"Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцох уу?

"Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцох уу?

"Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцох уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Тавантолгой түлш" ХХК-д 2018-2024 онд ажиллаж байсан удирдлага болон ТУЗ-ийн гишүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэж мэдээлсэн. Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, 2018 онд тус үйлдвэрийг байгуулсан бол 2019 оны тавдугаар сараас сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Гэвч өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус компани нэг их наядын алдагдалтай ажиллаж, харин ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал, цалин авсан гэх мэдээллийг нүүрсний сонсголын үеэр өгч байсан юм. "Тавантолгой түлш" ХХК 2018 оноос хойш нийт 2.7 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн бөгөөд анх 94 хүн ажиллаж байсан үйлдвэрт өнгөрсөн хугацаанд 18 мянган хүн ажиллажээ. Сүүлд утааны сонсголын үеэр "Энэ үйлдвэр баахан дарга нарыг суулгадаг газар болсон" гэдгийг хурал даргалагч дүгнэж хэлсэн юм.


М.ГАНБААТАР МХБХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОГДОВ

“Тавантолгой түлш” ХХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар М.Ганбаатар томилогдон ажилласан. Түүний хувьд 2018 оны тавдугаар сараас ажилласан бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр компанийнхаа ТУЗ-д өргөдлөө өгч, өөрийн хүсэлтээр энэ албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. М.Ганбаатар нь 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2004, 2008 оны сонгуулиар НИТХ-д сонгогдсон, 2023 оны нэгдүгээр сараас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилогдож, 2024 онд ажлаа өгсөн юм.

Мөн “Монгол шуудан” ХК-д хэлтэс хариуцаж, Нийслэлийн өмч, хотын бизнес хөгжлийн төвийг удирдаж байсан нэгэн.  Тэрбээр сүүлд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2023 оноос МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.

Тэрбээр "Би бол 2018-2022 оны эхэн хүртэл захирлаар ажилласан. Тухайн үед хүнд үед ажилласан. Цар тахлын хүнд үед гэр хорооллын 220 мянган айл өрхийн 500 мянга шахуу тонн нүүрсний хэрэглээг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр солих 1.6 жил үйлдвэрийг байгуулах ажлыг гардан хийсэн. Үндсэндээ 50 хувиар агаарын бохирдлыг бууруулсан. 2017 оны агаарын бохирдолтой харьцуулахад 2019 оныхтой харьцуулахад тоосонцорын хэмжээ 20 дахин буурсан. Улаанбаатар хот нүүх үү үлдэх үү гэдэг байр суурьтай байсан. Цар тахлаар хил гааль хаагдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн экспорт бүрэн зогсч, дотоодын эх үүсвэрээр хангадаг болсон. Хөл хорио тавьж, бүх ажил эдийн засгийн эргэлт зогссон байхад 75 хувийн хөнгөлөлттэй үнээр тасралтгүй түлшээр хангаж, 700 гаруй ажилчин ажилласан.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд, анх 2018-2019 онд 150 мянган төгрөгийн өртөгтэй түлш үйлдвэрлэж байсан бол 2019-2020 онд тэр өртгөөр нь борлуулах шийдвэрийг гаргаж байсан. Цар тахлын 2020-2022 онд 75 хувь хямдруулсан түлшээр хангаж, үнийн зөрүүгээр санхүүжилт олгож, 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас авсан. Үүний 50 хувийг хөнгөлөлтөд зарцуулсан. Орлогогүй үед энэ үйлдвэр байгаагүй бол иргэд гал алдах байсан" гэдэг тайлбар өгч байв.

Ц.ДАВААЦЭРЭН ЗАХИРЛЫН ҮЕД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 7 АЛДАА ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг 2022 оны дөрөвдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрбээр хоёр жил хагасын хугацаанд тус байгууллагыг удирдсан дарга. Түүнийг Монголын уул уурхайн салбарт 38 жил ажилласан энэ чиглэлийн менежерүүдийн нэг гэдэг. Ц.Даваацэрэн нь Эрдэнэт үйлдвэрийн даргаар 2013 оны хоёрдугаар сараас 2016 оны хооронд ажиллаж байсан юм. Одоо гавьяаны амралтаа аваад буй.

Сүүлд утааны сонсголын шинжээч мэдээлэл өгөхдөө "Тавантолгой түлш" ХХК-ийн Ц.Даваацэрэн захирлын үед 10 тэрбум төгрөгийн долоон алдаа зөрчил илэрсэн гэдгийг мэдээлж байв.

Түүний хувьд Өмнөговь аймгийн уугуул, Хэнтийн Бэрхийн уурхайн дарга, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр өмнө нь байнгын хорооны хурал дээр "Зүүн бүсийн үйлдвэр яагаад 600 мянган тоннын хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна вэ гэхээ анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй. БНСУ-д уурын хатаалгатай системийг захиалж, усыг уур болгож, халуунаар түлшээ хатаадаг. Гэтэл манайд уур нь чийг болоод өвлийн хүйтэнд -30 хэмд түлшээ хөлдөөж, чийгний хэмжээ өндөр гарч байна. Бид хатаах системээ шат дараатай сольж байна. "Тавантолгой түлш" нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх үүрэгтэй. Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй. Хагас коксжсон нүүрс худалдан авах ажил түр зогссон. Цаашдаа түлшний чанарыг сайжруулах ёстой" гэдэг мэдээллийг өгч байсан.

Ж.БАТБАЯСГАЛАН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА 64 САЯЫН УРАМШУУЛАЛ АВСАН

Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2018-2023 оны хооронд ажиллаж байхдаа 64 сая төгрөгөөр шагнал, урамшуулал авсан байдаг. Тэрбээр хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайн туслах байсан бөгөөд хожим нь Су.Батболдыг хотын дарга байх үед Агаарын бохирдол хариуцсан орлогчоор нь хоёр жил, нийслэлийн Засаг даргаар дөрвөн сар, НИТХ-ын даргаар дөрвөн жил ажилласан.

Одоо НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.

НИТХ-ын төлөөлөгч Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтан хот" ББСБ-ыг байгуулсан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.

Х.НУРЛАТ  72.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВСАН 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлж байв.

Тэрбээр "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 72.5 сая төгрөгийн цалин урамшуулал авсан байдаг.

Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэсэн мэдээллийг өгч байв.

П.ӨЛЗИЙНАРАН 6.3 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан П.Өлзийнаран өмнө нь нүүрсний сонсголд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан талаарх баримт гарч ирсэн байдаг. Тэрбээр 6.3 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.

Тэрбээр тухайн үед сонсгол дээр "Оффтэйк гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн. Би ТУЗ-ийн хурал болгон дээр нууцад байгаа гэрээнүүдээ ил болгооч гэж хэлдэг байсан. Инженер хүний хувьд шаардах юмаа шаардаж, мэдээлэлтэй танилцах ёстой байдаг. Энд танилцуулж байгаа гэрээнүүдийг намайг нууцаас гаргаж байгаад хийсэн.

Хүндрэлтэй үе ТУЗ-ийн хараат бус гишүүдэд байдаг. Бүх цаг үеийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг авч ирж, асуугаасай гэж хүсч байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү. Компанийн өмнөх материалуудтай танилцах гэхэд байхгүй, олдоогүй, надад устгачихсан гэж хэлсэн. Шинжээчид үүнийг олж хараасай гэж хүсч байна” гэдгийг хэлж байв.

УТААГААР "ШОУ" ХИЙСЭН ЖАГСАГЧ Ц.ПҮРЭВХҮҮ

Олон нийтийн сүлжээнд 136 мянган гишүүнтэй “Утааны эсрэг ээж, аавууд” фейсбүүк группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн иргэн Ц.Пүрэвхүү таг чиг амьдрах болсон. Тэрбээр утааны эсрэг жагсаал хийж, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшилж байсан удаатай.

Нүүрсний сонсголын үеэр Ц.Пүрэвхүү 2019-2021 онд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа 78.7 сая төгрөгийн цалин урамшуулал авсан талаар мэдээлсэн нь олны бухимдлыг төрүүлж байв.

Ц.Пүрэвхүү 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдож, 2022 оны нэгдүгээр сарын жил 20-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Тэрбээр өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байжээ. Мөн 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.152

худлаа байх оо юун тооцох харин ч дээшээ гавьяа сандал суудал албан тушаал ахих байлгүй дээ

Avatar

зочин 3 цагийн өмнө 103.57.92.28

Монголд ажил харуицагч гол буруутан эзэнд харуицлага тооцож чаддаггүй массаар дээд удирдгуудыг сольж өөрчилж доод албан тушаалтан тушаал ахидаг ажил нураадаг хөгждөггүй луйварчид завшдаг ,,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.179.105

Ж.БАТБАЯСГАЛАН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА 64 САЯЫН УРАМШУУЛАЛ АВСАН

Утаанаас ЭЗ-ийн болон УТ-ийн хамгийн их ашиг олсон нөхөр бол энэ. Түүний сонгуулиар юу гэж ярьж байёныг санаж байна уу.

Avatar

Нямка 5 цагийн өмнө 112.72.15.86

Иргэн Ц.Пүрэвхүү Канад Улсад таг чиг амьдрах болсон.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 124.158.108.156

:Пүрэвхүү авгай утаагаар шантаажилж хэдэн төгрөг олж аваад бултжээ. Ард олноо утаагаар хордуулсан, ……… олон хүний амиар олсон мөнгөөр Канадад тарвалзах аймшиг шүү.

Avatar

хаа 8 цагийн өмнө 202.9.41.111

өлзийнаранг яаж ч чадахгүй байх оюунэрдэнйи хүн

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 139.5.218.25

yuc totsohgvi awilga awadal dugai boltsgon

Avatar

УГААРТУУЛАГЧ ХҮХЭРСҮХ 9 цагийн өмнө 38.89.70.84

Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад

Avatar

Zochin 9 цагийн өмнө 139.5.219.174

humuusiin amiig ene humuusees neheh heregtei

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 139.5.216.148

удирдлагууд нь шууд буруутай хариуцлага нэхэж тооцох ёстой

Avatar

Zochin 10 цагийн өмнө 98.52.62.180

Наашдаа цаазын ял байхгүй юм чинь бүх насаар нь
шоронд хийж ямар ч асуулт байхгүй бүх хөрөнгийг нь хураа өөр зам байхгүй

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.46.66

хог хаягдал шахаж дамлаж байж ашиггүй ажиллад байх даа яахав дээ

Avatar

6ooB 300 10 цагийн өмнө 202.9.46.233

пүрэвхүүг гусах юмсан

Avatar

зочин 12 цагийн өмнө 139.5.219.38

Дор хаяж сайн ажилласан гэж хүн тус бүр олон сая төг-ийн шагнал авсныг нь буцаан хураан авах хэрэгтэй.

Avatar

ард түмэн 2025-02-10 66.181.187.218

Засгийн газар л буруутай. Бурууг доороосоо биш өөрөөсөө хайж сур. Эрх мэдэлд хүрсэн бол шударга байж сур ! Багийг чинь ард түмэн сонгоогүй өөрөө сонгосон багтай хамт засгаас зайлаа Овун- эрдэнэ гуай???!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.104

Хүк бх аа

Avatar

Нэргүй 2025-02-10 202.55.188.41

Хүүк

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.89.112

хүний амиар наадагсад нэг өдөр өөрт нь нэхэл ирнэ дээ

Avatar

Нэргүй 2025-02-10 202.55.188.44

бүгд хулгайчууд. Ганбаатар гэж н**ш хагартлаа баяжсан. даваацэрэн хулгайч хүү мөнхбаатарыгаа агаарын албаны даргаар тавиулсан оюунэрдэнэ нямбаатар 2 хулгайчуудтай нийлсэн адилхан хулгайч болсон

Avatar

Нэргүй 2025-02-10 202.70.43.34

Төрд ч Хувьд ч ХЯНАЛТ, УДИРДЛАГА, ХАРИУЦЛАГА гэж юм ХАМГААС ЧУХАЛ ДАААА

Avatar

шар 2025-02-10 66.181.164.23

Улсын төсөв бол хэн том шанагаар хутгаж авсан улстөрчийн хождог рашаан булаг юм

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 59.153.113.151

ХҮРЭЛСҮХЭЭС Л ЭХЛЭХ ЁСТОЙ. ЭХЛЭЭД ТҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦООД ДАРАА НЬ БУСАДТАЙ НЬ ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛИЙН ӨМНӨ ХҮРЭЛСЗХ БИД 2 ЯГ АДИЛ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж