Японд цаг агаар эрс муудна

Японд цаг агаар эрс муудна

Японд цаг агаар эрс муудна

Японд маш хүчтэй цас шуурч, 24 цагийн дотор метр гаруй өндөр цас тогтсон байна. Цаг агаарын албаны мэдээлснээр, Ням гариг хүртэл нийт нутгаар хүчтэй хүйтэрч, их хэмжээний цас орсоор байх болно. Ялангуяа төдийлэн цас их ордоггүй Кинки, Токай бүс нутгийн тэгш газар ч мөн адил их хэмжээний цас орно гэдгийг анхааруулав.

Баасан гаригийн 11:00 цагийн байдлаар хуримтлагдсан цас Ямагата мужийн Окура тосгонд 3.25 метр, Ниигата мужийн Уонума хотод 3.19 метр, Фүкүшима мужийн Тадами хотод 2.79 метр өндөр болжээ.

Цаг уурын албаныхан Ниигата мужид Бямба гаригийн үдээс хойшхи 24 цагийн дотор 80 см зузаан цас орно гэж таамаглаж байна. Тохоку, Хокурику, Кинки, Чугоку мужууд болон Гифу мужид 70 сантиметр, Канто-Кошинд 50 сантиметр, Хоккайдод 40 сантиметр, Шикокуд 30 сантиметр байж магадгүй. Хойд Кюүшюү 15 сантиметр байх төлөвтэй байна. Мөн нийт нутгаар цас орж, далайн шуурга шуурч, хүчтэй салхи шуурга шуурч болзошгүйг анхааруулав.

Улмаар орон нутгийн эрх баригчид замын хөдөлгөөн, тог цахилгаанд саатал гарч болзошгүйг сануулж, цасан нуранги, далайн давлагаанаас сэрэмжлүүллээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-02-07 174.90.223.83

Mongoliin 90 huvi ni exgui geed l surtachlaad bh yum. Mongol uls Hegdsen undesnii gishuun uls. Dalain ulsiud dalaid orj gamshig bolj bhad gishuun ulsiin huviar gazar nutagtaa huleej aw gewel bid yah ve,

Avatar

Нэргүй 2025-02-07 103.168.34.178

БОЛЖ МУУ САМУУРАЙ НАР ДАЛД ОРОГ..

Avatar

yag l unendee 2025-02-07 66.181.189.96

Япончууд бол хүний адаг муу санаатнууд Юун хятад вэ? Манай екүүд их сайн. нохой чихээ хагалсан сайн гэгчээв Бас эзэн хааныг нь урьчихаад байгаа гээд боддоо. Сэтгэл нь хөөрвөл Иргэдээ хамгаалдаггүй байж хаа холын самуурайг манайд ир. юу л байна газар байна гээд бүлтэрч чадах гарууд даа

Avatar

ЦОГ MН 2025-02-07 66.181.189.168

БОЛЖ. ОРОСТОЙ МУУДААД БАЙ

Avatar

Нэргүй 2025-02-07 66.181.182.34

Чи Орос хүн үү ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж