Тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан 850 тэрбумын өр барагдаагүй байна

Тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан 850 тэрбумын өр барагдаагүй байна

Тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан 850 тэрбумын өр барагдаагүй байна

Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж зургаан жилийн өмнө 736 тэрбум төгрөг,  мөн тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг бэлнээр олгоход зориулж 236 тэрбум төгрөг зарцуулсан ч энэхүү өрийг барагдуулж чадалгүй зургаа дахь жилтэйгээ золгож буй ажээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогын өгсөн мэдээллээр Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс силвер ресурс” үйл ажиллагаанаасаа 930 тэрбум төгрөгийн өр барагдуулах даалгавар авсан ч 2024 онд 80 тэрбумыг л барагдуулсан юм байна. Ингэснээр 850 тэрбум төгрөгийн өр хүлээгдэж буй аж.

Анх ахмад настнуудын зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гаргахдаа Засгийн газрын хувьд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар өр барагдуулах арга хэмжээг авна гэж мэдэгдэж байв. Гэвч зургаа дахь жил рүүгээ орж буй ч уг ордыг ашиглаж чадаагүй.

Иймээс “Эрдэнэс Алт” болж нэр нь өөрчлөгдөөд байгаа “Эрдэнэс силвер ресурс” нь алтны төсөл хэрэгжүүлж, өр дарах арга хэмжээ авахаар болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-07 202.55.188.88

шийдвэр гаргасан хүнээр нь төрүүлбэл таарна.

Avatar

Төвд хүү 2025-02-07 122.201.31.46

жэнко санаачлаад биз дээ Баттулга дуракаар талүүл Баянгол буудалдаа зарахад л болно энэ баян нөхөрийг жаахан сэгсэрч ихэд л болно

Avatar

Зочин 2025-02-07 59.153.112.170

өөрснөө зээл авч хэргэлчихээд улсаар буюу бидний татварын мөнгөөр төлөх нь буруу гэж бодож байна

Avatar

Нэргүй 2025-02-07 202.9.40.170

ер нь яахаараа хүний авч хэрэглэсэн зээлийг төлж бдаг юм? попорсон шийдвэр Хүрэлсүх өөрөө төлбөл таарна зээл аваагүй нь хохьчино у? үндсэн хуулиар тэгш эрхтэй шүү !

Avatar

Иргэн 2025-02-07 66.181.183.119

өр төлчихнө гээд хийрхээд байсан Салхитын орд дууссан. ингэж солиорохоо одоо цэглэ. зээл авсан л бол өрөө эзэн нь төлөх ёстой.

Avatar

zochin 2025-02-07 76.130.42.82

Zeel avaagui ni 1 saya,avsan ni 6 saya tug ugsun ni uneen.Avaagui ni hohirood yilaad uldsen.iim teneg shiidveruud dahin b** garaasai.

Avatar

Нэргүй 2025-02-07 103.140.10.195

баттулгийн албан тушаалаа ашиглаж монголд гай болсон нэр нүүр олох гэж шоудсан өр
буруу шийдвэр гаргасан өр
тэр новшоороо төлүүл

Avatar

ИРГЭН 2025-02-07 103.57.93.74

Женко амьд бн шүү дээ төлүүлээд аваач!!!

Avatar

Нэргүй 2025-02-07 66.181.160.115

энэ хамгийн тэнэг шийдвэр байсан. одоо бодсон ч

Avatar

Нэргүй 2025-02-07 202.55.188.116

хаха хүрэлсүхийн өдрийн хоолондоо гудардаг л мөнгө бна шд шүүх цагдаа прокурор гээд бүгд хүрэл сүхийн халаасан явдаг өдөр дутамын гарын авлага нь шд энэ л***р зүгээр л шоу хийж бна

Avatar

Нэргүй 2025-02-07 103.212.118.25

Баттулгын балагт хэрэг яаж эрүүл ухаанаар бодсон байж боломгүй шийдвэр байсаншд улс эх оронд үнэхээр гай болсон

Avatar

Нэргүй 2025-02-07 202.126.91.206

Дампуугийн дампуу балиар хулгай шийдвэр.

Avatar

Зочин 2025-02-07 103.212.119.124

Маш буруу шийдвэр байсан даа. Санхүүгийн сахилгын эсрэг….

Avatar

зочин 2025-02-07 66.181.184.139

Ийм л хогийн ялгавартай шийдвэр гаргасан нь одоо татвар төлөгчдөд гай болж нийт тэтгэвэр нэмэхэд саад учруулж байна Бодлогогүй шоучдын алдаа эрсдэлд оруулдаг

Avatar

Zuunii luivarchin jenok 2025-02-07 103.168.34.161

xjonhuu hulgaichiig shorond orson tsagt uls tur eruuljine shuu ! bas shudarga es togtono.tereer tegevriin zeeliig tegleh neriidleer ediin zaagiin aluur hiij ahmad nastanguudaa alag uzen asar tom nugel uildsen n**** doo.tamd ochih ni gartsaagui

Avatar

Нэргүй 2025-02-07 82.132.234.8

яачихсан ядарсан засаг юм дээ ? Тухайн үеийн ерөнхийлөгч САНААЧЛААД засгийн газар ярилцаж шийдээд олгосон юм шүү дээ! цөөхөн зарим ахмад гурав дөрвөн сая зээлтэй байсан ихэнх нь сая хүрэх үгүйтэй л зээлтэй байсан гэдэг . манай аав зээлийнхээ үлдэгдэл 580 мянган төгрөгийг тэглүүлсэнээ сонсоод төрийн минь хишиг гээд баярлаж байж билээ . Бурхан болсон эцгий минь ясыг өндөлзүүлж одоо гоншигноод байн байн дурдаад байхаар эвгүй юм хөөрхий тэр хэдэн төгрөгийг нь буцааж төлсөн ч бэлэн байна аа

Avatar

Өвөө 2025-02-07 103.57.95.204

зөв байсан.маш зөв шийдвэр байсан.

Avatar

Зочин 2025-02-07 139.5.216.124

Х.БАТТУЛГЫН ШИЙДВЭР ЗӨВ БАЙСАН БАЙХАА .АХМАДУУДДАА ӨГӨӨГҮЙ БОЛ МАНын НЭГ САЙН ЭРИЙН ХАРМААНД ОРЧИХСОН ЯВАХ Ч БАЙСАН ЮМ БИЛҮҮ . 44 ИХ НАЯАД бас НДС ЭМДС ГТЭС , ЖДҮХС сангуудыг МАНынхан зохион байгуулалттайгаар идээд тоноод дуусгасан .даа

Avatar

Иргэн 2025-02-07 66.181.190.72

Энэ мөнгийг нь Баттулгын хөрөнгөөр барагдуул . Хямгадаж болгодог нь хохирч ,зарим нэгний үр хүүхдүүддээ машин байрны зээлэнд явсан мөнгөө тэглүүлсэн хэсэг нь хожоод өнгөрсөн . Улсаас гаргасан болохоор Баттулга нэр хүндээ бэхжүүлээд өнгөрсөн . Энэ хэргийг дахин шүүж , гэмтэй нөхөр Баттулгаар нь төлүүлэх нь шударга болно

Avatar

Нэргүй 2025-02-07 122.201.31.161

Угаасаа хулгай байсан юм чинь. Тархи угаалт.

Avatar

Нэргүй 2025-02-07 66.181.182.34

Баттулга л өөрийгээ рекламдаад ийм шийдвэр зарлаж байсныг би санаж бнаа ! Үүгээрээ их нэр олсон, их ч санал авсан даа тэр хүнээр л төлүүлбэл зохино доо хө !!!

Avatar

Бат 2025-02-07 202.9.46.89

Хэн ийм буруу шийдвэр гаргасныг бүгд санаж байгаа бизээ.. Мояачуудын хаан байсаар л байна.

Avatar

Нэргүй 2025-02-07 59.153.115.141

хувь хүн эрсдэлээ тооцоод авсан зээлийг нийтийн мөнгөөр барагдуулна гэдэг … д тааруулсан үлгэр

Avatar

Уншигч 2025-02-07 139.5.218.173

Буруу шийдвэр гаргасан Женкогийн хөрөнгөөр л төлүүлэхээс өөр арга алга даа

Avatar

Нэргүй 2025-02-07 66.181.181.31

энэ шийдвэр бол Ернь тиймч оновчтой шийдвэр байгаагүй юмшүү Учир нь зээлтэй ахмадууд бол хамгийн бололцоотой баян юм хийх чадвартай Эсвэл үр хүүхэд нь бизнес эрхэлдэг Байр машин авах хурим найр хийх гэх мэтээр авдаг байсан Зээлгүй ахмад бол хамгийн ядуу ахмадууд байсан юм шүү Тэд зээлээ 6сараар аваад жижигхэн бизнес хийдэг Эсвэл Үрхүүхэддээбизнест нь авч өгнө Тэгээд 6сар тэтгэвэр гүй амьдарч чадахаар ахмадууд Зээлгүй нь бүр ядарсан Ямарч хөдөлмөр эрхлэхгүй Үр хүүхэд нь ч ядуу бизнесгүй Тэтгэврэ

Avatar

Нэргүй 2025-02-07 202.9.41.89

Энэ бол гамшгийн шийдвэр байсан. Асар их мөнгө хэвлэж, тараасан нь төгрөгийн худалдан авах чадварыг унагаж, эдийн засгаа сүйрүүлэх шахсан. Одоо хүртэл хор хөнөөл нь үргэлжилж байна.

Avatar

Иргэн 2025-02-07 103.156.2.212

Хорлогч Халтмаагийн балаг барагдахгүй нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж