Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.
2025 оны хоёрдугаар сарын 9-нөөс хоёрдугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34
Солиотой гарчиг өгөх юмаа. Өдрөөр биш шөнө л 37 хэм хүрсэн чинь шөнө л юм бна ш дээ ! Боловсрол, мэрэгж лийн чадвар муутай сэтгүүлчдийг ажлаас нь халвал таарна,
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.112.12
Үгээр мундаг сайн тоглодог сэтгүүлч байна. Хүн энэ нийтлэлийн гарчгийг хараад "Өдрөөр -37 хүрлээ" гэж ойлгоод уншина. Энэ бол мундаг үгэн тоглоом. Та бүхэн одоо Оюулзгана үхээрийн эсрэг л энэ авъяасаа ашигладаг болчих хэрэгтэй. Тэрний угаадсыг долоож амьдрах хувьтай хүмүүс огт биш. Та нар баян биш байж болох ч хүн биш байж болохгүй. Тэгээд ч Оюулзгана гуйлгачин хүнийг баяжуулна гэж үхсэн нохойн оцгор нь байхав