"Сахиусан тэнгэр диваажиндаа буцчихлаа"

"Сахиусан тэнгэр диваажиндаа буцчихлаа"

"Сахиусан тэнгэр диваажиндаа буцчихлаа"

Тайванийн телевизийн "Солирын од" олон ангит киноны жүжигчин Барби Сюй өнгөрсөн долоо хоногт нас барсан. Түүний нөхөр, Өмнөд Солонгосын дуучин, дижэй Кү Жүн Юп цахим хуудсандаа гашуудлаа хуваалцжээ.

Тэрбээр "Үгээр хэлэхийн аргагүй уй гашуу, шаналлыг даван туулж байна. 2025 оны хоёрдугаар сарын 2-нд сахиусан тэнгэр минь диваажиндаа буцлаа. Сэтгэлийн шархтай хүнд үеийг туулж байна. Би энэ их гарзыг хүлээн зөвшөөрч, зохих ёсоор гашуудаж, харамсаж ч амжаагүй байхад зарим зүрх сэтгэлгүй хүмүүс миний гэр бүл, бидний хайрыг гутаагаад эхэлжээ. Гуйя, Сьюг тайван байлгаач" гэжээ.

Барби Сюйгийн хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх өв хөрөнгө хэнд очих тухай шар мэдээ ч хэвлэлээр гараад буй. Энэ талаар нөхөр нь мэдээлэл өгөхдөө "Тэр минь хайртай гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөсний дүнд энэ бүх хөрөнгийг олж авсан. Тиймээс би хадам ээждээ бүх эрх мэдлийг өгөхөөр шийдсэн" гэжээ.

Харин хүүхдүүдийг насанд хүрэх хүртэл Кү Жүн Юп харж хандах болжээ.

Барби Сюй Японд аялахаар очоод, уушгины хатгалгаа нь хүндэрч нас барсан. Түүний шарилыг Пүрэв гаригт Тайваньд авчирчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-08 59.153.114.201

Зөвхөн улны монгол охид бүсгүйчүүд л хөгшин солонгостой суудаг болов уу гэж бодсон чинь баян тайванууд ч гэсэн хөгшин солонгостой суудаг юм байжээ.

Avatar

Нэргүй 2025-02-08 142.59.68.149

Covid л туссан байхаа.

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.179.19

хогын ургамал Сан Цай

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.177.118

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-02-08 66.181.181.135

Ум ма ни бад мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж