Харбины өвлийн наадмын нээлтэд аль орны удирдагчид оролцох вэ?

Харбины өвлийн наадмын нээлтэд аль орны удирдагчид оролцох вэ?

Харбины өвлийн наадмын нээлтэд аль орны удирдагчид оролцох вэ?

"Харбин-2024" Азийн өвлийн наадам өнөөдөр/2025.02.07/ албан ёсоор нээлтээ хийнэ. Ес дэх удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин оролцож байгаа бөгөөд хоёрдугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд болох хуваарьтай. Энэ жил Монгол Улсаа төлөөлөн долоон спортын 35 тамирчин оролцож байна. Үүнээс кёрлингийн спортоор анх удаагаа монголчууд тивийнхээ цагаан олимпод өрсөлдөж байгаа нь онцлог.

Өнөөдөр өглөө Азийн өвлийн наадмын шорт-трекийн тэмцээн эхэлсэн. Энэ төрөлд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор ОУХМ Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөж байна.
Азийн өвлийн наадмын Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа өнөөдөр эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500 метрийн зайн урьдчилсан гараанд уралдлаа. Өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, энэ оны эхэнд дэлхийн оюутны универсиад наадамд амжилттай оролцсон Б.Гэрэлтуяа 1500 метрийн зайд урьдчилсан 3-р гараанд зам дээр гарсан юм. Тэрбээр 2:38.674 секундын амжилтаар Хятадын Тайваний Чан Ван-Тинг, БНЭУ-ын Сравана Мөрти Сай Сахана нарыг ардаа орхиж 3-р байр эзэллээ. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан юм.
Сонирхуулахад түүнтэй хамт энэ гараанд БНСУ-ын алдартай шорт трекийн тамирчин, өвлийн олимпын наадмын 3 алт, 2 мөнгөн медальт, ДАШТ-ээс 16 алтан медаль хүртсэн Чой Мин Жон уралдсан байна. Хагас шигшээ уралдаан Бямба гарагт болно. ОУХМ Б.Гэрэлтуяагийн хувьд хагас шигшээд БНСУ-ын 3 тамирчин, Тайланд, Казахстаны тамирчидтай уралдана. Хэрвээ эхний 2 байрт орж чадвал шигшээ уралдаанд оролцох эрхтэй болно.
Б.Гэрэлтуяа өнөөдөр 500 метрийн зайд дараагийн шатанд шалгарч чадаагүй ч 1000 метрийн зайн төрөлд мөн шилдэг 16-д үлдлээ. Энэ зайн уралдаан 2 хоногийн дараа буюу Ням гарагт үргэлжлэх юм. Өнөөдөр Монголын шорт трекийн тамирчдаас Э.Мөнх-Эрдэнэ 500 метрийн зайд /44.610/ секунд, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрийн зайд /2.33.000 /амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлллээ.
Өнөөдрийн Азийн өвлийн наадмын нээлтийн арга хэмжээ 20.00 цагаас эхэлнэ. Тус арга хэмжээнд Хятадын удирдагч Ши Жиньпин оролцох аж. Түүний урилгаар Брунейн Султан Хассанал Болкиах, Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны ерөнхийлөгч Асиф Аль Зардари, Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватра, Өмнөд Солонгосын үндэсний ассемблейн дарга Ү Вон Шик нар оролцох гэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.179

Манай Ерөнхий сайд оролцоно гэсан яасан юм бол. Оролцох нь бидэнд хэрэгтэй.Далимд нь бас бус ажил амжуулаад ирээрэй.

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.190.29

болж өгвөл бүү илүү харж билүү долоо, Хүн шиг бай, Бие зас ,Хүмүүжихийг оюунлаг болохыг хичээ,Чоно шиг байж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж