Утасныхаа спикерийг ашиглаад 200 доллараар торгуулав

Утасныхаа спикерийг ашиглаад 200 доллараар торгуулав

Утасныхаа спикерийг ашиглаад 200 доллараар торгуулав

Франц улсад нэгэн хүн галт тэрэгний буудал дээр гар утасныхаа чанга яригчийг ашиглаад, 200 ам.доллараар торгуулжээ. Түүнийг Дэвид гэх ба өнгөрсөн Ням гаригт Францын баруун хэсэгт орших Нантес өртөө дээр галт тэрэг хүлээж байхдаа утасныхаа чанга яригчийг ашигласан аж.

Тэр эгчтэйгээ яг ярьж байтал Францын төрийн өмчит галт тэрэгний "SNCF" компанийн хамгаалалтын ажилтан хүрч иржээ. Хамгаалалтын ажилтан түүнд "Чанга яригчаа унтраахгүй бол 150 еврогоор торгоно" гэж хэлсэн байна. Дэвид анхандаа хамгаалагчийг наргиж байна гэж боджээ. Гэвч тоглох нь бүү хэл, хамгаалалтын ажилтан дэвтрээ гаргаж ирээд түүнд торгууль ногдуулжээ. Яг торгох агшинд анхны хэлсэн 150 евро нь 200 болон нэмэгдсэн байна. Яагаад гэвэл Дэвид анхны шаардлагыг биелүүлээгүй.

Дэвид энэ хэргийн хойноос зарга үүсгэж, хуульч хөлслөх болжээ.

Орчин цагт олон нийтийн газарт чихэвчгүйгээр бичлэг үзэх, дуу сонсох зэрэг нь зохисгүй үйлдэл болсон. Ямар хүмүүсийг та нууцхан шүүдэг вэ гэж цахим сүлжээний хэрэглэгчдээс асуухад нэгэн хүн "Нам гүм орчинд ганцаараа чанга дуугаар ТикТок үзэж байгаа хүмүүс" гэж хариулсан байна. Энэ хариулт нь 13 мянган хүнд таалагдсан аж.

Британийн ёс зүйн библ гэх дүрэм 2023 онд зарим дүрмүүдээ шинэчлэн хэвлэсэн. Үүнд гар утасны хэрэглээг онцгойлон дурдсан байна. Дүрэмд зааснаар "Утасныхаа дуудлагыг хувьдаа л хадгал. Олон нийтийн газарт утсаар ярих бол, утсаа чихэндээ ойртуулж барихаас залхуураад байгаа бол зүгээр л чихэвч ашигла. Таны утасны яриаг хэн ч хүчээр чагнах ёсгүй. Энэ бол анхаарал сарниулсан, ичмээр үйлдэл. Галт тэрэг дүүрэн хүн яриаг нь сонсож байгааг мэдвэл цаад хүнд чинь ч гэсэн таатай санагдахгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.161.22

манайд хөгшин залуугүй чанга дээр нь тавиад автуус олон нийтийн газар гайхуулж байгаа мэт ярьж өгөндөө

Avatar

Зочин 2025-02-08 66.181.161.250

Манайд бол хаана л бол хаана хэний ч хажууд чанга дээр нь тавьчихаад хоёр талаасаа орилж өгнө шүү дээ!!!

Avatar

Ubchlyyldgyi XT noirmoglyylj aimaar, steelingl 2025-02-08 50.147.160.114

delgyyrt, __SJN drdgyn, delgyyrt

Avatar

ylcuunt, saitaar oydzson 2025-02-08 50.147.160.114

(ssfph – emlubch @ #; xybuinxgnoz; ) xsgyi oroltsoj

Kmran+ytasni ? +## -;

Avatar

Нэргүй 2025-02-08 103.57.95.23

Манайд ч ердийн үзэгдэл дээ. Сонсоод байхнээ голдуу л хэн нэгний бие муу байгаа тухай, эмнэлэг, эм асуусан, хөдөөнөөс хүн ирсэн тухай, мөнгө асуусан өгөөгүй тухай л ярьдаг.

Avatar

Нэргүй 2025-02-08 59.153.115.224

харь хариараа л байна биз энд наах гээд байх шаардлагагүй монголд харийг наасаар хүнээ байлаа монголоо байлаа

Avatar

Нэргүй 2025-02-08 202.9.47.41

гуйлгачин тэмбүү, өмхий үнэр, хир, баас шээсээ цэврэл.

Avatar

Зочин 2025-02-08 139.5.217.198

зөв ш дээ, олон нийтийн газар гэртээ байгаа юм шиг байж болохгүй ээ, хөдөөний голдуу, манайхны зарим нь автобус энэ тэрд ч бас л холионо ш дээ, амьдралаа хүүрнэн өгүүлээд л, кк

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.182.34

Зөв зөв, хажууд зогсчихоод утсаараа хүнтэй хэрэлдээд нтр бүдүүлэгтээд бгаа нөхөдийг сайн торгоод өгөх хэрэгтэй !

Avatar

зочин 2025-02-08 66.181.190.29

Олон нийтийн газар,бусдад саад болохгүй,биеэ зөв авч явах хэрэгтэй, Анхааруулах торгох нь зөв, Гэхдээ энэ мэдээ үнэн юм уу, АНУ-ын Филадельф,Лос анджелес Нью-Йорк зэрэг олон хотын зарим гудмаар дүүрэн орон гэргүй,ажилгүй, өлсгөлөн,мэдрэлийн гажигтай өвчтэй,архи,хар тамхинд донтсон үй олон хүмүүс гуйвж дайваж сэлгүүцсэн, орц гарц хана хашлага түшэж ундуй сундуй сууж хэвтсэн, орчин нь хогонд дарагдсан хачин бохир бичлэгүүд л мэдээллийн сувгуудаар байнга харуулж байна,Энэ нь тэдний ардчилал гэнэ

Avatar

Зддд 2025-02-08 66.181.184.91

Зарим эр эм хүмүүс орой тэгж шоудаад ингээд тэгээд гээд ярьдаг их муухай хэнд гайхуулаад бгаа юм бүү мэд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж