"Ador" энтертайнменттай хууль шүүхийн маргаантай байсан "NewJeans" хамтлаг нэрээ өөрчлөн, эргэн ирлээ. Нэрээ өөрчилсөн шалтгаан нь удаан үргэлжилсэн хуулийн маргаантай холботой. Тэгвэл таван гишүүнтэй хамтлагийн нэр "NJZ" болж өөрчлөгджээ.
Хонгконгод ирэх гуравдугаар сард болох "ComplexCon" наадамд тэд шинэ нэрээрээ оролцоно. Үүгээрээ тэд энэ хэцүү цаг үеийг илүү сэтгэл хөдөлгөм зүйл болгон хувиргаж байна гэв. Мөн олон нийт хамтлагийн карьерыг хуулийн маргаан бус уран бүтээл, шинэ нэртэй нь холбож ойлгоосой гэж тэд хүсч байна.
"NewJeans" хамтлаг 2022 онд "Attention" нэртэй анхны дуугаараа Өмнөд Солонгосын хит парадуудыг тэргүүлэн гарч ирж байв. Улмаар жил хүрэхгүй хугацааны дараа олон улсын тавцанд гарч, "Get Up" дуугаараа Биллбоардын нэгдүгээр байранд оржээ.
Тус хамтлаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх гомдол гаргахдаа "Ador" энтертайнментыг дээрэлхэх, дарамтлах, хууран мэхлэх аргатай гэж байв. Иймд "Ador"-той байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн боловч үүнийг нь компани үгүйсгэж, шүүхэд ханджээ. Хууль шүүхийн маргаан байгаа ч хамтлагийн гишүүд бие даасан байдлаа баталгаажуулж, "jeanzforfree" нэртэй шинэ инстаграм хаяг үүсгэсэн бөгөөд үүгээрээ дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ холбогддог болжээ.
Дашрамд дурдахад, "Ador" болон "NewJeans" хамтлагт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлыг ирэх гуравдугаар сард хийхээр товлоод байна.
Холбоотой мэдээ