Fabre: Бид "The MongolZ"-оос илүү ур чадвартай

Fabre: Бид "The MongolZ"-оос илүү ур чадвартай

Fabre: Бид "The MongolZ"-оос илүү ур чадвартай

"IEM Katowice" тэмцээний хасагдах шат өнөөдөр/2025.02.07/ эхэлнэ. Дэлхийн шилдэг 24 багаас өдгөө зургаа нь тунаад байна. Энэ дунд Монголын "The MongolZ" баг багтаж буй. Тэдний өнөөдрийн учраа нь Туркийн "Eternal Fire" баг. Хоёр багийн тоглолт өнөөдөр 22:45 цагаас эхлэх хуваарьтай. Тэгвэл тоглолтын өмнө "Eternal Fire" багийн дасгалжуулагч "Fabre" буюу Сезгин Калачи дараах ярилцлагыг өгчээ. Та бүхэндээ гол хэсгүүдийг хүргэе.

-Шинэ оны босгон дээр та нар "Calyx"-ийг явуулж, "jottAAA"-г авчирсан. Энэ өөрчлөлтийг хийе гэж хэрхэн шийдсэн юм бэ?

-JottAAA-г бид нар өмнө нь нэгтгэх гэж оролдсон. Гэвч тухайн үед бидний зорилго өөр байсан юм. Харин түүнийг "Sangal"-д зээлээр тоглуулсаны дараа тэр өөрийгөө хангалттай чадвартай, бэлэн гэдгээ харуулсан. Цаг үе нь яг таарсан. Одоо ч тэр өөрийгөө харуулж байна.

JotttAAA-ийн ачаар бидний хоорондох ойлголцол нэг түвшин ахисан. Тэр багт эерэг энерги авчирдаг. Тоглолтын өмнө тэр их чимээгүй байдаг ч яг тоглолтод хамгийн идэвхтэй нь байдаг. Тэр багт харилцаа, эерэг энерги авчисан.

-"The MongolZ"-ийг давж, "Vitality"-г хожиж, финалд хүрэх боломж хэр өндөр байна вэ?

-Бид өөрсдийгөө финалд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бид "The MongolZ"-ийн эсрэг тав тоглоход бид хоёр, тэд гурав хожсон. Тэдний тоглолтын хэв маяг биднийхтэй төстэй. Тэд бол бууныхаа хүчийг ашиглаж тоглодог. Гэхдээ ихэнхдээ бид илүү ур чадвартай баг нь байдаг. Бид ч ур чадвараа тоглолтод гаргах болно.

"Vitality" бол үргэлж хүчирхэг баг байсаар ирсэн. Гэхдээ бид тэдний эсрэг тоглохдоо тухтай байдаг. Тэдний эсрэг тоглоход аз ч бидний талд байдаг. Бидний тоглолтын хэв маяг тэдэнд хүндрэлтэй байх. "Vitality"-ийн эсрэг юу илүү хийхээ мэдэхгүй байна. Гэхдээ манай залуус илүү зоригтой тоглоно" гэв.

-Танай багийн лидер "XANTARES"-ийн энэ тогтвортой сайн тоглолтыг юутай ч харьцуулашгүй. Тэр 29 насандаа дэлхийн топ 20 тоглогчийн нэг боллоо. Цаашдаа зогсоогдошгүй мэт л харагдаж байна. Үүний нууц нь юу вэ? Тэр зүгээр л байгалиасаа авьяастай гэж үү?

-Анх би энэ багт ирэхдээ түүнийг топ 20 тоглогчийн нэг болгоно гэж амласан. Түүнийг хийхээс ч өмнө би хэлчихсэн байсан юм. Би үргэлж итгэсэн. Тэр бол дээд түвшний тоглогч. Мөн тэр хэнээс ч илүү шаргуу хөдөлмөрлөдөг. Түүнийг ингэж хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргаж байгааг харах таатай байдаг.

Түүний хувьд 20 настайгаасаа л эхлэн топ 20 тоглогчид багтах хэмжээний ур чадвартай байсан. Мэдээж багийнх нь амжилтаас шалтгаалж саяхан л анх удаагаа шалгарлаа. Хэрэв топ 20 тоглогчийг хувийн үзүүлэлтээр нь жагсаадаг байсан бол XANTARES сүүлийн арван жил топ 20 тоглогчийн нэгээр тодрох байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NG 2025-02-07 103.212.119.78

The Mongolz:Eternal Fire=2:0 хожисоон. Сайхааан.

Avatar

Зочин 2025-02-07 103.57.92.13

Үхрүүд мөрө эхэллээ,ха-ха.

Avatar

Өвгөн Балдан 2025-02-07 66.181.179.16

Чингисийн жанжидийн тактикийг судалхад гэмгүй шүү.

Avatar

Өвгөн Балдан 2025-02-07 66.181.179.16

Чингисийн жинжидийн тактикийг судалхад гэмгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-02-07 103.57.95.23

Туркууд байлдах чадвар хэзээнээс сул байсан юм. бага Ази, Балканы сул жижиг улсуудыг нэг нэгээр нь эзлэн авсан гэдэг. Харин маш их зальтай нь үнэн

Avatar

gg 2025-02-07 59.153.113.217

Mongolz uraad ug

Avatar

Нэргүй 2025-02-07 202.9.40.179

За миний дүү нар Монгол хүний тулалдах ур чадварыг Туркуудад дахин нэг сануулах цаг нь иржээ. Бидний өвөг дээдэс 700 жилийн өмнө хаа холын Туркийг эзэлж өөрсдийн эрхшээлд оруулж байсан гайхамшигтай түүхтэй юмаа. Үүнийг тэд мартсан бололтой. нэг сайн сануулаад өгдөө. Чингисийг үр садыг басаж болохгүй гэдгийг мэдрүүлээрэй. Та бүгддээ амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2025-02-07 86.185.78.37

Ene Mongol setgel zuigee beldedgui yum uu?
Turk tolbor avaad bicheed bgaa yum uu?

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-02-07 66.181.160.68

ЭЙ……….ПАЦАНЫ…………НААД МУУСАЙН ЛАЛЫН ШЭЭСНҮҮДИЙГ АЛААД, АЛААД ДУУСГАНА ШҮҮ………….МАШ ЗАЛЬТАЙ ШҮҮ НААДУУЛ ЧИНЬ ӨГӨӨШИНД НЬ ХУУРТВАА………….ТА НАР ЧАДНА АА…….ӨӨР ХЭНЧ БИШ……

Avatar

Нэргүй 2025-02-07 122.201.27.24

н**ш гэж. Орчуулж чадахгүй бол эх сурвалжаа тавиачээ: Тэндээс нь харчихмаар байна

Avatar

Нэргүй 2025-02-07 203.91.116.90

хэнд ч хэрэггүй юм бичхийн.

Avatar

Нэргүй 2025-02-07 202.55.188.123

Чамд л хэрэггүй байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж