Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн багш, ажилтанд сар бүр хоолны зардал болгож 107.5 мянгаас 172 мянган төгрөг олгохоор болжээ.
Тодруулбал, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд сар бүр 172 мянган төгрөгийг хоолны зардалд олгох бол орон нутаг дахь багш, ажилтнуудад сар бүр 107.5 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн багш, ажилтнуудад олгох хоолны зардал нэг өдрийнх нь 8000 төгрөг бол орон нутгийн багш, ажилчдад олгох хоолны зардал өдрийнх нь 5000 төгрөг аж.
Үүнд нийт 2464 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагын 88.6 мянган багш, ажилтан хамаарна гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ. Энэхүү хоолны нөхөх төлбөрийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн олгохоор шийдвэрлэжээ. Зардлыг энэ жилийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийн шийдвэрлэсэн байна.
Боловсролын яам нь өнгөрсөн хугацаанд Боловсрол соёл шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран эл асуудлаар хэлэлцээр хийж байсан бөгөөд ийн шийдвэрлэжээ.
Г.ХОРОЛ
Zochin 2025-02-07 202.55.188.89
Тэр мөнгөнийнх нь талыг цэцэрлэгийн эрхлэгч нь буцаагаад бэлнээр авч байна гэсэн. Та нар цэцэрлэгийн хоолноос идэж бгаа учир өг гээд.
Нэргүй 2025-02-07 139.5.216.55
Лу овогт ялгаварлан гадуурхчих юм аа.
Дорж 2025-02-07 202.126.89.236
Салбараар нь чирч давхидаг нь эхэлж бна гээд ойлгоё
Нэргүй 2025-02-07 103.57.92.19
ХӨӨЁ МАЛАА БАГА АНГИЙН БАГШ НАР ЧИНЬ ХАМГИЙН ХҮНД АЧААГ ҮҮРДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ
Нэргүй 2025-02-07 103.57.92.19
ЭНЭ ХУЖЖ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ЧИ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЧАДАЛТАЙ БАГШ НАРТ АВАХ ЁСТОЙ ЦАЛИНГИЙ НЬ 100 ХУВЬ ӨГӨӨД СОНГОН ШАЛГАРУУЛААД АВААЧ БАГШ НАР ЗӨНДӨӨ БАЙНА АДИЛХАН АЖИЛ ХИЙЧИХЭЭД ХАМГИЙН ДООГУУР ЦАЛИН ӨГӨХӨД ХЭН АЖИЛЛАХ ВЭ х***а МИНЬ ҮҮНИЙГ БОД
Нэргүй 2025-02-07 158.59.146.30
hotline bagsh ni hodood ni sunasan, huduunii bagsh ni hodood ni jijig yum bolov uu daa,
Зочин 2025-02-07 103.168.34.14
Хот.хөдөөгөөр нь үндсэн хуулиа зөрчиж ялгаварлахаа больчих
ЗОЧИН 2025-02-07 103.212.117.177
Боловсролын сайдаа Энэ төрд боловсролын талаарх баримтлах бодлого алдагдлаа Үүний жишэээ нь шинээр бичиж боловсруулж байгаа сурах бичиг. Ямар ч эзэн, нэгдмэл бодлого алга адмоны Энхбатын гар хөл нь чи юм биш үү
Ттт 2025-02-07 66.181.184.91
үнэн шүү цэцэрлэгийн багш нарт хэрэггүй.хүүхдийнхээ хоолноос идчихнээ
Нэргүй 2025-02-07 103.168.34.24
Их дээд сургуулийн багш нар багш биш юм уу. Боловсрол өндөртэй сайн багшаас л сайн оюутан төрж байгаа шүү. Сургуулиудаар нь хоолны мөнгө өгүүлсэн нь үөв шүү, хүнийг ялгаварлан гадуурхаж бас болохгүй
Зочин 2025-02-07 66.181.189.33
Их сургуулийн багш нар бол хүн биш авилгачид.
Иргэн 2025-02-07 103.212.116.144
Цэцэрлэгийн багш нарт хэрэггүй шдээ тэд нар угаасаа хүүхдүүдийн хоол иддэг шдээ тэд нарын оронд төриын үйлчилгээний бага албан тушаалтай бага цалинтай ажилчдад өгөх хэрэгтэй
Нэргүй 2025-02-07 66.181.176.170
сар бүр 1 хонины гулууз,25 кг гурил өгөх хэрэгтэй
Нэргүй 2025-02-07 66.181.181.10
Адилхан өгвөл яасан юм бэ