Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний эхнэр Ким Жун Сүк Энэтхэгт улсын мөнгөөр аялсан, Францаар аялахдаа "Chanel"-ын хүрэм өмссөн нь түүнийг хуулийн өмнө хариуцлага хүлээхүйц буруутан болгож байв. Тодруулбал, Ким Жун Сүк 2018 онд Энэтхэгийн Таж Махал сүмд очих үеэрээ 400 сая вон буюу 276,336 ам.долларын улсын мөнгийг үр ашиггүй зарцуулжээ. Мөн Парист айлчлах үеэрээ зээлээр өмссөн "Chanel" хүрмээ эргүүлж өгөлгүй хадгалжээ. Эдгээрт үндэслэн түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн санд хохирол учруулсан хэрэгт буруутгасан байсан.
Тэгвэл Баасан гаригт прокурорууд түүний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас дээрх хоёр үйл явдалд Ким Жун Сүк буруутайг нотлох хангалттай нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд олон хүнийг байцааж, баримт бичгийг шалгажээ.
Прокурорууд Кимийн Энэтхэгт хийсэн айлчлалыг хувийн айлчлал гэж үзэх боломжгүй гэжээ. Яагаад гэвэл тухайн үеийн Энэтхэгийн засгийн газар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эсвэл өндөр түвшний өөр төлөөлөгчийг Дивали гэрлийн баярт оролцооч хэмээн уриад байжээ.
Харин "Chanel" хүрэмний тухайд тэргүүн хатагтай асан хүрмийг хувьдаа хадгалсан гэх нотолгоо байхгүй, айлчлалын дараа шууд загварын ордонд нь буцааж өгсөн гэжээ.
Наран 2025-02-08 103.57.95.191
чааваас даа тэргүүн хадагтайд ганц хэрэм худалдаж аваад өмсүүлэх $ Солонгосыг засагт байхгүй юу ?яагаад ийм ядарсан санаатай байдаг юм .Хэрэгсэхгүй болгосон нь яамай даа Солонгосчууд дэлхийн шившиг болох шахаж .
Нэргүй 2025-02-08 59.153.114.65
ардчилсан улс ийм л байдаг байна тэгэхэд монгол хол байна даа хол байна болоогүй
tab 2025-02-08 50.147.160.114
mungunic;
Нэргүй 2025-02-08 103.57.93.143
c
yxsenui chuni,BLRxj 2025-02-08 50.147.160.114
– ene tsag yed ayltaiF#, NiLL E –
Нэргүй 2025-02-08 73.132.11.36
yooo gants huremnii tulle barij idehnee, mongol uls turchid hajaaud shuud TSAAZIIN TAVTSAND OLNII NUDEN DEER DUUDSAH YUM BNA L DAA
хүннү 2025-02-08 202.9.46.205
Манайхан бол нөхөр нь татварын шалгалт оруулаад л эхнэртэй польто аваад л өгчхөнө. Юун зээлээр хувцас авах? дэгвэл доошоо орсон болно.