Сар шинийн баярын сургаар махны үнэ өссөнд иргэд бухимдаж байна. Ченжүүдийн зүгээс махны үнэ өссөн шалтгааныг нийт нутгаар өнөтэй өвөлжиж, орон нутгаас нийлүүлэлт эрс багассантай холбон тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл "Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын зах дээр үхрийн гуяны цул мах 21-24 мянган төгрөг хүрч байгаа бол үхрийн ястай мах 17.500 төгрөг, үхрийн хаа, сээрний цул мах 19.500 төгрөгийн үнэтэй зарж байна.
Харин адууны ястай, ясгүй мах нэг кг нь 11.500 төгрөг бол хонины ястай мах 15.000, хонины цул мах 16.000 төгрөгийн үнэтэй. Ямааны ястай мах нь нэг кг нь 13.000 төгрөг, тэмээний мах 13.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.
3,576.26






















































Холбоотой мэдээ