"Мэдээлэл задруулсан бол алба хаагч, удирдлагуудад хариуцлага тооцно"

"Мэдээлэл задруулсан бол алба хаагч, удирдлагуудад хариуцлага тооцно"

"Мэдээлэл задруулсан бол алба хаагч, удирдлагуудад хариуцлага тооцно"

Угаартаж амиа алдсан зургаан хүн болон мэдээлэл хийсэн хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.


-Тэрбээр, өчигдөр 21:00 цагийн үед хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын илтгэх хуудас, рабарт хэлбэрээр бичигдсэн ийм  мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан. Энэ асуудал хохирогчийн хувийн мэдээллээс гадна Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн энэ нь эрүүгийн гэмт хэрэг болно. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн харицулага хүлээлгэх зохицуулалттай гэмт хэрэг.

Мөн албан тушаалын эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол ялыг хүндрүүлдэг 5 хүртэлх жилийн хорих ялтай. Хэрвээ эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол хувь албан хаагчаас гадна удирдлагуудад нь хариуцлага тооцно.

Мэдээлэл хийсэн хүүг Цагдаагийн байгууллага хамгаална. Зохих тусламж дэмжлэг үзүүлнэ. Зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байсан. О.Одбаярын ээж талийгаач архины хамааралгүй байсан. Байлдагч өөрөө сахилгын зөрчилгүй, хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж байсан.

Хохирогчийн хүү цэрэгт алба хааж байсан учир хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй байсан. Одоо албан ёсоор хохирогчийн үүднээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүүгийн хувьд хариуцлагатай алба хаагч байсан. Хил дээр алба хааж байсан учир Улаанбаатарт ирсэн хойно нь хэргийн талаар мэдээлсэн" гэдгийг хэллээ.

Мөн Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай холбоотой 2018-2024 онд удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг холбогдох гэрээ, гэрээний биелэлттэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Тавантолгой түлш компанийн 29 нэр төрлийн химийн бодист мэргэжлийн байгууллага шинжилгээ хийж байгаа. Үүнд барьцалдуулагч буюу цардуулыг мөн шалгаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ард түмэн 14 минутын өмнө 202.21.125.66

ШАЛГААД ШАЛГААД ТА НАР ЯАХ ВЭ ДЭ? УЛС ОРНЫ АЖ БАЙДАЛ ТӨРХ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ, ШАЛГУУЛСАН ХУЛГАЙЧ ХУЙВАЛДАГЧ НАР НЬ ЯЛ ЗЭМГҮЙ ЭНД ТЭНД ТАРВАЛЗАЖ БАЙНА. ӨМНӨХ ШАЛГААД ШАЛГААД БАЙСАН, ӨМНӨХ СОНСГОЛ ХИЙГЭЭД СОНСГООД БАЙСАН ЯГ ХЭВЭЭРЭЭ.ОДОО ЭНЭ ИРГЭДИЙГ МЭДЭХ ЭРХЭЭР ХАНГАЖ БАЙНА СОНСГОЛ ХИЙЛЭЭ ГЭДЭГ ТЭНЭГ ЮМАА БОЛЬ.ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЗАСАГААР ЯАХ ВЭ ДЭ? БИД БҮГДИЙГ ДЭЛГЭЛЭЭ ОДОО ТА НАР АЛАЛЦ ГЭСЭН ШИГ СОНСГОЛ ХИЙДГЭЭ БОЛЬ, БААХАН МӨНГӨ ҮРЭЭД, БОДИТ ҮР ДҮН ХЭРЭГТЭЙ. ЗАСАГ ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ БОЛЬ

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 139.5.218.178

ANUSDI80955877

Avatar

Оюука 1 цагийн өмнө 27.123.213.42

уснаас хуурай гарч засгийн газраа аврах хэрэгтэй л дээ

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 103.57.95.222

ЭНЭ МУУ ГАХАЙ ЮУ ХУЦААД БАЙНА АА, ЭНЭ ТӨР ЗАСАГ ХААШАА ЯВААД БАЙНА АА !!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 157.15.7.100

хуцаач

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.169.50.240

Одоитуяа энэ бол чиний үйл шүү. Үр хүүхэд чинь лайг нь үүрэх лдээ

Avatar

Рабарт гэж юу бэ 2 цагийн өмнө 157.15.7.113

Б.Нарантуяа гуай, та хаана сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн бэ? Рабарт гэж юу бэ, арай ч дээ, олон нийтэд зориулж та юм эрээчиж, түүнийхээ төлөө хэдэн төгрөгний цалин авч байгаа биз дээ, бидний хэлж заншсанаар рапорт гэдэг Орос үг юм шүү, англиар бол report юм болов уу даа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.68

Прокурорын дэргэдх мөрдөнг нэн даруй сэргээ. Цаашид олон хүн хохирно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж