Саранди голын ус улаан өнгөтэй болжээ

Саранди голын ус улаан өнгөтэй болжээ

Саранди голын ус улаан өнгөтэй болжээ

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын захад байх Саранди гол Пүрэв гаригт гэнэт тод улаан өнгөөр урсах болж, нутгийн иргэдийг түгшээжээ. Цахим сүлжээнд экологийн нөөц газартай хиллэдэг Рио-де-ла-Плата руу урсдаг тус голын урсгал хэрхэн өөрчлөгдсөнийг батлах зураг, видео бичлэг нийтлэгдсэн байна. Одоогийн байдлаар нэхмэлийн будаг асгаснаас эсвэл ойролцоох агуулахын химийн хаягдлаас болж Саранди голын урсгал улаан болсон гэж албаныхан мэдээлжээ. Мөн албан ёсны хариултыг олохын тулд Саранди голын уснаас дээж авч, шинжлүүлэхээр илгээсэн гэж тус улсын Байгаль орчны яам мэдэгдсэн байна. "AFP" агентлагийн мэдээлснээр, Пүрэв гаригийн үдээс хойш усны өнгө шингэрсэн байв.

Нутгийн оршин суугчдын хэлснээр, нийслэлээс 10 километрийн зайд буюу голын ойролцоо олон тооны арьс шир боловсруулах газар байдаг бөгөөд химийн хог хаягдлаа гол руу хаяж урсгадаг аж.

Тухайлбал, нутгийн оршин суугчдын нэг Сильвиа " C5N" телевизэд хэлэхдээ, "Ус улаан өнгөтэй болсон ч гэсэн зарим үед гол боогдом хурц хүчиллэг үнэр ялгаруулсан шар өнгөтэй болсон байдаг. Би Сарандигаас хэдэн километрийн зайд амьдардаг ч надад үнэртдэг. Өнөөдрийн хувьд уснаас ямар ч үнэр гарахгүй байна. Энд тийм ч их үйлдвэр байдаггүй боловч маш олон тооны агуулах байдаг" гэжээ. Түүнчлэн, оршин суугч Мариа "AFP" агентлагт хэлэхдээ, гол дагасан байгууллагууд хог хаягдлаа үргэлж урсгадаг болохыг онцолсон бөгөөд өмнө нь Саранди цэнхэр, ногоон, ягаан, тос ялгарч тогтсон нил ягаан өнгөтэй урсаж байсан гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 4 минутын өмнө 66.181.185.192

Хүн төрөлхтний төгсгөл удахгүй болжээ!!! Хүн гэдэг аймшигтай амьтны бузар сэтгэлийн үйл эх дэлхийгээ залигаж бн!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж