CS2: Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэв

CS2: Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэв

CS2: Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэв

"IEM Katowice" тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдөр/2025.02.07/ Польшийн "Spodek" аренад эхэллээ. Дэлхийн шилдэг зургаан баг ширүүн өрсөлдөөнийг туулсаар энд хүрсэн бөгөөд аварга тодрох мөч улам ойртлоо.

Монголын "The MongolZ" баг хасагдах шатны эхний өдөр Туркийн "Eternal Fire" багийн эсрэг тоглов. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад монгол хөвгүүд гуравт нь хожсон гэх давуу үзүүлэлттэй байсан. Гэхдээ "Eternal Fire" баг энэ жил бүрэлдэхүүндээ салхи оруулж, сүүлийн үед тун сайн тоглож байгааг дурдах хэрэгтэй. Тэдний лидер "XANTARES" 2024 оны дэлхийн шилдэг 20 тоглогчийн нэгээр тодорсон гэхээр үнэхээр том амбицтай байсан нь лавтай.

Тоглолтын тухайд эхлээд "Eternal Fire" багийн сонгосон "Anubis" мап дээр тоглосон. Т талаасаа эхэлсэн "The MongolZ" эхний раундаас л илүүрхэж, хожиж эхэлсэн. Зарим нэг раунд дээрээ харамсалтайгаар хожигдсоныг эс тооцвол өөлөх зүйл байсангүй. Байраа сольсон ч СТ талаасаа нягт тоглолтыг үзүүлж, 13-7 гэсэн харьцаатай хожжээ. "Anubis" дээр 910 буюу Б.Өсөхбаяр багаа тэргүүлсэн.

Дараа нь "The MongolZ"-ийн сонгосон "Mirage" дээр тоглолт эхэлсэн. Мөн л монгол хөвгүүд илүү эхэлж, раундын зөрүүг улам холдуулсан. Байраа солиод "Eternal Fire" учраа олж, үндсэн цагт раундын харьцааг тэнцүүлж, нэмэлт цаг гаргав. Хүч тэнцүү багуудын тулаан гурван нэмэлт цагт сунжирч, эцэст нь "The MongolZ" баг 22-18 гэсэн харьцаатайгаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай хоёр мап дээр жигд тоглож, багаа тэргүүлжээ.

Тэд ийнхүү анх удаагаа "IEM Katowice" тэмцээний хагас шигшээд шалгарч байна. Тэднээс өмнө ямар ч Ази баг энэ амжилтыг гаргаж байсангүй. Тоглолтын дараа "Reddit" болон "HLTV"-ийн форум дээр "Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэлээ" гэх утгатай сэтгэгдэл, постууд олны анхаарлыг татжээ.

"The MongolZ"-ийн адилаар "Eternal Fire" бол Туркийн цахим спортын сонирхогчдын тэр дундаа "CS2"-ийн фанатуудын бахархал билээ.

Тоглолтын дараа "Valve"-ийн чансаагаар "The MongolZ" баг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхлэв. Тэдний дээр Оросын "Spirit" бий.

Өнөөдөр "The MongolZ" баг Францын "Vitality"-ийн эсрэг тоглоно. Хоёр багийн хожсон нь финалд шалгарах учиртай.

Нөгөө талд "Spirit" баг "Virtus.pro"-г буулган авч, хагас шигшээд шалгарчээ. Тэдний өрсөлдөгч "NaVi" байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2025-02-08 66.181.179.16

Энэ бол монголчуудын дэлхийд гайхуулах бахархал мөнөөсөө сөн. Бидний ирээдүй ямар хүчирхэгжиж байгаагийн том илрэл. Сумогийн Ёкозуна ч болж л байдаг. Монголчууд бид дэлхийн чихийг дэлдийлгэх ард түмэн гэдгийг харуулж чаджээ. Амжилт хүсье. Туркийн багийнхан Монголзоос илүү ур чадвартай гээд ам мэх шүү юм хийгээд байсан. Хандыг нь хага дарсан байна. Аваргын цомыг өргөх ёстой шүү. Тэр үс гэзэг, зүс царайны тухай комментийг битгий тоо. Даруухан байсан нь дээр. Бүгд хүчирхэг харагдаж байна.

Avatar

Нэргүй 2025-02-08 202.9.40.179

Француудыг хожчих юм бол миний хувьд хамгийн том амжилт юм. Азийн ямар ч баг ийм амжилт үзүүлж байгаагүй юм байна. Француудыг хожих боломж байна. Хичээгээрэй монголчууд аа. Амжилт хүсье.

Avatar

-of|mu- aimaaridtgl 2025-02-08 50.147.160.114

blokloj; xylgai xuilgexzo.

Avatar

Нэргүй 2025-02-08 73.132.11.36

ene mongol zaluuchuud us gezgee yanzlaad, jaahan er hun shig turhtei bolmoor yumaa, neeh hachin hachin avgai shg urt ustei, archilga amuutai, yadaj baihad bugtiij yavdag, saihan tseh alhaad, buruu tegsh, haraa deeguur alhaj bno doo, yamartai ch am jilt susie. yag avgai nar she haagdaad baih

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.187.56

yr ni tsag uyee dagaad uursdiiinhuu sonirhloor use urguulad ywhad 30plus 40plus dund bdg uur shig chn lalrin setgehuite humuus bol zuger l huuchnii setgehuigeere hugjiluu hoishluulad gedsee ileed hewtej baih ystoi shuu hha

Avatar

Нэргүй 2025-02-08 103.168.34.158

ЭНЭ ЮУНЫ ТЭМЦЭЭН ЮМ БЭ САГС ЮМУУ ЮУНЫ ТУХАЙ БИЧИХЭЭ МАРТСАН ГӨЛӨГ ЮМАА

Avatar

Cs2 2025-02-08 103.212.162.179

ci llra counter strike gj snsogogvyv

Avatar

ХАХАХА 2025-02-08 202.126.88.105

үхсэн, нохойн баас, илэнцэгний чинь чингэс мэнгэс вэ? Нэг хэдэн золбин рс чингүүд. РС дээ гоймонгоо дэвтээгээд идсэншигээ аьдардаг гарууд шдээ.

Avatar

Cdkushd llrcm 2025-02-08 103.212.162.179

ci cdhnmu

Avatar

Урагшаа 2025-02-08 172.56.160.197

үзүүлээд өг

Avatar

Оюун 2025-02-08 103.57.92.38

Ура миний Монголын хөвгүүд,охид ийм л агуу шүү дээ. Цаашид улам амжилттай тоглож аварга болоорой. Урагшаа залуусаа та нар чаднаа. Монгол орон чинь өндөлзөн өндөлзөн та нарынхаа амжилтыг хүлээж байна. Амжилт

Avatar

Нэргүй 2025-02-08 202.9.40.179

Мундаг дуу нараараа бахархаж байна. Аргагүй л Чингисийн хойч үр сад нь мөн юм байна. Тулалдаж ялах бол монголчуудын цусанд нь байдаг онцгой чанар юм. Монголчуудаа маш ихээр баярлуулахад их ойрхон ирсэн байна. Үлдсэн тоглолтууддаа ухаалаг, эрчтэй шийдэмгий багийн тоглолтыг үзүүлээрэй. Та бүгдийнхээ төлөө дээлийнхээ захыг тасартал мушигж байнаа.Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2025-02-08 86.85.55.114

За баяр хүргэе залуусдаа. Бид ч зүүн ази цустайгийнх, уг IQ хамгийн өндөр үндэстнүүдийн нэг дээ

Avatar

Нэргүй 2025-02-08 59.153.114.65

турк сахалт бардамнаад байх шиг бсан ,монголчууд харахад даруухан ч харагдаж байгаа шигээ биш шүү дээ.дэлхийд харуулдаг даа

Avatar

МАН 2025-02-08 103.57.94.226

Лалын шашиыг үүсгэгч Мухамед гэгч нь дандаа 6 настай охидуудтай хүчээр гэр бүл болдог нэгэн байсан байдаг. Өмхий туркууд ч одоо буцаад их Лалын шашинруугаа орж байгаа гэсэн. Уг нь Ататюрк гэгч ухаантай эр лалаас нь их холдуулсан байдаг.

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.161.93

terorristuudiig Nam darj

Avatar

Гарчиг 2025-02-08 66.181.179.232

Хийрсэн гарчиг өгч хөөрөх хэрэг байна уу даа …

Avatar

ГГГ 2025-02-08 66.181.181.148

Цахимд бичсэн сэтгэгдлээс л гарчигласэн байна ш дээ. Болохгүй юу? Чи утаа угаараа уншаад л сууж бай даа тэгвэл.

Avatar

Huz 2025-02-08 66.181.188.172

tsahim tulaan saihan yumaa

Avatar

Нэргүй 2025-02-08 59.153.114.65

чи ногоон каз уу

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-02-08 66.181.160.76

МАШ САЙН БАЙЛАА…ТА НАРЫГ ФИНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ………….

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.190.20

Дэлгэцийн дон тусдаг олигтой ч эд биш. Спорт бүр биш

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.182.34

Тоглоом л юм гэсэн дээ, гэхдээ яах вэ яахав….

Avatar

Ккк 2025-02-08 103.57.92.66

ХахаЧИНИЙ АМЬДРАЛДАА ЗҮҮДЭЛЖ Ч ҮЗЭЭГҮЙ МӨНГИЙГ ЭНЭ ХӨВГҮҮД ОЛДОГ ГЭЭД ЧИ НААД ТАХИАН ТАРХИНДАА БОДООД ҮЗДЭЭ

Avatar

ГГГ 2025-02-08 66.181.181.148

Хаха. Дэлгэцийн донгүй чи дэлхийд өрсөлдөж чадахгүй гоё юм тийм ээ. Доллар барьж үзээгүй болохоор бүү атаарх даа

Avatar

Зочин 2025-02-08 103.212.118.55

дэлгэцийн дон гэх шиг. Шаал хэрэггүй facebook, live-ний дон тусцгаачихсан байж монголын нэр хүндийг өндрт өргөж яваа залуусаа дэмжиж чадахгүй бол дуугүй л байл даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж