Палестинчуудыг нүүлгэх ажиллагааг Израиль гүйцэтгэхийг хүсчээ

Палестинчуудыг нүүлгэх ажиллагааг Израиль гүйцэтгэхийг хүсчээ

Палестинчуудыг нүүлгэх ажиллагааг Израиль гүйцэтгэхийг хүсчээ

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн Газын зурвасыг “эзлэн авах” маргаантай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Трампийн саналд Газын иргэдийг өөр Ойрхи Дорнодын бүс нутаг руу шилжүүлж, оронд нь Израиль болон АНУ бүс нутгийг удаан хугацаанд хяналтдаа авахыг тусгажээ.

Тухайлбал 10-15 жилийн турш Газын зурваст сэргээн босгох ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа Трамп мэдэгдсэн юм.

Үүнийг бусад улс орны хууль тогтоогч, хүний эрхийн бүлэг төдийгүй палестинчууд эсэргүүцэж буй. Нетаньяху уг саналыг"гайхалтай санаа" гэж тодорхойлж, бүх хүнд илүү сайхан ирээдүйг бий болгоно гэж үзжээ. Эсэргүүцэгчдийн хувьд энэ нь олон улсын хуулийг зөрчиж, үндэс угсааг устахад хүргэж болзошгүй гэж үзэж байна. Мөн зарим палестинчууд эх орноо орхиж явахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Гэсэн хэдий ч Нетаньяху Газын зурваст байх палестинчуудыг нүүлгэх ажиллагааг Израиль гүйцэтгэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Үүнээс гадна Израилийн батлан ​​хамгаалахын сайд Исраэль Кац палестинчуудыг сайн дураараа нүүхэд туслах төлөвлөгөө бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна.

Уг төлөвлөгөөнд палестинчуудыг Испани, Ирланд, Норвеги зэрэг янз бүрийн улс орнууд руу илгээж, Газын зурвасыг цэрэггүй бүс болгох тухай байх бололтой. Ерөнхийдөө, Трампийн тавьсан санал нь олон жилийн турш Израиль, Палесины асуудалд оролцож байсан АНУ эрс өөрчлөгдсөн гэдгийг харуулж байна. Өмнө нь АНУ зэр зэвсэг, цэргийн хүчний тусламжийг Израильд илгээдэг байсан бол одоо анх удаа холбооны армийг Газад байршуулах санал гаргалаа. Гэсэн хэдий ч санал хэрэгжиж эхлэхээр бол хүний эрхийг зөрчсөн томоохон асуудал үүснэ гэж ажиглагчид үзэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 33 минутын өмнө 192.82.65.103

тэр халтар арабын терористуудыг европын орнууд руу нүүлгэж тансаглуулж болохгүй, тэройр хавийн исламын шашинт ахан дүүс рүү нь хөөн зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 40 минутын өмнө 202.9.41.68

Зөнөгөө Элбэгээг өгөөдөх. бид Эрдэнэтийн овоолгыг хэрхэн увьдаа авсныг асуух хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 78.246.120.112

Арабууд хүн биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж