Чингис хаан, Капитал банкнаас 47.22 тэрбумын өрөө барагдуулжээ

Чингис хаан, Капитал банкнаас 47.22 тэрбумын өрөө барагдуулжээ

Чингис хаан, Капитал банкнаас 47.22 тэрбумын өрөө барагдуулжээ
Чингис хаан банк болон Капитал банкнаас 47.22 тэрбум төгрөгийг барагдуулж, Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаа өчигдөр /2025.02.06/ хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт өрийн 22.7 хувь буюу 47.22 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна. Сайдаар томилогдоод Нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.
"Капитал" банк ХХК-аас 104.2 тэрбум, Чингис хаан банк ХХК-аас 103.57 тэрбум төгрөг нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарсан байна.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өмнө мэдээлэл өгөхдөө "Би сайдын ажлаа хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Бид нэгдүгээрт мэргэжлийн хороог байгуулсан. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн есөн зөвлөх ажиллаж буй. Эдгээр мэргэжилтнүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулбал үр өгөөжтэй, эрсдэлгүй байх вэ гэдэг шийдлийг Нийгмийн даатгалын үндэсний хороодод зөвлөдөг. Үүн дээр тулгуурлаж бид шийдвэрээ гаргадаг. Хоёрт, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр аль банкинд ямар хүүтэй хадгалагдаж байгаа нь нээлттэй байдаггүй байсан бол өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу ороход энэ бүх мэдээлэл ил тод болсон.

Гуравдугаарт, "Капитал" банк болон "Чингис хаан" банкинд эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Бид мэргэжлийн хуульчдыг авч ажиллуулж, прокурорт анх удаа гомдол гаргасан. Прокурор энэ гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна лээ. Авлигатай тэмцэх газраас шинэ хэрэг нээн, нийгмийн даатгалын сан дээр үүсгэж буй эрсдэлтэй шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг шалгана. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж харж байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34

Муу Эрдэнн Чикагод боож үхэх болждээ, эсвэл эхнэрийн хээ араас балкон дээрээс үсрэхийм бол уу ? Ямар ч л бсан буруу булхай нь илрэх болж, бүх хөрөнгий нь хураах хэрэг гарах нь дээ, хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж