Сайжруулсан түлшинд угаартаж нэг гэр бүлийн дөрвөн амь хохирч, үлдсэн ганц хүү нь амь насыг нь ч нэхэх эрхгүй явахад нь Монголын төр хувийн эмзэг мэдээллийг нь олон нийтэд ил болгож, дэвслэв. Нас барсан ээжийг нь архины хамааралтай, цэргийн албанд татагдсан хүүг нь хулгайн хэргээр нийтэд тустай хөдөлмөр эрхэлж байсан гэж “хэмлэв”. Үхсэн нь архичин, үлдсэн нь хулгайч болов. Хүний эрхийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) таг дүлий.
Хурдан морины хаврын уралдаан дээр “шоу” хийгээд байсан ХЭҮК зургаан хүний амь нас хохирсон асуудал дээр таг дүлий сууж буйд олон нийт жигшин зэвүүцэж байна. Угаартаж амиа алдсан зургаан хүний дөрөв нь хүүхэд юм шүү дээ, үнэхээр харамсалтай.
Энэ харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон байдаг. Хэрэг явдал болсноос хойш 14 хоног өнгөрч байхад хохирогчийн хүү "Хэнд хандахаа ч мэдэхгүй байна. Хуульч өмгөөлөгч нар надад туслаач" гэж гуйж зогсоно.
Хэдхэн сарын өмнө Урьдчилан саатуулах байранд 21 настай залуу амиа алдахад мөн л хулгайн хэрэгт холбогдож байсан гэж хувийн эмзэг мэдээллийг нь ил болгож, амь насыг нь үнэгүйдүүлсэн. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хүний хувийн эмзэг мэдээлэл нь хуулиар хамгаалагдсан байдгийг онцолж, эл хэрэгтэй холбоотойгоор хувийн мэдээллийг нь задалсан эрх бүхий хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн ч чимээгүй болсон.
Гэтэл өрх толгойлсон ээж хүүхдүүдийнхээ хамтаар угаартаж амиа алдсан хэрэг дээр өнөөх л эмзэг мэдээллийг нь ил болгодог бохир технологио ашиглах нь тэр. Хулгайгаа нуух болохоор улсын нууц болгодог атлаа угаартаж амиа алдсан иргэнээ архины хамааралтай болгож буй төрд хүний эрхийг дээдлэх наад захын ёс суртахуун алга.
Бас болоогүй ээ, хохирогчдын талынхнаас “түлшинд угаартаж амиа алдсан талаарх мэдээлэл задруулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гарын үсэг зуруулсан байгаа юм.
Ганц энэ хэрэг явдал дээр ч бус сайжруулсан түлшинд угаартаж амиа алдсан хохирогч бүрийн ар талд үлдсэн хүмүүсээс ийм гарын үсэг авдаг болж таараад буй. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд зохион байгуулсан утааны сонсголоор ил болсон.
Тухайлбал, н.Амарзаяагийн ээж, хүүхэд хоёр нь угаартаж амиа алдахад “Энэ хэргийг олон нийтэд мэдээлэх юм бол Зөрчлийн хуулиар хэрэг нээнэ шүү” гэж дарамталсан байдаг.
Ийм байдлаар хэчнээн хүний амыг хамхисан бол… Ингэж ар гэрийнхнийг нь үг хэлэх ч эрхгүй болгож эрхэнд нь халдсанаар тэд арьсаа л хамгаалж, албан тушаалдаа үлдсэн. Эцсийн дүнд нь сайжруулсан түлшинд угаартаж 779 иргэн амиа алдсан харамсалтай статистик гарч буй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эл статистик мэдээг гаргаад буй. Одоо энэ тоо зургаан иргэнээр нэмэгдэв.
Уг нь энэ төрлийн мэдээллийг нууцлах бус ил болгоод, анхааруулга өгөөд явсан бол хэчнээн хүний алтан амийг аврах боломж байсан бол… Эцэс сүүлдээ угаартаж амиа алдсан бол хэн ч биш болдог, нэг иргэний амийг 800 мянган төгрөгөөр үнэлдэг болж байна. Новшийн төр гэдэг үгийг олон нийт хэлэхээс аргагүйд хүрч байна. Учир нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт 10 иргэн угаартахад мөн л архины хамааралтай хүмүүс нэг дор цугласан байх үеэрээ амиа алдсан болоод л дууссан. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх дадал зуршилд суралцаагүйгээс ийм зүйл болсон гэж хорооны Засаг дарга нь хохирогчдыг буруутгаж байв. Ер нь л угаартсан хүмүүсийн өөрсдийнх нь буруу болгож ирсэн.
Уг нь сайжруулсан түлшийг анх үйлдвэрлэхдээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэх дээр олон талын судалгаа хийж, мөн хэрэглээнд нэвтэрсэн цаг үеэс гэр бүлээрээ хордон амь насаа алдаж буйд дүгнэлт хийж, эртхэн арга хэмжээ авсан бол өнөөдөр 780 гаруй иргэнээ цаг бусаар алдах байсан гэж үү. Мөнгө цагаан нүд улаан болсон хомхой хулгайчдын балгаар Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдынхаа тооноос давсан иргэнээ угаарын хийнд хордуулж, амь насыг нь хохироочихоод сууцгааж байна. Гэтэл энэ түлшийг сайн чанарын, агаарын бохирдол буурсан гэж шоудсан улстөрчид нь албан тушаалын өндөрлөгт хүрсэн.
Одоо албаныхан “Сайжруулсан түлш стандарын шаардлага хангаж байгаа” гэж хортой түлшээ хамгаалж суухынхаа оронд “Сайжруулсан түлшнээс болж иргэд гэр бүлээрээ угаартаж амиа алдаж байна. Шөнө унтахдаа түлш битгий түл” гэж анхааруулгаа өг.
Сайжруулсан түлшнийхээ уутан дээр “Угаартуулж амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй” гэдэг анхааруулах бичгээ ч бич.
Анх энэ түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ “Бүх төрлийн зууханд түлэхэд тохиромжтой” гэж бичиж болсон юм, амь насыг нь хамгаалах анхааруулга бичиж яагаад болохгүй гэж…
Дээр нь хүний хувийн мэдээллийг хуулиар хамгаалж чадаагүй хүмүүстээ хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байна. Хортой түлшээ чанарын шаардлага хангаж байгаа гэж худлаа PR-дана. Хортой түлшинд нь иргэн угаартаж нь амь нас хохирохоор архичин болгодог энэхүү бохир технологио зогсооно уу. Хүний хувийн эмзэг мэдээллийг задруулсан эрх бүхий хүндээ хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна, шаардаж байна.
Архичин ч байсан Монгол Улсын иргэн шүү, эцсийн эцэст. Хүн гэдэг утгаараа аль ч улсад хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг. Хохирсон амь гээд гарзандаа гардаг юм биш хүний эрх гэж Үндсэн хуулиараа сахиж байдаг эрх бий, эрх баригчид аа!
Г.ХОРОЛ
Гочоо 2025-02-07 202.9.47.95
мөхөж дуусах орон болохчоод юугаа хуцаж бдаг халтарууд бэ. зайлса.бүгэд огцорох хэрэгтэй.ву хийжч
хийж чадахгүй хог н**ш.
Нэргүй 2025-02-07 66.181.183.220
Уламжлал болсон доо. Ард иргэд үхэхээр архичин хулгайч болдог, хулгайч луйварчин-улс төрч үхэхээр эх оронч болдог.
mgl 2025-02-07 41.194.3.36
mongolchuud bugd arkhichin hulgaich narshd ulnii hulgaich uls turiin hulgaich naraas deer shu
Нэргүй 2025-02-07 59.153.115.253
огцор
Нэргүй 2025-02-07 202.9.40.179
Хүний үхлээр улс төр хийдэг Лодойсамбуу болон түүний эзэн Элбэгдорж, ньюс мн сайтынхан ичиж үхээсэй. угаартах явдал угаасаа байсан. танай сайт болон Алтайгийн луйвардаж авсан 25 дугаар суваг телевиз дандаа ард түмнийг буруу зүйлд уруу татаж улс орныг тогтворгүй байдалд хүргэхийг боддог. Бид эв нэгдэлтэй тайван амьдарч улс орноо хөгжүүлэхийг хүсэж байна.
Нэргүй 2025-02-07 202.126.91.204
ЁОХ ЁОХ, ИЙМ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮНЭНЦЭР ЭНЭ ДЭЛХИЙД БАЙХ ГЭЖ. ХУРДАН ҮХЭЖ ДАЛД ОР
Ард 2025-02-07 49.0.139.217
Нийгэм, төр хоёрыг салгаад яривал, хорлоо хорол… хөрөнгөтний ардчилалыг толгой дээрээ дээдлэгчээ…
Нэргүй 2025-02-07 103.168.34.154
хүзүүгүйн явуулга …
ард түмэн 2025-02-07 202.21.125.66
Эмгэнэл илэрхийлье харамсалтай юм болжээ.зОВЛОН ДААГААД АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. НИЙТЭЭРЭЭ ЕР НЬ ХАРИУЦЛАГАТАЙ, АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ Л БАЙ.НҮҮРСИЙГ МОНГОЛЧУУД ХЭРЭГЛЭСЭЭР ИРСЭН УГААР УТАА БАЙСАН ҮНЭРТЭЖ Л БАЙСАН.АХУЙ ОРЧИНДОО ӨӨР ӨӨРСДӨӨ Л АМЬД ЯВАХ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАМГААЛ. ДЭЭР ҮЕД ХЭЗЭЭ Ч УГААР МЭДРЭГЧ ТАРААДАГГҮЙ, ХЭЗЭЭЧ ЗУУХ ТАРААДАГГҮЙ, ХЭЗЭЭ Ч ЗУУХЫГ НЬ ХҮН ИРЖ ХӨӨЛЖ ЯНЗАЛЖ ӨГДӨГГҮЙ АЙЛ БОЛГОН ӨРХ БҮР ДУЛААЛГА ЭНЭ БҮГДЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЖ АМЬДРАЛ АХУЙДАА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДДАГ БАЙЛАА.ОДООНИЙ БЭЛЭНЧЛЭХ СЭТГ
Нэргүй 2025-02-07 59.153.114.92
Үнэхээр өрөвдөх сэтгэлгүй хүмүүс энэ дээр байна даа. Ганцаараа амьд үлдсэн энэ хүү одоо ингэж хэлүүлээд яаж амьд явах уу…Хүүк ерөнхийлөгч ЕС УИХ дарга 3 луйварчдын алдар нэр мөнгөний золиосонд ядуу иргэд ингэж л амиараа төлж байна даа
Зочин 2025-02-07 203.23.199.2
Анхнаасаа угаартдаг болоод л угаар мэдрэгчийг айл өрхөд тараагаад байсан юм бишүү. Энэ үйлдвэрийг мэргэжлийн талаас нь эрдэмтэд болон олон талын оролцоог ханган шалгах хэрэгтэй л юм байна даа. Бас одоо энэ хүйтэнд түүхий нүүрсийг түлүүлэхийг хориглосон эрх зүйн актуудаа хүчингүй болгомоор юм.
Зочин 2025-02-07 66.181.189.33
Ард түмэн галаа зөв түлж мэдэхгүй чадахгүй байгаа тул төрөөс тусгай байгууллага байгуулж өглөө орой бүр бүх айлуудын гэрт очиж галыг нь асааж түлж өгч байх хууль гаргаж ажиллуулаачээ.
Нэргүй 2025-02-07 103.145.234.109
Ёсзүйтэй улсад бол Хууль зүйн сайд нь ажлаа өгдөг л юм л даа.Цаашилбал ажлаа өгөх хүмүүсийн нэрс цувраад л явна даа
Нэргүй 2025-02-07 66.181.188.156
дээр л дунд доод шатандаа харин ч үл бүтэх муу ёрууд байгаа ш дээ төр нь өөрөө архи ху лгай н талбар болсон биз
Нэргүй 2025-02-07 139.5.218.178
ANUSDI8P955877
Нэргүй 2025-02-07 139.5.218.178
80955877
Zochin 2025-02-07 202.170.65.202
Эвий дээ. Энэмуу залуу одоо яаж нэг хөл дээрээ босно доо. Өрөвдмөөр юм.
Нэргүй 2025-02-07 203.91.115.52
Төр, төр л гэх юм, төрд шургалсан луйварчид, зальтай этгээдүүд л байгаа ш дээ. Угаасаа л хөрөнгөтний нийгмийн дүр төрх ийм
Нэргүй 2025-02-07 202.131.225.242
Одоо ханаж цадсан бол наад сайжруулсан түлш гэх нэртэй химийн зэвсэгээ монголчуудад хэрэглэж төрлөөр устгахаа геноцид хийхээ зогсоо.
зочин 2025-02-07 66.181.190.29
Тэгээд түүхий нүүрс,мод түлээ,хаймар дугуй хог новшоо шатааж,хотоо утаа униарт бүр автуулах уу, Сайжруулсан түлшийг ихэнх айл хэвийн хэрэглээд байхад зарим хүмүүс бүр гэр бүлээрээ угаартаж хордож бүр амиа алдаад байдаг учир нь юу юм бол дд, Сайтар шалгаж ,учир зүйг нь олж,хэт улс төржилгүй,хэвийн сэтгэж, ямар нэг боломжит хувилбар гаргамаар байна
Болж 2025-02-07 202.9.46.62
дахиж ардын хувьсгалыг хийх тохироо бүрдэж гүйцжээ, одоо дарга ангийг устгаж дээрээ дарлагчгүй, дэргэдээ хулгайчгүй болоё
зочин 2025-02-07 66.181.190.29
Зах зээлийн нийгэм бол угаасаа хэдэн хулгайч луйварчдыг баяжуулж,олонхийг ядууруулж хоослодог нийгэм, Шудрага зүйл ёс зүй ариун явдал бараг үгүй, Мөнгөний төлөө юугаа ч өгөхөд бэлэн, Баян хоосны ялгаа эрс өснө,Мөлжлөг ширүүснэ, Ядуу дорой хөрөнгөгүй бол чи хэн ч биш,Хүн биш, Тэр баруун,АНУ-ыг хар, Орон гэргүй,ажилгүй,мэдрэлийн өвчтэй,архи,хар тамхинд донтсон үй олон хүн гудам талгайд аймаар,Гэмт хэргээ дийлэхээ байсан, Дарлагчгүй,хулгайч луйварчгүй ардчилсан нийгэм гэгч бол худлаа,Хууран мэхлэл
Нэргүй 2025-02-07 66.181.161.222
бизнэс гэдэг чинь угтаа луйвар гэсэн үг гэсэн биздээ ардчилал гэж мөнгөтэй нь дийлнэ гэсэн үг..би коммунист биш гэхдээ одоо мэдэхгүй
Нэргүй 2025-02-07 184.151.190.71
ubul tsahilgaanaa unegui bolgo ger horoolold tegeed halaaguur tabij uguud halaaguuriin uniiig ni harin hubilj suutgaj abahad ubuld utaa baihgui uhel bhgui bolno sh dee
dalaihuu 2025-02-07 66.181.164.23
УЛАА ШАГАЙСАН ХЭДЭН ХҮҮХЭД УЛС БОЛЖ ТОГЛОЖ БАЙНА. Хятадын колони болчоочээ яршиг….ядаж л өлсөж даарч өр ширэндээ баригдаж өлбөрч тэнэж үйлээ үзэж амиа хорлож угаартаж цаг бусаар үхэцгээхгүй, харин хэдэн гахайнууд л цаазлагдах байх
Нэргүй 2025-02-07 202.21.109.20
Яасан муухай зэвүүн новшын юм бэ. тэгсэн байлаа ч заавал тэгэж мэдээлэх ямар хэрэгтэй юм бэ. хүний үнэргүй хөгийн новшнууд вэ
Нэргүй 2025-02-07 124.158.126.227
Үхсэнийг нь ашигладаг, үлдсэнийг нь мөнгө болгодог сэтгүүлч!
Дд 2025-02-07 66.181.184.91
тийм шүү сэтгүүлч нарт үнэхээр мэдлэг хариуцлагадутмаг
Зочин 2025-02-07 202.131.230.162
Маш хармсалтай. Гэр нь бүрэн шатсан харагдсан. угаар гэхээсээ илүү галын осол юм биш үү? Яагаад тэр хайлаас 1 хүн амьд гарсанүй вэ? гал түймэр үүдэн талаас гарсан юм болов уу? Онцгойнхон энэ асуудлыг маш сайн тогтоож цаашид Монгол гэрт суудаг иргэдэд анхааруулга өгөх хэрэгтэй. нөгөө үнэгүй тараагаад байсан угаар мэдрэгч яасан вэ? төрийн хөл болсон нөгөө хороо хаана бна? бүгдийг шалгах хэргэтэй. нэмж хэлэхэд Монгол хүний үхлээр улс төр хийдэг арчаагүй Монголчууд маргааш газрын хөрснөөс арчигд
Нэргүй 2025-02-07 202.126.90.233
Үнэхээр энэ ТӨР ЗАСАГ болохгүй байна
Нэргүй 2025-02-07 202.9.40.163
Засгийн Газар нь танхимаараа, ЕӨК нь огцрох хангалттай шалтгаан!
Нэргүй 2025-02-07 112.72.8.78
Архичин ч байсан Монгол Улсын иргэн шүү, эцсийн эцэст. Хүн гэдэг утгаараа аль ч улсад хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг. Хохирсон амь гээд гарзандаа гардаг юм биш хүний эрх гэж Үндсэн хуулиараа сахиж байдаг эрх бий, эрх баригчид аа!
Зочин 2025-02-07 202.179.27.232
Засгийн газрыг хурдан түргэн буулга. засаг төр Оюунэрдэнэ, Баттулга нараас болж бүрэн дампуурлаа. Хүний аминаас үнэтэй зүйл гэж хорвоод байхгүй. Нэг гэр бүлийн 6 хүн шүү. Үнэхээр аймаар. Дюунэрдэнэ та хурдас б**: Зайл
Нэргүй 2025-02-07 202.131.227.134
Хувийн хэвшлийн ажлыг төр булааж авсны үр дүн : 1-олон зуун тэрбум төгргөгний алдагдалтай үйлдвэрлэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байгаа санхүүжилт. 2-чанар стандартын гологдол, түүнийг дагасан амь нас, эрүүл мэндийн хохирол. 3-агаарын бохирдол.
Үнэндээ бол Төрийн хийх ёстой ажил : 1-түлшний ба түүнээс гарах утааны чанар стандартын нормыг батлах. 2-түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хувийн хэвшилд анх байснаар нь даатгаад, чанар стандартын хяналт тавьж мөрдүүлэх, хариуцлага тооцох.
Нэргүй 2025-02-07 202.9.41.68
Хүрэлээг огцруул
Нэргүй 2025-02-07 139.5.218.178
SEXSDI80955877XUCHINDUULI BOOBN XXI
Зочин 2025-02-07 139.5.219.171
Зуух яндангаа хөөлж чадахгүй арчаагүй болжээ. Соц үед амралтын өдрөөр айлууд яндангаа хөөлөөд цэвэрлэдэг байлаа. Шатаж утаа гарч байгаа бол угаар гарнаа. Үүнд мод нүүрс хөрзөн гэх мэт
Нэргүй 2025-02-07 202.9.41.68
а******н
Нэргүй 2025-02-07 202.9.41.68
Аллуурчин
Нэргүй 2025-02-07 66.181.176.17
яндангаа хөөлөөгүйгээс болсон гэж чамд ямар чөтгөр нь шивнэчихвээ малаа
Нэргүй 2025-02-07 202.72.245.121
Ямар ч зүйлийг шатаахад шаталтаас хорт хий үүснэ. Угаарталт бол түлшний чанараас биш буруу хэрэглээнаас шалтгаантай
Нэргүй 2025-02-07 202.131.227.134
Төр өөрөө түлшний хангамжийг өөр дээрээ авсан бол түүнээс урган гарах хариуцлагыг нь төр өөрөө үүрэх ёстой. Төр сайн хүн болох гэж бүх юм руу орж байдаг боловч улам муутгаж байдаг. Түлшний хангамж, нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар нь хувийн хэвшилд өгөөд, чанар стандартын хяналт шаардлагаа тавиад явбал хувийнхан ингэж хүн а**х юм хийхгүй. Хийсэн бол захирал нь аль хэдийн шорон явсан байгаа. Төр болохоор өөрийгөө хамгаалаад бурхан болсон хүнийг муулаад сууж байгаа нь энэ.
Нэргүй 2025-02-07 202.21.102.222
COVID uyed jiremsen emegtei zgr l torsonii daraa awaad yawsan geed HUUK ogtsorch bsan bol enhiin tsagt ard irged n ugaartaad uhej bhad OYUK guriiseer ard tumen ulam doroitsoor l… Eswel zgr l Mongolchuudiig KOREA, USA visagui bolgood gargachih guij bna bid nar gadagshaa garaad oorsdoo uchraa olchino
Нэргүй 2025-02-07 66.181.182.34
Нүүрсний угаараар хүн нас барж бгаа хэрэг бол Хүрэлсүх гэдэг хүнд л шууд хамаарах ёстой шүү !!!
Оюукийг бус Хүүкийг ноцох хэрэгтэй !
Нэргүй 2025-02-07 45.84.107.222
АВИЛГАЧДЫН ХАЛААСЫГ ДҮҮРГЭЖ ДУУССАН БОЛ ОДОО НҮҮРСЭЭ ТҮЛЭЭ
Нэргүй 2025-02-07 103.212.119.43
түүхий нүүрсний угаар аймаар ш дээ, малаа.
Иргэн 2025-02-07 202.70.44.46
Хулгайч ч бай, архины хамааралтай ч бай ХҮН, амьдралд онож алдаж явсан л биз, амь нэхэх эрхтэй!!!
Хотын уугуул иргэн 2025-02-07 66.181.178.19
ОДоо буцаад нүүрсээ түлье. Оюун"Эрэдэнээ, чамд совесть буюу жудаг гэж юм байдаг рол олны өмнө гарч ирээд энэ хүүгээс болон угаартаж амь анасаа алдсан олон зуун хүмүүсийн ар гэрээс нь уучлалт гуйгаач. МЕГА төсөл гэж үлгэр ярьж явахын оронд энэ утааныхаа асуудлыг шийдээч, новшоо.
Ххх 2025-02-07 66.181.184.91
галаа түлж чадахгүй бол нүүрс аргал түлсэн ч угаартана