““Түүхэнд мөнхөрсөн хошой баатар, Маршал Х.Чойбалсан-130” тусгай үзэсгэлэнг байгуулж олон нийтэд нээлттэй толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр 11.40 цагаас Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Монгол цэргийн түүхэнд "Өрлөг жанжин" буюу "Маршал" хэмээх цэргийн дээд цол хүртсэн гурван хүний нэг нь Хорлоогийн Чойбалсан билээ.
Түүний цэрэг, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа 1920-д оны сүүлчээс эхэлж, журамт цэргийн суртал номлогчоос ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин хүртэл дэвшин ажиллаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд үлдээсэн нь юугаар ч үнэлж баршгүй гавьяа билээ.
Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн эдлэж хэрэглэж байсан Маршалын иж бүрэн дүрэмт хувцас, шинель, папах малгай, савхин дээл, нөмрөг, шатар, бичгийн хэрэглэл, ширээний хонх, энгэрийн цаг, дуран, зөвлөгөөний ширээ, БНМАУ-ын баатрын үнэмлэх, буу, сэлэм зэрэг 130 биет үзмэр, 40 гаруй гэрэл зураг, нэрт уран бүтээлчдийн 10 гаруй уран зураг, Батлан хамгаалахын төв архиваас 20 орчим архивын ховор баримт зэрэг нийт 200 орчим биет үзмэр, баримт материалыг дэглэн үзэгч олны хүртээл болгож байна.
Үзэсгэлэн 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс гуравдугаар сарын 25-ныг хүртэл олон нйитэд нээлттэй ажиллах юм байна.
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын тэргүүлэх удирдагчдын нэг, Ардын нам, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан энэ үзэсгэлэнг Батлан хамгаалах яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей, Дорнод аймгийн музейтэй хамтран зохион байгуулж байна.
Зочин 2025-02-07 202.55.188.115
Монголд ямар их хятадууд байна вэ ? Хятадаас тусгаар Монгол Улсыг байгуулсан гэж хорссон луухаанууд Чойбалсанг үзэн ядаж хуцаж байх шив. Жинхэнэ хэлмэгдүүлэгчид чинь 90 оноос хойшхи төр барьж байгаа нохойнууд.
Сайшаалт Ерөөлт 2025-02-07 202.126.89.67
..ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ ЭТГЭЭД..
Оркууд л 2025-02-07 217.208.144.61
Оркууд л очно биз
Нэргүй 2025-02-07 66.181.182.34
Нүгэлийн…………….үзэсгэлэнг нэг их олон хүн үзэхгүй дээ !
зочин 2025-02-07 66.181.188.33
Угаартаж амь алдсан хүмүүсээр улс төржиж албан тушаал ахих засаг төрийг тогтворгүй болгох далд санаархал үзэн ядалт зарим хүний амнаас эвгүй үг цухуйж буй хэлмэгдүүлэлт айсуй,,,юу кк
Нэргүй 2025-02-07 202.131.227.134
"Буудан хороо" гэсэн гарын үсэгтэй тогтоолуудыг нь бас үзүүлээрэй. Сайн, муу аль аль нь байх хэрэгтэй.
Зочин 2025-02-07 103.212.118.116
Цуст а******н Чойбалсанг яагаад дурсаад санагалзаад байнаа. Тэр дахин төрж байгаамуу
Нэргүй 2025-02-07 66.181.191.224
Харин 66.181.182.34 чи яг тэр үед байсан бол орос, халимагуудтай нийлж хэдэн монголыг дуусгах байлаа
Нэргүй 2025-02-07 66.181.182.34
Тэгэлгүй яахав, тэгээ л буугий нь үзэж баясах гээд бгаам бхгүй юү!
Оюутан залуу 2025-02-07 66.181.182.34
Аа нөгөө 30 000 хүн буудаж алсан б** нь юм байхдаа, очиж үзнэ ээ !
Зочин 2025-02-07 202.9.47.56
Маршалын хуучин музей нь яасан бэ…Бас нэг нь хувьчилж аваад ороод суучихсан уу.. Энэ талаар хариу өгөх хүн байна уу.
Нэргүй 2025-02-07 66.181.182.34
Тэр чинь аль 1956 онд татан буугдаад тарж одсон ш дээ,хө !