Нэгдүгээр сард 33 мянга гаруй жуулчин иржээ

Нэгдүгээр сард 33 мянга гаруй жуулчин иржээ

Нэгдүгээр сард 33 мянга гаруй жуулчин иржээ

Монгол Улс түүхэндээ анх удаа нэг сарын хугацаанд 33 мянга гаруй жуулчин хүлээн авсан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хугацаанд нийт 33,462 жуулчин хүлээн авсан байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 28 мянган гадаад жуулчин хүлээн авч байсан юм. Монгол Улсад ирж буй нийт жуулчдын ихэнх хувийг БНХАУ-ын жуулчид бүрдүүлдэг аж. Түүнчлэн гаднын жуулчин хүлээн авах сэтгэл зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэхэд Төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь нэн чухал гэдгийг албаныхан онцолдог.

Жуулчдын ихэнх нь Монгол Улсад зун, намрын дулаан цагт ирдэг. Харин гадаадын жуулчдынхаа 23 хувийг өвөл хүлээж авдаг аж. Учир нь, Монгол эрс тэрс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог орнуудын нэг. Хэдийгээр цас, мөсний баяр, бүргэдийн баяр гэх мэт өвлийн улиралд болдог аялал жуулчлалын тодорхой арга хэмжээнүүд байдаг ч аравдугаар сараас эхлээд монголд ирэх жуулчдын тоо эрс багасдаг. Түүнчлэн эдгээр арга хэмжээг ихэвчлэн Монголд түр хугацаагаар ирсэн бизнес аялагчид сонирхдог гэсэн судалгаа бий.  Түүнчлэн 3-4 хоногт богино хугацаагаар аялдаг хил дагуу жуулчид ихээр сонирхдог байна.
2024 онд зорин ирсэн жуулчдыг улсаар нь авч үзвэл: 
  • Хятад 217712
  • Орос 213231
  • Өмнөд Солонгос 193019
  • Япон 25643
  • Казакстан 24237
  • Америк 16368
  • Хятад, Тайван 12334
  • Герман 12134
  • Турк 7755
  • Франц 6777 жуулчин иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-07 90.224.48.179

өдөрт 1000 гаран жуулчин тэгэхээр хэдэн онгоц монголд өдөр буудаг юм болоо. Хөөрхөн их тоо санагдаад явчихлаа

Avatar

Нэргүй 2025-02-07 91.214.65.85

Яг жуулчид мөн үү? Статистик тоо зөв үү?

Avatar

Нэргүй 2025-02-07 202.9.40.179

Азийн орнуудыг жуулчид Монгол ирэх сонирхол маш өндөр юм. энэ чиглэлээр менежментээ хийх нь зүйтэй юм. Зөвхөн Өвөр монголд хятадын урд зүгийн олон арван сая жуулчид ганхан өвлийн морин уралдааныг нь үзэх гэж ирсэн байна. Бид тэд нараас нь ядаж 100 мянгыг нь Монгол руу жуулчин хэлбэрээр оруулж ирвэл их мөнгө манай улсад орж ирэх юм даа. Хятад хүмүүс гээд дайсагналцаад байж болохгүй цаг үе ирсэн. Монголчууд бид ухаалаг мэдрэлжтэй байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж