Ньюс агентлаг өнөөдөр /2025.02.07/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
10:00 цагт:
- БОУАӨЯ-ны дэмжлэгээр АНУ-д төвтэй Зэрлэг хулд загасны төв, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэнтэй хамтран “Монгол орны загас, загас агнуурын тогтвортой байдлыг хангах нь” уулзалт, хэлэлцүүлгийг “Блью скай” зочид буудалд зохион байгуулна.
10:30 цагт:
- Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Шастирт дүрслэгдсэн Монголчууд” могол зургийн тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд, хаад, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг тусгасан 44 могол зургийг сонгон, анх удаа олон нийтэд дэлгэх юм. Утас:99051914
11:00 цагт:
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос түүхий нүүрс түлдэг уурын зуухуудад хийсэн шалгалт болон цаг үеийн асуудлаар ЦУОШГ-ын хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 80100930
11:40 цагт:
- Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд нээнэ.
12:00 цагт:
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ЦИХХЯ-нд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 94999598
18:00 цагт:
- Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн Бүх оддын тоглолт "UG Arena" спорт цогцолборт эхэлнэ. Өнөөдөр "Холимог оддын тоглолт", ур чадвар, гурван онооны шидэлт, хүүхдийн уралдаан, шилдэг залуу тоглогчдын тэмцээн болно.
- УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээнийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Холбоотой мэдээ