Дулааны шугам задарч, сургууль, цэцэрлэгүүд халаалтгүйн улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа талаар өнгөрсөн Даваа гаригт мэдээлсэн. Тодруулбал, 69, 234 дүгээр цэцэрлэг, 16 дугаар сургууль зэрэг дөрвөн аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болоод байсан.
Шугам хоолойг засварлаж дууссан эсэх талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-аас тодруулахад, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт буюу нэгдүгээр сарын 31-нд дулааны шугам сүлжээнд тохируулга хийсэн. Тухайн өдөр дуудлагын дагуу шөнийн 00:00 цаг хүртэл ажилласан. Дулаан юунаас болж доголдсон гэхээр ойролцоох сургууль, цэцэрлэгүүдэд халаалт муу, тиймээс хүчдэлийг багаар өгөх зөвлөмж хүргүүлсээр байтал 69, 234 дүгээр цэцэрлэг өөрсдөө тус бүрийн узель дээрээ том хүчин чадалтай, зарцуулалт өндөртэй насос буцах шугам дээрээ тавьсан байгаа юм. Үүнээс болж 16 дугаар сургуулийн халаалтыг булааж, Ням гаригийн оройноос бүрэн халаалтгүй болсон.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ын инженерүүд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Ус дулаан дамжуулах 39 дүгээр төвийн дараах 16 дугаар сургууль, 69, 234 дугаар цэцэрлэг, 30 дугаар байр, иргэн Соронзонболд нарын дундын өмчлөлийн дулаан түгээх диаметр 150 мм шугамд гарсан гэмтлийг илрүүлж, хоёр өдрийн турш Зүүн түгээх төвтэй хамтран 8 м шугам хэсэгчлэн сольж, халаалт залгасан.
Одоо сургууль, цэцэрлэг, байруудын халаалт хэвийн байгаа гэв.
Дулааны шугам олон жилийн насжилттай удсан шугам. Олон удаа засварласан ч шугам даралт даахгүйгээр байн, байн хагарч засварлахад хугацаа их шаарджээ.
зочин 2025-02-07 202.9.40.27
Орон сууцны УГ гэж арчаагүй ядарчихсан газар байх юмаа. Өөрсөдтэй нь холбоотой гэмтэл гарах бүрт л өөрсдөөсөө зайлуулж нэг хүүхэн худлаа яриад л хүнийг янз бүрээр харааж загнаад сурчихсан. Тийм л мэдэж байсан юм бол өөрсдөө хэлж байхаар тохируулга хийж хүчдэлийн хэлбэлзэлээс хамгаалахгүй яасан юм бэ. Цэцэрлэг сургууль чинь өөрсдийнх нь харьяанд байдаг биз дээ.Ажлаа хий.
Гачгаар 2025-02-07 202.9.46.62
гачгаар, нянбактер нар судсаа хана яршиг
ЦОГ мн 2025-02-07 66.181.189.168
Чи хуцаж байхаар хуруу нэм. хүн муулж хэдэн төг авахад ээж аавын чинь сүнс амрахгүй