Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс /2025.02.07/ үе шаттай эхлүүлэхээр болжээ. Энэ жил 446 цэгээр борлуулахаар төлөвлөж эхний ээлжид 117 цэгээр борлуулалтыг эхлүүлсэн байна.
"2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг Улаанбаатар хотын ерөний менежер Г.Батзориг сануулжээ. Энэ жил хонины мах 11,800, үхрийн мах 13,800 төгрөгөөр худалдаанд гарчээ.
2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6,337 тонн мах нөөцөлсөн байна.
Н. Эргүй 2025-02-07 202.126.88.196
Нөөцийн мах хямдруулж худалд
Нэргүй 2025-02-07 66.181.160.42
НӨӨЦИЙН МАХАА БОЛИОЧЭЭ. АВАХ ХҮН БАЙХГҮЙ БНА ШДЭЭ.
Нэргүй 2025-02-07 202.126.91.206
үнийн өсөлтийг баталгаажуулж хаядаг хогийн ажил шүү.
Нэргүй 2025-02-07 124.158.104.115
Энэ ендер унэтэй мах бурэн зарагддаггуй. Улдэгдлийг нь яаж борлуулж бна!!!
Нэргүй 2025-02-07 66.181.160.20
үнэ өсгөөд бна шүү дээ
үнэ тогтворжуулах хөтөлбөр биз дээ
Нэргүй 2025-02-07 103.168.34.178
ХОНИНЫ МАХ 8000 БАЙХАД БОЛНО ШҮҮ ДЭЭ
Нэргүй 2025-02-07 202.55.188.123
үнэтэй бна
Нэргүй 2025-02-07 103.212.119.43
үнэтэй бна шү дээ