ХУУЛЬ: Хувийн мэдээлэл задруулбал 5 жил хорих ялтай

ХУУЛЬ: Хувийн мэдээлэл задруулбал 5 жил хорих ялтай

ХУУЛЬ: Хувийн мэдээлэл задруулбал 5 жил хорих ялтай

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн сүлжээнд нас барсан иргэд болон хохирогчдын талаарх хувийн мэдээлэл цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлд дагуулаад байна. Энэ мэдээллийг цацсан хүнийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлсэн юм.

Учир нь хохирогчийн хувийн мэдээллээс гадна Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчихөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.10 болон 13.11 дүгээр заалтыг зөрчиж байна. Мөн албан тушаалын эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол ялыг хүндрүүлж тав хүртэлх жилийн хорих ялтай. Хэрвээ эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол хувь албан хаагчаас гадна удирдлагуудад нь хариуцлага тооцно гэдгийг салбарын сайд нь онцолсон. Тэгвэл,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.10 дугаар зүйл Хувь хүний нууцад халдах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.11 дүгээр зүйл Хувь хүний нууцыг задруулах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж;

2.2.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-07 66.181.186.26

Айлуудыг хана ба шалны цаанаас чагнадаг гэмт хэргийг зохицуулаач ээ. Лав манайхыг 30 жилийн өмнөөс дээд айл чагнаж, бусдад чагнах интернет холболтыг өгч, манайхыг Монголын хэдэн мянган хүн чагнаж байна.

Avatar

Нэргүй 2025-02-07 66.181.186.26

Улсын бүртгэл, арилжааны банкууд ба конторууд хувийн мэдээлэл ба дансны үлдэгдлийг гуравдагч этгээдүүдэд хэлж өгдөг.

Avatar

ХУУЛЬЧ 2025-02-07 202.9.46.31

МОНГОЛД НЭГ ИРГЭН НӨГӨӨГӨӨ АРХИЧИН ,,ТАМХИЧИНГААР ДУУДАЖ ТЭР НЬ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ НИЙТЭД ТАРААСАН БОЛДОГ БОЛ МОНГОЛ ОРОН ӨӨРӨӨ ШОРОН ОРОН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ,,,,БИДНИЙ ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ АРХИЧИН ТАМХИЧИНГААР ЭХЭЛЖ ,,,УУРАА ХҮРЭХЭЭР АВИЛГАЛЧ ,,,ХУЛГАЙЧ,,,,а**а ШҮҮ ГЭДЭГЭЭР ТӨГСДӨГӨӨ САНАЖ .АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ. ,,,,,,,

Avatar

Нэргүй 2025-02-07 202.9.47.6

Оюун эрдэнэ та зөв яваарай, бид нэгдэнэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж