Хотын дугаарыг цахимаар олгож эхлээгүй байна гэв

Хотын дугаарыг цахимаар олгож эхлээгүй байна гэв

Хотын дугаарыг цахимаар олгож эхлээгүй байна гэв

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өнгөрсөн сард /2025.01.15/ дуусч, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэлсэн. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн гэдгийг албаныхан мэдээлж байв.

Одоогийн байдлаар хэчнээн автомашинд цахимаар улсын дугаар олгосон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодруулахад "Цахим системд автомашины улсын дугаар авах хүсэлтийг үнэ төлбөргүй авч байгаа бөгөөд дараалалд бүртгэж байгаа ч хараахан олгож эхлээгүй байна" гэсэн юм.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ. Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем гэдгийг албаныхан хэллээ.

Өөрөөр хэлбэл,  иргэд цахимаар дугаар авах хүсэлтээ явуулж шалгуур хангасан иргэд машиндаа дугаар авах юм. Ингэхдээ И-Монголиа дан системээр нэвтэрч дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлэх гэнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй.

Уг журам хэрэгжиж эхэлснээр автозамын түгжрэл болоод утааг тодорхой хэмжээгээр бууруулна гэж тооцоолсон. Гэвч энэхүү шийдвэр нь иргэдэд чирэгдэл учруулахаас гадна дугаарын наймаа цэцэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Учир нь журам хэрэгжиж эхэлснээс хойш фэйсбүүкээр авто машины дугаар авна, зарна гэх зар мэдээлэл хөврөх болов. Өөрөөр хэлбэл, сошиал хуудсаар болон шаглаж зарах дугаарын үнэ тэнгэрт хадаж эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 цагийн өмнө 66.181.184.139

Ченжүүд цуурхал тарааж байгаа юм байна Зарагдах машинууд ар өврийн хаалга ажилтан туслахуудаараа дамжуулаад авчихсан байна аа зарах машиндаа дугаарын үнэ гэж худлаа шингээж ашиг олж байгаа луйварчид байна сая л ойлголоо Нямбаатар чанга шийдвэр гаргаж түгжрэлд удаан зогсох нь арай багасч байна гэхдээ хилээр машин орж ирсээр байна Ченжүүд банк бустай болчихож Банкууд хэрэглээний зээл өгч долларын ханш өсөөд байна

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.190.150

Нянбаатарын хийж бгаа ажил ийм л байж таараа. Нэг ч дугаар олгоогүй. Худлаа яриад л ард иргэдээ хуураад л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж