Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Намрын чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы онцлогийг та юу гэж харж байна. УИХ-аар баталсан Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал нөлөөлөл үзүүлэхүйц онцлог хууль юу байв?
-Миний хувьд хэд хэдэн чухал зүйл байсан гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэ бол ирэх жилүүдэд баримтлах чиглэл. Хоёрдугаарт, улсын төсөв дээр их олон сар ажилласан. Энэ бол түүхэндээ анх удаа төсвийг олон удаа хэлэлцэж баталсан тохиолдол боллоо. Гуравдугаарт, Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн том төслийн баримт бичгүүдтэй холбоотой гэрээ хэлэлцэл зурагдаж, холбогдох хуулиуд нь батлагдлаа. Ийм богино хугацаанд томоохон хэмжээний гэрээ хэлэлцээрүүдийг баталсан нь тэр бүр тохиолдоод байдаг зүйл биш болов уу гэж бодож байна.
-Таны хувьд намрын чуулганд хэр идэвхтэй, ирцтэй, санаачилгатай оролцсон бэ?
-Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Олон түмний нүд харж байгаа учраас аль болох сайн ажиллах юмсан гэсэн сэтгэлээр хичээнгүй ангийн сурагчид шиг баахан гүйлээ. Би чадлаараа л үзлээ. Хууль, тогтоомжуудтай холбоотой шатны хэлэлцүүлэг, байнгын хорооны хуралдаан болоод УИХ-ын нэгдсэн чуулган дээр идэвхтэй сайн л суусан гэж бодож байна.
-УИХ-ын намрын чуулганаар олон жил гацсан байсан томоохон төслүүдээ урагшлуулж чадлаа. Төслүүдээ урагшлуулсан ч Монгол Улсын бодитоор хүртэх үр дүнг хэр сайн тооцоолж чадсан бол. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг аваад үзэхэд өнгөрсөн хугацаанд ашиглалтад орох хугацаа нь хойшилж, төсөвт өртөг нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна шүү дээ. Том төслүүдээ хөдөлгөж байгаа нь чухал боловч эргээд зорьсон үр дүндээ хүрэх бүтэн зураглалаараа хийж чадав уу?
-Холбогдох томоохон төслүүд дээр Засгийн газраас ажлын хэсэг томилогдож, урт хугацаанд ажиллдаг. Монгол-Францын хамтарсан ураны төсөл дээр ч, БНХАУ-тай хийж байгаа нүүрс худалдах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гэх мэт томоохон төслүүдтэй холбоотой эцсийн шийдвэр УИХ-аар хэлэлцэгдэн гарч байгаа. Хяналт тавих үүрэг хүлээсэн хүний хувьд хэлэхэд бидэнд нарийвчлан ажиллах цаг хугацаа төдийлөн олдохгүй байна. Яаралтай горимоор асуудлуудыг оруулж ирж байна. Ганц, хоёрхон долоо хоногийн дотор том гэрээнүүд дээр байр сууриа тодорхойлно гэдэг бол амар биш. Ялангуяа өөр чиглэлийн мэргэжлийн хүмүүст бүр хэцүү. Миний хувьд хүнд үйлдвэрлэл, түлш эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн хүн учраас ойлголтоо авчихаад байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ДЭЛХИЙД ҮЗҮҮЛЭХ АМЕРИКИЙН НӨЛӨӨ ХУМИГДАНА"
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампийн гаргаж буй бодлого шийдвэр Монгол Улсад цаашлаад дэлхийд ямар нөлөө үзүүлэх, цаашид тус улсын төлөв хэрхэн өөрчлөгдөх талаар олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа
-АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны дайныг эхлүүллээ. Олон улсын харилцаа судлаач хүний хувьд түүний энэхүү шийдвэрийг юу гэж харж байна вэ?
-Трампийн татвар ногдуулж буй шийдвэр бол түүний өөрийнхөө хүссэн бодлогын үр дүнд хүрэхэд ашигладаг нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, импортын татварт тариф ногдуулж энэхүү бодлогоороо далайлгаж хүссэн шийдвэртээ хүрдэг арга барил нь гэж хэлж болно. Яагаад ийм шийдвэр гаргадаг вэ гэхээр АНУ Мексик, Хятад, Канад улстай худалдааны алдагдалтай ажилладаг. АНУ илүү их эдгээр улсуудаас авдаг. Тэгэхээр энэ алдагдлаа бууруулах зорилготой. Мөн хар тамхины хууль бус эрэлт үүсээд байгаа. Сүүлийн үед АНУ-д “fentanyl” буюу эм тарианд хэрэглэдэг синтетик хар тамхины эрэлт үүсч хууль бус наймаа дэлгэрсэн. АНУ-д хар тамхинаас болж жилд 100 мянга гаруй хүн амь насаа алдаж байгаагийн 80 орчим хувь нь дээр хэлсэн “fentanyl” гэх бодист донтож амь насаа алдаж байгаа. Уг бодисыг Хятад улс маш хямд үнээр худалдаалж, Мексик, Канадын хилээр дамжуулж америкийн зах зээл рүү оруулж байгаа. Үүнийг хил дээр хяналтгүй оруулж хууль бус худалдаа үүсч байна гэж үзэж байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Тиймээс үүнийг шийдвэрлэх зорилго бас байгаа.
Ерөнхийдөө эдгээр орнууд импортын татварын тарифыг болиулахыг хүсвэл Трампийн хэлсэн зүйлсийг биелүүлэх шаардлагатай. Тэгэхээр өөрийн хүссэн бодлогын үр дүнд хүрэх зорилготой шийдвэр гэж харж байна.
-Канад болон Мексик, Хятад улсууд уг шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа. Трамп хүссэн үр дүндээ хүрч чадах болов уу?
-Трампийн уг шийдвэр чөлөөт худалдааг боомилсон шийдвэр болж байгаа. Тиймээс эдгээр улсууд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс учраас тус байгууллагад гомдлоо гаргана. Гэхдээ дэлхийн худалдааны байгууллага олон талт механизмтай. Тиймээс тухайн байгууллагын хариу шийдвэр гаргах үйл явц удаан буюу олон сарын дараа гардаг. Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа Хятад улсын бараа бүтээгдэхүүний импортын татварт тариф ногдуулж байсан шүү дээ. Үүний хариуд Хятад бас хариу арга хэмжээ авч импортын татварт тариф тавьж байсан. Гэхдээ хоёр улсад ашигтай байгаагүй. Тухайн үед Трамп бодлогын үр дүнд хүрсэн. Ерөнхийдөө Трампийн тарифаар далайлгах бодлого нэлээд амжилттай хэрэгжиж зохих хэмжээнд үр дүнд хүрдэг. Үүнийг Колумба улсын шийдвэрээс бас харж болно.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“СҮМ, ХИЙД ҮАБ-Д НӨЛӨӨЛСӨН ГЭЖ ҮЗЭЖ 2018 ОНООС ХОЙШ ШИНЭ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ"
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.
-Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн сунгах асуудал дээр та нэлээд "трума"-тай байгаа. Яагаад тэгж хандаад байгаа юм бэ?
–НИТХ–ын төлөөлөгч болсон цагаасаа л Сүм, хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцэж, тайлан мэдээллийг сонсгож байх асуудлыг хөндөж ирсэн. Харамсалтай нь уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын хамгийн сүүлд оруулж ирээд төлөөлөгчид нийтээрээ гар өргөж дэмжээд өнгөрдөг. Шашны асуудалд яагаад ч ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ бол Үндэсний аюулгүй байдал, Үндэсний эв нэгдэл, нийгмийн соёлтой салшгүй холбоотой зүйл.
Элдэв гаж урсгал орж ирэх вий, өмнө нь байсан шашны байгууллагууд яагаад хугацаагаа сунгуулахгүй ор мөргүй алга болов гэхчлэн олон асуудал энд хөндөгдөнө.
Тэр бүү хэл цахим орчинд шашны сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна гэх асуудал ч үе, үе ил байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ удаагийн ИТХ–аар Сүм, хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг миний саналаар хойшлуулж хаалттай хэлэлцэхээр болсон.
-Гадаад, дотоодын санхүүжилттэй сүм хийдүүдийн зөвшөөрлийг ямар шалгуураар олгож бас цуцалдаг юм бэ.Зарим сүм, хийдэд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдол урьд, өмнө гарч байсан болохоор асууж байна?
–Хэдэн тоо баримтаас өөр мэдээлэл өгдөггүй. Шашны байгууллагууд ямар зөрчил гаргаснаас болж зөвшөөрлийг нь цуцалсан, тэдгээрт хэн хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог, ямар шаардлагын дагуу зөвшөөрөл олгодог гэх мэтчилэн ерөнхийдөө хаалттай сэдэв болж явсаар өдийг хүрсэн.
Хэрэв хянадаг, шалгадаг байгууллага байдаг бол түүнийгээ зөвшөөрөл олгодог, сунгадаг газар нь ядаж тайлагнадаг баймаар байна.
Энэ бол хүний шашин шүтлэгийн эрхэд халдаж байгаа асуудал огтоос биш. Гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаа үндэсний эв нэгдэлд аюул заналхийлэл учруулах, эдийн засагт хор хөнөөл авчрах, элдэв оюун санааны сөрөг ухуулга сурталчилгаа явуулж магадгүй гэдэг талаас нь хянаж, шаардлага тавих нь зүйн хэрэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЦАГААН САРЫН ӨМНӨ НОГДОЛ АШИГ ТАРААВАЛ ИНФЛЯЦИ ӨСНӨ"
п
Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цагаан сарын баяр удахгүй болно. Инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх тооцоололтой байна вэ?
-Цагаан сарын үеэр иргэд их хэмжээний худалдан авалт хийдэг. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний эрэлт ихэснэ. Үүнийг дагаад инфляцад тодорхой нөлөө үзүүлдэг. Дээрээс нь бид ихэнх бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас авдаг учраас суурь үнийн өсөлт бий болдог. Түүнчлэн ахмад настнуудын өндөр ач холбогдол өгдөг баяр учраас энэ үеэр насны хишиг гэж олгодог.
Үүнийгээ ахмад настнууд хуримтлал үүсгэх ч юм уу, тийм байдлаар зарцуулдаггүй.
Ихэвчлэн цагаан сарын баяртаа зарцуулдаг. Тэгэхээр эдийн засагт илүү их хэмжээний мөнгө эргэлтэд орон нэг шалтгаан болно. Тэгэхээр эргээд инфляцыг өдөөх, нөлөө үзүүлэх байдал үүснэ. Нэгэнт өссөн үнэ бараг буурдаггүй. Цагаан сарын дараа өссөн үнээ бариад инфляци тэр хэвээрээ байх болов уу гэдэг хүлээлттэй байна.
-2024 онд инфляци 9 хувьтай гарсан. Монголбанк үүнийг 6 хувь болгон бууруулах зорилт дэвшүүлсэн шүү дээ?
-Монгол банк нэмэг, хасах хоёр гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ зорилтод түвшиндээ хүрч чадахгүй болов уу гэж харж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үнэ 30 хувиар нэмэгдсэн. Мөн инфляцад нөлөөлдөг гол зүйл бол шатахууны үнэ шүү дээ, тэгэхээр томоохон нөлөө үзүүлэх байх. Түүнчлэн нийлүүлэлтийн гаралтай импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ямар хэмжээнд өөрчлөгдөх вэ, гэдэг асуудал бий. Эдгээр хүчин зүйлс нийлээд инфляцыг өдөөж өгөх байх гэсэн хүлээлттэй байгаа.
-1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сарын баяраас өмнө тараах уу гэдэг дээр хүлээлт үүсээд байгаа. Энэ бэлэн мөнгөний тараалт эдийн засаг, инфляцид бас л нөлөөлөх болов уу?
-1072 хувьцааны ногдол ашгийн хувьд мөн л иргэд хурдан зах зээлд эргэлтэд оруулдаг. Тэгэхээр хэрвээ цагаан сарын өмнө ногдол ашиг тараавал инфляцыг өдөөх гол хүчин зүйл болно. Яагаад гэвэл хувьцаатай бүх иргэдэд олгоно гэдэг утгаараа эдийн засагт ач холбогдолтой юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар "Эрдэнэс тавантолгой" компани хувьцааны ногдол ашиг тараах хэмжээнд байна уу үгүй гэдэг санхүүгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай асуудал. Тус компанитай холбоотой тайлан, мэдээлэл ил тод биш. Хэдий өнгөрсөн онд нүүрсний экспортын хэмжээ өссөн боловч өмнө нь бууралттай байсан асуудал бий. Хоёрдугаарт экспортолсон хэмжээгээрээ бид хэр ашигтай ажилласан бэ гэдгийг тодорхойлж болохгүй. Мөн эдийн засгийн хувьд хараад үзвэл өнгөрсөн жил хувьцааны ногдол ашгийг удаа дараа иргэдэд тараасан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Зочтн 2025-02-08 103.57.95.249
Нэг л их чухал царайтай, ярихаас өөр чадах юмгүй нөхөд л зургаа тавиулах юм. Сонгуульд нь л хэрэгтэй байх даа зайлуул…
Нэргүй 2025-02-08 202.9.41.72
Үмхий хулгайч зоом хархаар хооллгч х***а манж лаларуудыг нам төр-р далд орулж хөөж зайлулаач
Нэргүй 2025-02-08 202.126.89.171
х** б**с цүнх долоогч дарга дагасан пялдга авилгач хулгаачдааа трамп
Ахмад зүтгэлтэн 2025-02-08 103.212.118.245
Түүхий нүүрсийг худалдаж авдаг ганц хөршөө буланд шахлаа гээд эспортдоо цэг тавиач. Орос ах хятадын аюулаас аварч сураагүй улс биш хойно.
Зочин 2025-02-08 103.57.95.249
Орос ах чинь Хятадтай төө зайгүй ахан дүү болчихсон. Чамайг одоо сонсохгүй ээ…
Tumur tumuud 2025-02-08 122.201.31.129
Tumurtumuu 1 unen yrilaa, Hristchunguud coach blod fb eer coffee yrdg blj hrist yrhiaa bgd ene shalgah hrgtei shu dmjij nn ene hristchinguudiig
saitaan 2025-02-08 50.147.160.114
gadni zailyyl#;
-ylcuun; 2025-02-08 50.147.160.114
OB
OS; 2025-02-08 50.147.160.114
indfx – trknidimaONkmr+ tsign-
yahoogoop,TVgeen, tsag dan xylgai medeelj idt bainguin,BZCTX 2025-02-08 50.147.160.114
a) mashintai ajild xamtragch
b) geruin TYLXYYr xylgailj, arai;
c) Kamer ytasaar TSUNX, tablet, docymentP xylgailj, TABLETnui APPLE xyychnuu $ ^temdegt yzyylj,sait deer bas buchsen, xooloo xynd ugluu gj, SSryy ytasdsan eremdegeerw idt
- ylcuun JPLX # # 2025-02-08 50.147.160.114
UUNL+duruul + keni;
- docymentaan;ylcuun,saitaanz JPCJNX zailyyl duruulj,Shygn muugui; 2025-02-08 50.147.160.114
– Un Noirmoglyylj + drBrx Trsynx xylgailsan yum shig bnaa+ # ;
gyilagchlyylaxdrnon abtmt;
Зочин 2025-02-08 103.57.95.249
Ер нь бол буланд шахуулаа өөрсдөө л хийсэн. Зах зээл тийм..
- ylcuun 2025-02-08 50.147.160.114
OB
dapguinbol; 2025-02-08 50.147.160.114
– on sap
Нэргүй 2025-02-08 66.181.186.26
Ялаа шиг Монголчууд хайртай АНУ нь Орос ба Хятадын эсрэг арга хэмжээнүүдийг авч буйд баярлаж байна. Тээр тэр далайн тэнгисийн цаана байгаа ах буюу АНУ-д залбирч сууцгааж байна.
Нэргүй 2025-02-08 66.181.184.142
Булан шахаж байсан цаг үё байхад буланд шахуулах цаг үё байх л биз
Shah 2025-02-08 202.9.46.233
орсууд өргөн зам тавихгүй бол хохь нь шүү , гятдууд нь нүүрс үнэгүй өгвөл холбоно гэнэ, дэлхийн 2 агуу улаантнуудыг манай хэдэн хулгайч авилгалч нар яаж барах вэ дээ, буланд шахуулаад л байеээ ахаа бууж өгье гэнэ
Нэргүй 2025-02-08 59.153.114.178
Дан эргүү, боловсрол , туршлага юуч үгүй , долоогчид яваад очихоор х***а агаа буланд шахна шдээ.
Амээрк 2025-02-08 122.201.31.14
Орос арга шулуухан шууд хэлээд болохгүй бол шанаа өгнө, Хятад хүн бол чамайг эхлээд дасгана тэгээд чи хятадгүй амьдрах аргагүй болно дараа нь тулгана
Нэргүй 2025-02-08 66.181.187.217
Яг үнэн гужаа технологи тийм байдаг
Нэргүй 2025-02-08 66.181.177.118
ANUSDI80955877
Нэргүй 2025-02-08 66.181.182.34
х***а нарт буланд шахуулах хамаг шалтаг шалтгааныг манай төвд нохойн гөлөг женко өөрийн гараар угсран бүтээснийг монголчууд хэзээ ч битгий мартаарай !!!
Өвгөн Балдан 2025-02-08 66.181.179.16
Сэтгүүлчид нь ч оновчтой асуухгүй юм. Дарга нар нь ч олигтой нухацтай хариулт өгөхгүй юм. Яана даа яана. Одоогийн сурагчид ч багшийнхаа асуултанд ингэж хариулахгүй байх шүү.
Нэргүй 2025-02-08 66.181.188.156
Хэ хэ өөрсдөө монгол хүний гэнэн итгэмтгий зангаар явсан юм чинь цаадуул чинь үхэр монголчууд гэж доог тохуу хийж яаж бол яаж харьцана ш дээ буланд шахах юу ч биш байх оо
Нэргүй 2025-02-08 202.9.46.147
буланд шахсан ч гэх шиг, одоо сургуулийн хүүхдүүд ч ийм элий юм ярихгүй шүү. шахуулахгүй байх бодлогыг эд боловсруулж хэлэлцүүлж батлуулж амьдралд хэрэгжүүлэх ёстой. тиймээс л улс төр байдаг, улс төрчид ажилладаг. түүнээс биш чуулгандаа сайн суулаа, идэвхитэй оролцож их юм сурлаа г.м. элий балай юм юм яриад явж байнаа гэдэг чинь архаг хулгайчууд нь долдойнуудаар бамбай хийгээд дуулиант хэргүүдийг замхруулах, нийгмийн сэтгэл зүй, анхаарлаас холтгох, эдэн дээр гал дуудах зорилготой юм
Нэргүй 2025-02-08 202.9.46.147
Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Олон түмний нүд харж байгаа учраас аль болох сайн ажиллах юмсан гэсэн сэтгэлээр хичээнгүй ангийн сурагчид шиг баахан гүйлээ. Би чадлаараа л үзлээ. Хууль, тогтоомжуудтай холбоотой шатны хэлэлцүүлэг, байнгын хорооны хуралдаан болоод УИХ-ын нэгдсэн чуулган дээр идэвхтэй сайн л суусан гэж бодож байна – kk neeree goyo shuu manaihan
босс 2025-02-08 66.181.191.171
ард түмэнд ноогдол ашиг хэдийг тараах гээд байгаа юм болоо, инфляц үүстэл өгнө гэхээр сая саяар нь өгөх гээд байгаа юмуу, сүржигнэж сүржигнэж 100 мянга л байлгүй, хатагтай сүр данзка юмаа