Нетаньяхуг гомдоосон тул Гаагийн шүүх АНУ-ын хоригт оров

Нетаньяхуг гомдоосон тул Гаагийн шүүх АНУ-ын хоригт оров

Нетаньяхуг гомдоосон тул Гаагийн шүүх АНУ-ын хоригт оров

Дональд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийг АНУ болон түүний холбоотон Израилийн эсрэг хууль бус, үндэслэлгүй арга хэмжээ авсан хэмээн буруутгаж, хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурлаа. Зарлиг ёсоор АНУ болон түүний холбоотнуудын мөрдөн байцаалтад тусалсан, оролцсон хувь хүн, тэдгээрийн гэр бүлүүдэд санхүүгийн болон визний хязгаарлалт тавина.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Вашингтонд айлчлах үеэр Трамп зарлигт гарын үсэг зурав. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нетаньяху болон Хамасын командлагчийг баривчлах тушаал гаргасан билээ. Хамас, Израиль хоёрыг нэг түвшинд зэрэгцүүлж, ийн баривчлах тушаал гаргасан нь ичмээр ёс зүйгүй байдал гэж Трамп үзэж байна.

Трампийн тушаалд "Олон улсын эрүүгийн шүүхийн сүүлийн үеийн үйлдлүүд нь америкчуудыг дарамтлуулж, хүчирхийлүүлж, баривчлагдах магадлалтай эрсдэлтэй байдалд оруулж, аюултай жишиг тогтоож байна. Тэдний харгис үйлдэл АНУ-ын бүрэн эрхэд халдах аюултай. Мөн АНУ болон Израиль тэргүүтэй холбоотнуудын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод сөргөөр нөлөөлж байна" гэжээ.

АНУ, Израиль аль аль нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш юм.

АНУ-ын зэвсэгт хүчинг Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж байсан Гаагийн албан тушаалтнуудад Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа хориг тавьсан. Гэвч энэ хоригийг Жо Байдены засаг захиргаа хүчингүй болгожээ. Трамп Цагаан ордонд эргэн ирснээр Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн сард Олон улсын эрүүгийн шүүхэд дахин хориг тавихаар санал хураасан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-07 86.85.55.114

Зөв хөө. Хэдэн хэнхэг карьер хөөсөн шүүгч нэртэй хүмүүсээр дэлхий өөрийгөө мэдүүлнэ гэж юу байдын. Хэнээр ч сонгогдоогүй, даргынхаа тушаалаар шүүгчийн ширээнд суудаг байгууллагууд ард түмнээрээ сонсгогдсон дэлхийн засгийн газруудыг дарамтлах гэж оролдоноо. Тэр НҮБ-ын хэнхэг хүүхнүүд биднийг 18 наснаасаа уралдааны морь уна гэж солиорсон шиг

Avatar

Нэргүй 2025-02-07 103.212.116.104

Тийм шүү

Avatar

Батүүл 2025-02-07 66.181.161.94

муу а******н путлёр .улаан комунистууд

Avatar

Зочин 2025-02-07 202.126.90.85

Угаасаа энэ гаагийн шүүх мэтийн шийдвэрээ хэрэгжүүлэх чадваргүй, шүдгүй нохой шиг газар хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Нэргүй 2025-02-07 86.85.55.114

Үнэн

Avatar

Analyst 2025-02-07 202.165.84.52

Дэлхийд үзүүлэх Америкийн нөлөө хумигдах нь угаасаа 1 жилийн өмнөөс тодорхой болсон. БРИКС ийн тэлэлт үүнийг баталж байгаа. Доллар навс унах нь гарцаагүй болчихоод байна. Mainstream media бол үүнийг мэдээлэхгүй. Харин independent journalist ууд болон олон эх сурвалжтай мэдээ авдаг хүмүүс үүнийг аль эрт мэдсэн. Мөнхийн хөрш Орос Хятдтайгаа л хэл амаа ололцоод хамтын ажиллагаагаа сайжруулахаас өөр замнал байхгүй Монголын хувьд. Энэ 2 улсын эсрэг турхирч юм бичдэг хүмүүс бол жинэхэн Монголын дайсан

Avatar

Нэргүй 2025-02-07 202.126.90.177

Орос ахтай оркууддаа л сайн хэл,,,,

Avatar

Хараа 2025-02-07 202.55.188.92

Гааг н шүүхийг магтаад бсн гарууд тэр шүүх нь тоглоомын байгуулага бн шдээ кккк онигооо

Avatar

Нэргүй 2025-02-07 202.126.90.43

Чи орос ахтай орк уу,,,,

Avatar

Өвгөн Балдан 2025-02-07 66.181.179.16

Яг үнэн. Айл хөршийн амь нэг гэж өвгөд сургасан юм шүү.

Avatar

Analyst 2025-02-07 202.165.84.52

Trump iig ovoo um bolov u gesen ovoolson Evrein b**s baij gedeg n il bolloo doo. Nogoo dain main zogsoono geed zavjaa tsuurtal hashgiraad baisan chin bur tes esgregeeree um boloh shiv. USA d udahgui irgenii dain boloh n gartsaagui bolloo.

Avatar

Нэргүй 2025-02-07 202.126.90.177

Юун ямар дайныг зогсооно гэвээ,,,,савсага трамп,,,,

Avatar

Нэргүй 2025-02-07 202.126.89.115

Гаагын шүүх гээ л манай Баабар Батүүл их л хөөрцөглөж билээ. Хэдэн тэтгэврийн хөгшин багинууд тэдний дэлхийг шүүнэ юу бдгийн гэж анхнаас нь хэлсээр бсан даа. Одоо нөгөө ардчилагчид амаа үдүүллээ. Гоё2

Avatar

Оноч 2025-02-07 66.181.181.17

Манай СЛАВА нар Путин монголд ирэхэд нь баривчилсангүй гэж гөөмөн сүйд болж билээ. Эзэд нь тэгсэн яасан байх нь уу?

Avatar

Нэргүй 2025-02-07 202.126.90.177

Савсага трамп,,,яасан байхнуу,,,,уурласан байх нь байншдээ,,,,учир ину,,,,,еврейн ард түмнээ хамас хезболлагын аланхядлага түрэмгийлэлээс хамгаалан тэмцсэн Нэтэнянху хэмээх эгэлгүй их хүмүүнийг,,,,өнчин украин хүүхдүүдийг хулгайлан хорлосон бөгспутин орос алуурчинтай адилтган буруутгасан болохоор нь,,,,олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрт,,,савсага трамп уурлан хилгэнэсэн байх нь байншдээ,,,,ойлгоо,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж