Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүний хувьслын дараагийн шатыг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл байсаар ирсэн, хойшид ч байсаар байх болно. Сүүлийн хэдэн зуун жилийн дотор бидний биед мэдэгдэхүйц генетик өөрчлөлт бага байсан ч уур амьсгалын хурдацтай өөрчлөлт нь шинэ сорилтуудыг бий болгож, удаан хугацаанд хүний биологид нөлөөлөх нь дамжиггүй.
Температурын өсөлт, агаарын чийгшил, нарны хэт ягаан туяаны нөлөө зэрэг нь хүний арьсны өнгө, хөлс ялгаруулах чадвар, биеийн дулаан зохицуулалтад өөрчлөлт оруулах боломжтой.
Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 1.2 тэрбум хүн өндөр чийгшилтэй, халуун бүсэд амьдарч байна. Судалгаагаар 2100 он гэхэд дэлхийн дундаж температур 2-4°C нэмэгдэх магадлалтай бөгөөд энэ нь хүний биеийн дулаан зохицуулалт, энерги зарцуулалтыг шинэ түвшинд хүргэж болзошгүй. Ирээдүйд хүмүүс илүү нимгэн, хэт хөлөрдөг арьстай болж, биеийн температурын өөрийгөө зохицуулах механизм сайжирч магадгүй. Үүний зэрэгцээ, агаарын бохирдол нэмэгдсэнээр хүмүүсийн уушги томорч, шүүлтүүрийн үүрэгтэй хамрын хэлбэр өөрчлөгдөх магадлалтай.
Одоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр орчинд амьдарч байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл хүмүүс маш том хамартай болж хувьсах нь гарцаагүй.
Цаг уурын өөрчлөлтөөс болж жил бүр ойролцоогоор таван сая хүн нас барж байна. Үүний шалтгаан нь халуун агаарын нөлөө, хар шуурга, үер, ган гачиг зэрэг цаг агаарын гамшигтай холбоотой. НҮБ-ын тайланд дурдсанаар 2050 он гэхэд 200 сая хүртэлх хүн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн дүрвэх төлөвтэй байна. Өнөөдөр 800 сая хүн далайн түвшин нэмэгдэхээс үүдэн нүүлгэн шилжих эрсдэлтэй байгааг эрдэмтэд онцолж байна. Хүн амьдарч буй орчиндоо дасан зохицож ирсэн тул "усан хүн" гэх шинэ төрөл зүйл бий болохыг ч үгүйсгэх аргагүй. Гагцхүү энэ өөрчлөлтийг хүн төрөлхтөн өөрсдөө генийн инженерчлэлийн аргаар хийх үү, эсхүл байгалийн шалгарлын явцад ийм төрөл зүйл салан гарах уу гэдэгт цаг хугацаа л хариулт өгөх үлдээд байна.
Үүний зэрэгцээ, хүнсний нөөц хомсдохын хэрээр хоол боловсруулах систем хувьсан өөрчлөгдөж, хүмүүс илүү уургийг үр дүнтэй ашигладаг болох нь ойлгомжтой юм. Дэлхийн хөрсний үржил шим сүүлийн 50 жилд 30 хувиар буурсан нь уламжлалт тариалангийн тогтолцоог өөрчлөхөд хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн есөн хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаа бол ирээдүйд бид илүүдэл сахар, өөх тосыг энергид хувиргадаг болох юм биш биз.
Цаг уурын өөрчлөлт зөвхөн бие махбодод бус, хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж байна. Халуун, чийглэг уур амьсгал нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж, шумуул болон бусад амьтдаар дамжин халдварладаг халуун бүсийн өвчнүүд Европ, Хойд Америкт хүрч эхэлсэн.
Дэлхий даяар хумхаа өвчнөөр 240 сая гаруй хүн өвчилж, 600 мянга орчим хүн нас бардаг. Мөн температур нэмэгдэхийн хэрээр халдварт гэдэсний өвчнүүд, амьсгалын замын асуудлууд, сэтгэл гутрал, стрессийн түвшин нэмэгдэж байна. Судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын нэг тэрбум нь сэтгэл гутрал, стрессийн түвшин өндөр орчинд амьдрах магадлалтай гэж үзэж байна. Магадгүй ирээдүйн хүмүүс чимээгээр бус, ухаалаг утасны долгион шиг шууд тархиндаа мэдээлэл дамжуулдаг болохыг ч үгүйсгэх аргагүй юм.
Г.Эрдэнэбаяр
Нэргүй 1 минутын өмнө 202.179.26.115
Хүний хамар Очирбатын хамар шиг болох нь
Ахмад 2 минутын өмнө 202.9.41.35
Манай орчин үеийн сэтгүүлчдийн мэдлэг, боловсрол, танин мэдэхүйн түвшин нэг ийм л болоод байгаа. Ямарч логихгүй юм бичиж, олон түмний толгой эргүүлэхээс өөр юмгүй
Бидэнд эрх чөлөө бий 2 цагийн өмнө 59.153.112.12
Энэ бол Путлерийн гөлөг төөрүүлдэг арга шүү дээ. Оросууд иймэрхүү хуйвалдааны онол ч юм шиг, худал үнэн нь мэдэгдэхгүй юм ярьсаар байгаад л одоо үхэрнээс тэнэг болчихоод байна. Монгол бол Орос биш. Иймэрхүү мэдээлэл гаргадаг сэтгүүлчдийг шийтгэх хэрэгтэй