөөтэй харагдана. Тухайлбал, дан болон дотортой, хантаазтай, хос, хүүхдийн гээд үндэсний дээл, цамц загвар, материалын олон сонголттой байх аж. Энэ жилийн тухайд худалдан авагчид голдуу цулгуй материалтай, даруухан загвартай дээл сонирхон, өмсч үзэж байгааг худалдаачид ч хэлж байлаа.

"Нарантуул" захад хос дээл 700-1.2 сая төгрөг, дан дээл хийц, торго зэргээсээ шалтгаалан 250 мянгаас дээш төгрөгийн үнэтэй байна. Харин хоромон гутал 150-180 мянган төгрөг, булган малгай 250-450 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Үргэлжлүүлэн бид иргэд сар шинийн гоёлоо хэрхэн базааж байгааг “Дүнжингарав” худалдааны төвөөс сурвалжилсан юм. "Удахгүй уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаа учраас иргэд монгол дээлээ өмсөхөөр дээл худалдан авч байна. Худалдан авалт сайн байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт муудсан. Үнийн хувьд аль болох нэмэхгүй байхаар тооцсон ч бараа, материалын үнийн өсөлт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан дээлний үнэ 30-50 мянган төгрөгөөр нэмэгдсэн" гэдгийг худалдаа эрхлэгчид хэлсэн юм.

ЭРЭГТЭЙ ДЭЭЛ 280-600 МЯНГАН ТӨРГӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Дүнжингарав худалдааны төвд эрэгтэй дээл 280-600 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол эмэгтэй дээлний үнэ 250 мянган төгрөгөөс эхэлж байна. Тодруулбал, торгон материалтай дээл, даавуун дээлнээсээ 50-100 мянган төгрөгийн зөрүүтэй байх аж. Түүнчлэн хантааз 180-250 мянган төгрөгийн үнэтэй. Эрэгтэй, эмэгтэй монгол цамц 120-150 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин хүүхдийн дээл, цамцны хувьд хүүхдийн нас, материал зэргээсээ шалтгаалан 40-150 мянган төгрөгийн үнэтэй байна.

 ЗАГВАРЫН ДЭЭЛНИЙ ҮНЭ 600 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА 

Сүүлийн жилүүдэд үндэсний дээл, хувцас урладаг монгол брэндүүд олширсон. Тэр ч утгаараа зарим иргэд интернэтээс дээлээ сонгон, худалдан авах болсон. Монгол брэндүүд дээлээ захиалгаар болон бэлнээр худалдаалдаг.

Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй. Үндэсний хувцас нь тухайн цаг үеэсээ хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, үндэстний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг ба дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг. Гэвч орчин үед халаастай, юбканы хослолтой гээд ямар нэгэн уламжлалт загварт баригдахгүй болсон.

Бүсэлсэн бүсэндээ хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг. Ддээрх зүйлсээ хийхдээ үнэт метал болон чулуугаар чимэглэх нь олширсон байна.

Учир нь тухайн өмссөн хувцсаар эзнийг нь тодорхойлох боломжтой гэж үздэг ба энэ нь гоёлын болон загварын дээл тренд болох үндсэн шалтгааны нэг юм. Тиймдээ ч хээ угалз, үнэт эдлэлээр чимэглэсэн илүү гоёмсог дээлнүүд эрэлт ихтэй хэвээр байна. Эрт үед монголчуудын хувцас ихэвчлэн бор, хар хөх өнгөтэй голдуу ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг байсан. Харин орчин үед илүү тод өнгөтэй дээл өмсөх нь түгээмэл болсон ба ингэхдээ толгойн гоёл, малгай, гутал зэргийг хослуулан хэрэглэх болсон. Гоёлын дээлнүүд харьцангуй өндөр үнэтэй.

Хүр хорхойн цэвэр торгон дээл 600 мянган төгрөгөөс, эмэгтэйчүүдийн дунд тренд болоод буй хамбан эмжээртэй корсеттэй дээл 420-560 мянган төгрөг, гоёлын хос дээл 2-4 сая төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.61

Гоё гоё

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.46.35

Дээд зэргийн тэнэглэл. Хоосон толгойтой, хэлбэр хөөцөлдсөн эргүү оркууд. Гал түлэхгүй амьдрах арга бодохын оронд цагаан сар бүрээр шинэ дээл авч өмсөхөө больсон цагт Монгол хөгжих байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж