Төрийн Соёрхолт "Харанга" хамтлаг Австрали улсад сурч, ажиллаж амьдарч буй монголчууддаа 35 жилийн ойн тоглолтоо хийх гэнэ. Тодруулбал, хамтлагийнхан ирэх гуравдугаар сарын 1-нд Брисбэн хот, 2-нд Перт хот, 8-нд Сидней хот, 9-нд Мелбурн хотод хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийнхан 2024 оны наймдугаар сарын 24-нд “Амьдрал-35” тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн байдаг.
"Харанга"-ынхан Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг юм.
Гитар хөгжим эвлэгхэн тоглочихдог Ц.Энхманлай, Я.Одсүрэн нарын нөхөрлөл “Харанга” хамтлагийн эхлэл байсан гэдэг. Хамтлагийн гишүүд анх 1977 онд Ардын армид татагдан танилцаж, "Соёмбо" хамтлагт хамтдаа тоглох болсон байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулсан түүхтэй.
Нэргүй 17 минутын өмнө 66.181.177.76
Австралид. Амьдарч буй монголчууддаа тоглоно гэе
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.181.135
Цээсүрэн үлээгээд байгаарай.