Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарч, монголчууд нийтээрээ халаглаж, харааж, харамсч сууна. Угаартаж нас барсан хүмүүсийн тоо сүүлийн 8 жилийн статистикээс харвал 779+6 хүн нас барсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн найман жилийн хугацаанд 785 хүн зөвхөн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл угаартсан үндсэн шалтгаан, нөхцөл юунаас болсон, хэний буруутай шийдвэрээс болов гэдэг асуулт хариултгүй өнөөдрийг хүрэв.
Ерөөсөө утаатай тэмцсэн өнгөрсөн хугацаанд бид 4,7 их наяд төгрөгийг зарцуулсан боловч угаартаж нас барж байгаа тохиолдол бүрийн шалтгааныг эрж хайж, олж тогтоосон нь тун цөөн. Дийлэнхдээ иргэд өөрсдөө буруутай болоод дуусдаг.
Саяхан УИХ дээр утааны сонсгол хийсэн. Энэ сонсгол ямар үр дүнтэй байв, сайжруулсан түлш сайн уу, муу юу, орц найрлага нь хэвийн үү, хүний эрүүл мэндэд ямар ноцтой, сөрөг зүйл үзүүлж байгаа эсэхэд лав хариулт өгсөнгүй. Цаашлаад сайжруулсан түлш алдаа, оноотой бол засч сайжруулах уу, хэрэглээнд нэвтрүүлэхдээ хаана, хэн ямар нэг алдаа гаргасан уу гэдэгт лав хариулт өгсөн. Яг л ийм байдлаар бид утаатайгаа тэмцэж, сайжруулсан түлш сайн, мууг амаараа хэлэлцсээр өнөөдрийг хүрэв. УИХ-ын гишүүд нь баахан мэргэжилтнүүд, баахан хүмүүс авчирч загнаж, зандарч, асуултаа хариулт авсан ч юмгүй сонсгол болоод өнгөрөв. Ийн сонсголтой зэрэгцэн нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан нь олон нийтийг сайжруулсан түлш рүү анхаарлыг нь бүр их татав.
Бид хэдэн жил утаатайгаа тэмцэж байна. Өнөөдөр утааны асуудал шийдэгдсэн гэвэл үгүй. Ярьсаар, нэг хэсэг нь бизнес эрх ашиг, улс төрийн амбицаа өсгөсөн болохоос өөрөөр бид утаагаа шийдсэн зүйлгүй, эсрэгээрээ 785 эрдэнэт хүнийхээ алтан амийг алдсан харамсалтай нөхцөл байдалтай л сууж байна.
Найман жилийн дотор 785 хүнээ алдана гэдэг дайны нөхцөл байдлаас дор гэсэн үг. Мэдээж, сайжруулсан түлш хэрэглэж байгаа иргэдэд алдаа дутагдал байж болох ч төрийн шийдвэрээр түлж байгаа түлш нь алтан амьны үнэтэй байж болохгүй. Тиймээс нийтээрээ сайжруусан түлш хэрэглэх шийдвэрээ эргэн харах, сайжруулсан түлшинд асуудал байна уу, хэрэглэж байгаа зууханд нь асуудал байна уу гэдгийг төр нэг дуугаар, нэг сэтгэлээр шалгаж, хайж олоод тогтоох цаг ирснийг зургаан хүний алтан амь харууллаа.
Бид ярьж, хуралдаж, цаасан дээр шийдвэр гаргасаар олон амь, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирсоор л дуусах нь. Тиймээс яг одооноос эхэлж сайжруулсан түлшний сайн, мууг нь шинжилж, яагаад иргэд угаартаад байгаа шалтгааныг зөв олж, зоригтой, жинхэнэ утгаараа шийдэл олсон шийдвэр гаргахыг олон нийт хүсч, хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ байгаа бол зөвхөн утаа, сайжруулсан түлшний асуудал дээр онцгой анхаарч, ажиллахгүй бол цаашид хэдэн амь, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирох ёстой вэ гэж олон нийт халаглаж, харамсч байна.
Монголын төр дахин нэг ч гэсэн иргэнийхээ алтан амины төлөө одоо л ажиллах, асуудал алдаагаа олж, хариуцлагаа тооцож, ажиллах цаг ирлээ. Олон нийт ч үүнийг хүсч, хүлээж байна.
Зочин 7 цагийн өмнө 202.126.90.220
Ямар юмных нь сайжруулсан түлш байхав дээ. хулгайч нарын мөнгө үнгах гэж л хийж байгаа ажил
Өвгөн хүн 8 цагийн өмнө 122.201.31.89
хятад Солонгос Япон улс руу шинжилгээнд явуулсан шахмал түлшний хариу яагаад ирэхгүй эсвэл мэдээлэхгүй байна вэ эсвэл огт явуулаагүй юм уу
Нэргүй 11 цагийн өмнө 139.5.219.86
УИХ-ын сонсголууд ямарч шийдэлд хүрдэггүйн нэг жишээ болоод 74 хүний аминд хүрсэн түүхий нүүрсийг 785 хүнийхээ амийг алдан байж ялсан тухай дүгнэлт гараад л дууссан. Долигнуур Чинбүрэн толгойлсон их хурлын гишүүд гол буруутан Хүрэлсүхийг өмгөөлөн хамгаалах зорилготой сонсгол хийсэн нь дүгнэлтээс харахад тодорхой
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.88.98
Энэ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЛ+ЗУУХ Тараалт нь Хэд хэдэн Цахилгаан, Дулааны Станц барих Зардлаас Даваад явчихлааа……..Ард Иргэд Хөдөлмөрөлж Цахилгаан Эрчим Хүч, Усны Төлбөр Төлж Хэвшмээр бнаааа
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.114.100
бас утаа тоос хоёроо зааглаж ойлгомоор байна. Утаа бол хий, хагас кокс хийхгүй бол нүүрсний хортой хий хэзээ ч арилахгүй. ялангуяа баяжуулалтаас гарсан дундаж бүтээгдхүүн бол хортой хий хуримтлагдсан хэсэг нь шүү дээ. Батцэнгэл бол энийг маш сайн мэдэж бсан л даа. химич гэсэн биз дээ. нарийн тоосонцруудыг бол шүүхээс өөр аргагүй. 2,5, 5, 10 пм гээд байгаа нь тооснууд. тэр л ингэж нүүгэлтэж харагдуулж байгаа. үүнийг эсвэл шатаж дуусахдаа бутардаггүй шахмал хийх, эсвэл утаандаа шүүр тавих замаар л
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.114.100
бол утаа гарах нүхээ дээд талд нь хий
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.114.100
Утаа нь галаа дайрч өнгөрөх байдлаар агаарын урсгалыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй доор нь асаагаад дээр нь овоолоод байвал харин ч санаатай угаарын хий үйлдвэрлэгдээд байна шүү дээ. Энэ олон химичид бдаг, нэг нь ч угаарын хий яаж үүсдэг гэдгийг хэлдэггүй юм байх даа. Дутуу шаталтаас л болдог шүү дээ. Дутуу шатааж угаарын хий үйлдвэрлэдэг технологи хүртэл байна. Яамаар ч юм бэ дээ. овоолж хийгээд доор нь галладаг бол зуухнаас гарах яндангийнхаа нүхийг доод талд хий. дээрээс нь асаадаг
зочин 2025-02-10 103.57.92.28
Стандартын бус материал хүний бие организмд хортой тос масло резин дугуй даавууны төрөл зүйл санаатай санамсаргүй түлж шатааж болзошгүй байдал ажиглагдаж энэ жил онцгой утаа үнэртэй байгаа
Zochin 2025-02-10 174.90.223.253
shalgalt high humuusiin genetic tomilgoogoor yawuulj shalguulmaar yum bna daa
Zochin 2025-02-10 66.181.179.80
Өөрсдөө шалгаад асуудалгүй гээд яриад байсан
Нэргүй 2025-02-10 202.131.234.123
ардууд амираа шалгаад өгөөд байгаа юм биш үү. үнэр нь хүхэр ихтэй байгааг баталаад байна.
гомбосүрэн 2025-02-10 202.131.249.29
шалгалт оруулж яах юм үр дүн тодорхой 720 хүний амь нас харуулж бна даа
Дэл 2025-02-10 202.55.188.119
өөр түлэх юм байхгүй сонголттой болгомоор байна
Нэргүй 2025-02-10 202.131.234.123
түлээ 126 сайд ИТХ-нханыг түлж дулаацдаг болмоор байна
Нэргүй 2025-02-10 66.181.182.34
Энд Ерөнхийлөгч Хүрэлсүх буруутай шүү !!! Түүнийг л огц руулах хэрэгтэй !!! Дайн байлдаангүй цагийн цэргийн дар га нар зүгээр сууж өндөр цалин авдаг атлаа төр удирдаад дайн болсон юм шиг олон хүний аминд хүрсний нь төлөө Хүүкийг л хусах хэрэгтэй !!!
Нэргүй 2025-02-10 122.201.31.39
Зүгээр л Налайхын нүүрсээ түлье. Харин ажлын тос шатаагаад байгаа засварын газруудаа хянаарай! Энэ бол үнэхээр аюул шүү!
Нэргүй 2025-02-10 122.201.31.39
Зүгээр л больчихмоор байна. Хэн ч хариуцлага хүлээхгүй, засаг нь огцордоггүй юм бол энэ түлшээ ядаж зогсооё. Хүний амь хайран байна.