CS2: Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэв

CS2: Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэв

CS2: Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэв

"IEM Katowice" тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдөр/2025.02.07/ Польшийн "Spodek" аренад эхэллээ. Дэлхийн шилдэг зургаан баг ширүүн өрсөлдөөнийг туулсаар энд хүрсэн бөгөөд аварга тодрох мөч улам ойртлоо.

Монголын "The MongolZ" баг хасагдах шатны эхний өдөр Туркийн "Eternal Fire" багийн эсрэг тоглов. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад монгол хөвгүүд гуравт нь хожсон гэх давуу үзүүлэлттэй байсан. Гэхдээ "Eternal Fire" баг энэ жил бүрэлдэхүүндээ салхи оруулж, сүүлийн үед тун сайн тоглож байгааг дурдах хэрэгтэй. Тэдний лидер "XANTARES" 2024 оны дэлхийн шилдэг 20 тоглогчийн нэгээр тодорсон гэхээр үнэхээр том амбицтай байсан нь лавтай.

Тоглолтын тухайд эхлээд "Eternal Fire" багийн сонгосон "Anubis" мап дээр тоглосон. Т талаасаа эхэлсэн "The MongolZ" эхний раундаас л илүүрхэж, хожиж эхэлсэн. Зарим нэг раунд дээрээ харамсалтайгаар хожигдсоныг эс тооцвол өөлөх зүйл байсангүй. Байраа сольсон ч СТ талаасаа нягт тоглолтыг үзүүлж, 13-7 гэсэн харьцаатай хожжээ. "Anubis" дээр 910 буюу Б.Өсөхбаяр багаа тэргүүлсэн.

Дараа нь "The MongolZ"-ийн сонгосон "Mirage" дээр тоглолт эхэлсэн. Мөн л монгол хөвгүүд илүү эхэлж, раундын зөрүүг улам холдуулсан. Байраа солиод "Eternal Fire" учраа олж, үндсэн цагт раундын харьцааг тэнцүүлж, нэмэлт цаг гаргав. Хүч тэнцүү багуудын тулаан гурван нэмэлт цагт сунжирч, эцэст нь "The MongolZ" баг 22-18 гэсэн харьцаатайгаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай хоёр мап дээр жигд тоглож, багаа тэргүүлжээ.

Тэд ийнхүү анх удаагаа "IEM Katowice" тэмцээний хагас шигшээд шалгарч байна. Тэднээс өмнө ямар ч Ази баг энэ амжилтыг гаргаж байсангүй. Тоглолтын дараа "Reddit" болон "HLTV"-ийн форум дээр "Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэлээ" гэх утгатай сэтгэгдэл, постууд олны анхаарлыг татжээ.

"The MongolZ"-ийн адилаар "Eternal Fire" бол Туркийн цахим спортын сонирхогчдын тэр дундаа "CS2"-ийн фанатуудын бахархал билээ.

Тоглолтын дараа "Valve"-ийн чансаагаар "The MongolZ" баг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхлэв. Тэдний дээр Оросын "Spirit" бий.

Өнөөдөр "The MongolZ" баг Францын "Vitality"-ийн эсрэг тоглоно. Хоёр багийн хожсон нь финалд шалгарах учиртай.

Нөгөө талд "Spirit" баг "Virtus.pro"-г буулган авч, хагас шигшээд шалгарчээ. Тэдний өрсөлдөгч "NaVi" байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 66.181.161.93

terorristuudiig Nam darj

Avatar

Гарчиг 1 цагийн өмнө 66.181.179.232

Хийрсэн гарчиг өгч хөөрөх хэрэг байна уу даа …

Avatar

ГГГ 44 минутын өмнө 66.181.181.148

Цахимд бичсэн сэтгэгдлээс л гарчигласэн байна ш дээ. Болохгүй юу? Чи утаа угаараа уншаад л сууж бай даа тэгвэл.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2 цагийн өмнө 66.181.160.76

МАШ САЙН БАЙЛАА…ТА НАРЫГ ФИНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ………….

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.20

Дэлгэцийн дон тусдаг олигтой ч эд биш. Спорт бүр биш

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34

Тоглоом л юм гэсэн дээ, гэхдээ яах вэ яахав….

Avatar

Ккк 1 цагийн өмнө 103.57.92.66

ХахаЧИНИЙ АМЬДРАЛДАА ЗҮҮДЭЛЖ Ч ҮЗЭЭГҮЙ МӨНГИЙГ ЭНЭ ХӨВГҮҮД ОЛДОГ ГЭЭД ЧИ НААД ТАХИАН ТАРХИНДАА БОДООД ҮЗДЭЭ

Avatar

ГГГ 43 минутын өмнө 66.181.181.148

Хаха. Дэлгэцийн донгүй чи дэлхийд өрсөлдөж чадахгүй гоё юм тийм ээ. Доллар барьж үзээгүй болохоор бүү атаарх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж