АНУ-ын цэргийн онгоц Энэтхэгийн 100 гаруй цагаачийг эх оронд нь хүргэж ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэд 40 цагийн турш нисч байж эх орондоо ирсэн юм. Гэвч энэ урт нислэгийн хугацаанд цагаачидтай гэмт хэрэгтэн адил зүй бус харьцсан нь асуудал дагуулаад байна.
Энэ хэргээс болоод Энэтхэгийн хууль тогтоогчид парламентын ордны гадаа жагсчээ. Цагаачдыг гавлаж, ариун цэврийн өрөө хүртэл оруулаагүй аж. Тиймээс жагсагчид гартаа гав зүүн ирж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Шинэ Дели хотод Энэтхэгийн гол сөрөг хүчний намын залуучуудын жигүүрийн гишүүд Трампийн зургийг шатаажээ.
Нарендра Моди АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийг Цагаан ордон дахь жинхэнэ найз минь гэж нэрийдсэн. Гэвч жагсагчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарын нөхөрлөлийг шоолж байна. Одоо энэ асуудлыг шийдэхийн тулд тэр нөхөрлөлөө ашиглах хэрэгтэй гэж Пунжаб мужийн сайд С.Кулдип Сингх Даливал хэлжээ. Мөн "Тусламж хэрэгтэй байгаа энэтхэгчүүдэд тусалж чадахгүй юм бол энэ нөхөрлөл нь яг ямар ашиг тустай вэ" гэжээ.
Цагаачдын төлөөллийн хэлж буйгаар тэднийг гавлаж гинжилснээс гадна ариун цэврийн өрөө орох эрхийг нь хязгаарласан байна. Онгоц Гуам арал дээр түлшээ цэнэглэсэн бөгөөд энэ үеэр ч цагаачдын гав дөнгийг салгаагүй аж.
АНУ дахь бичиг баримтгүй цагаачдын багагүй хувийг энэтхэгчүүд бүрдүүлж байжээ. Тэд Латин Америкаар дамжин эрсдэл гарган байж АНУ-д очдог. Дэлхийн хамгийн олон хүн амтай улсад ажлын байрны хямрал нүүрлээд буй тул сүүлийн дөрвөн жилийн дотор АНУ-д хууль бусаар нэвтэрсэн энэтхэг цагаачийн тоо огцом өсчээ. Тодруулбал, 2018-2019 оны санхүүгийн жилд 8027, 2022-2023 оны санхүүгийн илд 96917 цагаач АНУ-д хууль бусаар нэвтэрсэн байна.
АНУ цагаачдыг албадан гаргахдаа зүй бус харьцсан тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Өнгөрсөн сард Колумбын цагаачдыг албадан гаргахдаа ч гав дөнгө зүүсэн байсан нь хоёр улсын хооронд ширүүн маргаан үүсгэж, Колумбын ерөнхийлөгч Густаво Петр цэргийн нисэх онгоцыг газардах зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байжээ.
Нэргүй 2025-02-08 103.168.34.154
ХУУЛЬ БУС ЦАГААЧИД БОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН Л ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ..
Нэртэй 2025-02-08 66.181.176.54
Даварчих юмаа, хууль бусаар цагаачилж ирээд, гэмт хэрэг хийгээд явж байсан этгээдүүдийг тэгээд энгийн зорчигч шиг авч явах уу
Нэргүй 2025-02-08 38.42.106.107
Харласан болгоныг, гудамжаар гэмгүй алхаж явах хүнийг, ажилаа хийгээд амьдралаа залгуулж яваа нэгнийг барьж аваад буцаагаад байгаа бол бас биш ээ. Их бага гэлтгүй гэмт үйлдэлд холбогдсон улсыг л буцааж байгаа шүү. Баривчилгаа нь ч мөн адил. Гудамжнаас шүүрдээд байгаа бус. Гэрээс нь, орогнодог газраас нь баривчилж байгаа
Нэргүй 2025-02-08 66.181.191.162
ажилдаа явж байхад нь бариж гавлаад байгаа юм биш үү
Нэргүй 2025-02-08 142.59.68.149
тэгсэн гээд яах юм хууль зөрчихөөд хил даваад ороод ирсэн биз дээ. Arizona хил дээр нутгийн иргэд гадаанаа буутай суудаг юм билээ. хашаа давж орж ирснийг буудна.
Нэргүй 2025-02-08 103.212.162.196
Манай нөгөө 100 гаруй хүн гавтай ирэх байх шүү
Нэргүй 2025-02-08 103.57.92.180
заа аль ч улс орны тусгай ажиллагаа хүрээнд шуурхай түрэмгий байхгүй налиг ш**** гэх юмуу хаашаа юм. пөөтөний украйнд хийж байгаа тусгай ажиллагааны дэргэд өдөр өнжүүлэх л гэж мэд
Нэргүй 2025-02-08 202.9.40.179
Нөгөө хүний эрхийг дээдэлдэг АНУ чинь дандаа иймэрхүү үйлдэл хийж байх юм.
Нэргүй 2025-02-08 59.153.113.39
Монголд авч хаях ёстой 2 юм байгаагийн нэг нь өндөгний хөшөө, нөгөөх нь Бямбын Ренчингийн хөшөө.
Зочин 2025-02-08 66.181.190.189
мэдрэл муутай хөсрий вэ.Ринчен гуай чамд ямар гай болов.
Ззз 2025-02-08 66.181.184.91
Бямбын яРенчин гуай шиг эрдэмтэй юм уучи.Хоосон толгой минь
Нэргүй 2025-02-08 66.181.161.93
цэдэнбалын хөшөөг хурааж хая нь гэж бичих гэж байгаад андуурч бичжээ энэ нөхөр
Нэргүй 2025-02-08 103.168.34.141
ZOV
зочин 2025-02-08 66.181.160.14
Юу гэсэн үг юм бэ ?..Угаасаал Америкийн хуулийг зөрчсөн гэмт хэрэгтнүүд шдээ.. Виз мизээ аваад , хууль номоороо яваа Энэтхэгчүүдийг яагаачгүй биздээ ?..
Нэргүй 2025-02-08 103.168.34.12
оргочихож магад гээд гавладаг байлгүй дээ аль ч улс цагаач харласан улстай тэгж харьцах байх дөө
Зочин 2025-02-08 139.5.217.198
цагаачлал чинь уг нь хаана ч хууль бус л гэж тооцогдоно биз дээ, хууль бус үйлдэл хийсэн улсыг гавлах юу нь буруу гэж, тэгээд ч оргох, зугтах, янз бүрийн хорлонтой юм хийх магадлал өндөр ш дээ
Нэргүй 2025-02-08 202.9.41.60
МОНГОЛЧУУДЫГ Ч МӨН ИНГЭЖ ГАВЛАЖ АВЧИРНА. ХАРИН БИД ӨӨДӨӨС НЬ ЮУ ГЭХ ВЭ ? ЭНЭТХЭГЧҮҮД ШИГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧАДАХ УУ ? ЭСВЭЛ ХАДАГ БАРИАД ГАВЫГ НЬ ТАЙЛАХЫГ ХАРАХ УУ ?
Нэргүй 2025-02-08 103.168.34.76
ердөө 100 хүн. хэдэн сая энэтхэг байдаг гээч. ёстой юу ч биш юм байх аа
Нэргүй 2025-02-08 66.181.160.116
Танайх USAID-аас санхүүжилт авдаг уу хаха
Нэргүй 2025-02-08 66.181.188.220
Авдаг бол чи яахав,,,хвдаггүй бол чи яахын,,,дебыль ээ,,,,,тайлбарлаад бичдээ,,,
Нэргүй 2025-02-08 66.181.188.220
яачих ч юм билээ,,, хэн хэндээ хал балгүй,,, холбоод л авч явахаас өөр яах ч билээ,,,,
зочин 2025-02-08 202.9.40.147
юу тойрч нисэхээр 40 цаг нисдэг байна аа.
Нэргүй 2025-02-08 66.181.188.220
Америкаас энэтхэг хүртэл,,,тив алгасан далай гатлан бууж суух,,,, бензин түлшээ цэнэглэх,,,,,цаг агаарын нөхцөл байдал,,,,нисэх буудлын хуваарь гээд л олон юм байдаг байлгүйдээ,,,,,чам шиг хөргөгч ~буйдан ~жорлон маршруттай алхдаг баасны машин биш,,,,айиин,,,,оркоо,,,,
Нэргүй 2025-02-08 103.57.95.23
Хахаха. гоё хэлсэн
Нэргүй 2025-02-08 66.181.176.170
монгол цагаачидтай хүндэтгэлтэй харьцах байхаа
Нэргүй 2025-02-08 64.119.31.194
гэмт хэрэгтэн учраас л гавалж байгаашт
Нэргүй 2025-02-08 66.181.188.220
Тиймшдээ,,,,
Нэргүй 2025-02-08 103.168.34.169
АНУ-д харласан Монгол иргэдийн асуудалд уян зөөлөн хандахыг манай төр, засгаас америкийн талд одооноос албан ёсоор хүсэлт тавих нь зүйтэй байх даа Монгол хоёр аварга хөршийн дунд хаашаа ч гарах гарцгүй хавчуулагдсан хүн ам цөөнтэй ч эрх чөлөө, ардчлалын замаар замнахыг хичээж байгаа улс шүү дээ.