"Deepseek"-ийн үүсгэн байгуулагч баатар хэмээн өргөмжлөгдөж байна

"Deepseek"-ийн үүсгэн байгуулагч баатар хэмээн өргөмжлөгдөж байна

"Deepseek"-ийн үүсгэн байгуулагч баатар хэмээн өргөмжлөгдөж байна

"Deepseek"-ийн үүсгэн байгуулагч Лианг Вэнфэнг өмнөд Хятадын Гуандун мужид баатар хэмээн өргөмжлөгдөж байна. Тодруулбал, Хятадын цагаан сарын баяраар Вэнфэнг бие хамгаалагчдын хамт төрсөн гэртээ очсон бөгөөд түүнийг Хятадын хамгийн анхны хиймэл оюун ухаант системийг бий болгож чадсанд Гуандуны оршин суугчид туйлын баяртай байгаа аж. Өдгөө 40 настай Вэньфэнг "High-Flyer"сангийнхаа ачаар тэрбумтан болсон бөгөөд "DeepSeek"-ийг үүсгэн байгуулсан нь төрсөн нутагтаа баатар гэж тодорхойлогдох болжээ.

Төрөлх нутгийнх нь оршин суугчид "Financial Times"-д хэлэхдээ, Вэньфэнг комик номд дуртай, математиктаа сайн байсан төдийгүй сурган хүмүүжүүлэгчийн гэр бүлээс гаралтай "шилдэг сурагч" байсан гэжээ.

Вэнфэнг мөн хөл бөмбөг тоглодог байсан гэдгийг дурсаж, "Бид бүгд нэг хотод төрж өссөн. Бид нар түүнээр маш их бахархаж байна" гэсэн юм. Нэр хүнд нь өсөн нэмэгдэхийн хэрээр Вэнфэнг олон нийтийн анхаарлыг татахаас зайлсхийхийг илүүд үзэх болсон аж. Хятадын томоохон бизнесменүүд, ялангуяа Жак Ма, Пони Ма нарын нэр хүнд өссөн даруйд засгийн газрын хяналтад орсон удаатай.

ЭХ СУРВАЛЖ: TECHCRUSH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 минутын өмнө 86.85.55.114

Мундаг юмаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.232.156

Оросын 1-р суваг дээр ярилцлага нь явж байна лээ. Мундаг залуу байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж