Цахилгааны төлбөр 30 хувь нэмэгдэж байгааг дуулгасан эрчим хүчний салбарынханд иргэд ихээр бухимдаж, хэрэглээний төлбөр нь 2-3 дахин өндөр гарсан гэдгийг баримттайгаар шалгуулж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, аж ахуй нэгжийн эрчим хүчний үнийг 30 хувиар, айл өрхийн хэрэглэгчдийг хэрэглээнээс хамаарч 89 хувиар нэмсэн. Энэ шийдвэрийг салбар яам гаргадаггүй гэдгээ хэлсэн юм. Харин иргэд цахилгааны төлбөр нь яагаад хэт өндөр гарч байгааг гайхаж буй. Тэгвэл хэрэглээнээс хамаарч шатлалтай тооцох болсон цахилгааны үнийн тарифын мэдээллийг “УБЦТС” ТӨХК-иас ийн тайлбарлалаа.
“ӨДӨР, ШӨНӨӨС ГАДНА ОРГИЛ ЦАГИЙН ТАРИФ НЭВТЭРСЭН”
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас бодит өртөгт нь хүргэх, хэрэглэгчдэд хэрэглээгээ хянах, хэмнэлт хийх сонирхлыг төрүүлэх зорилгоор хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай болгож шинэчилсэн.
Мөн өмнө нь мөрдөж байсан цахилгаан өдөр ба шөнийн цагийн хоёр тариф дээр оройн оргил ачааллын цагийн тарифыг шинээр нэвтрүүлсэн.
Айл өрх хэрэглэгчид борлуулах цахилгааны тарифыг зурагт харуулснаар тооцож байгаа.
Шинэчлэгдсэн үнэ тарифаар хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтаар гарсан нийт хэрэглээг шатлал бүрд хуваахгүйгээр өдөр, орой, шөнийн хэрэглээний заалтыг үндэслэн нийт хэрэглээнд эзлэх хувийг тооцож, хувь тус бүрийг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн хэрэглээний шатлалын тарифаар үржүүлэн гаргах аргачлалыг мөрдөж байна. Жишээ авч үзвэл, гэр хороололд амьдардаг, 380В-ын сүлжээнд холбогдсон, хоёр тарифт тоолууртай, цахилгаан халаагуур хэрэглэдэг айлын сарын нийт хэрэглээ 6,967 кВт.ц гарсан төлбөрийн тооцоолол дээр тайлбарлая.
Нэгдүгээрт, Нийт хэрэглээнд өдөр болон шөнийн хэрэглээний эзлэх хувийг тооцоолно. Тухайн айлын тоолуурын сарын турших хэрэглээний заалт:
- өдөр (06-21 цаг) 4,518 кВт.ц
- шөнө (21-06 цаг) 2,449 кВт.ц
Хоёрдугаарт, өдөр, шөнийн хэрэглээний сарын нийт хэрэглээнд эзлэх хувь:
- өдөр: 4518 кВт.ц / 6967 кВт.ц * 100% = 64.8%
- шөнө: 2449 кВт.ц / 6967 кВт.ц * 100% = 35.2%
Гуравдугаарт, тарифын шатлал бүрд ногдох хэрэглээг хувиар тооцож гаргана.
Энд тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц нь III шатлалын тарифт хамрагдана.
Дөрөвдүгээрт, I, II, III шатлалд тод ногооноор тэмдэглэсэн хэрэглээний нийт дүн 1500 кВт.ц, бүдэг ногооноор тэмдэглэсэн хэрэглээний дүн 949 кВт.ц ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг батлах тухай” 199 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 749 дүгээр тогтоолын дагуу 1500 кВт.ц хэрэглээ нь 100 хувь, үлдсэн 949 кВт.ц-ийн тариф нь 50 хувиар тус тус хөнгөлөгдөнө.
Мөн шатлал бүрд ногдсон хэрэглээг тохирох тарифаар үржүүлж, төлбөрийг тооцоолно.
Дээрх зурагт жишээ авч нэг айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц-ийг нь III шатлалын тарифаар үржүүлж гаргасан нийт дүн 1,579,659.99 төгрөг болжээ. Шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.ц цахилгааны тарифийн 346,758 төгрөгийг хөнгөлөөд 1,394,067.99 төгрөгийг төлбөр төлөх тооцоо гарсан байна.
Hereglegch 2025-02-07 103.212.116.172
utaa buuruulna gj shaagaad baahan borshur reklam hiih mongooroo dahiad stants baridag ch bolosoi ideh argagvi bolhooroo l ingej shaahiin sdakud
Нэргүй 2025-02-07 158.59.146.30
aj ahuin negjuud undur ahig oldog garuud, ted baga tul, shuls shig tsalingaar amidardag byad hamag munguu tatvart, tsahilgaand uguud hund daraltrand olrloo
Иргэн 2025-02-07 66.181.185.192
МАН-АН-Н дээр нь УВС- ийн сайн эрсийн цавчаа хулгай луйвар гээд тэр их алдагдлаа иргэдийн нуруун дээр үүрүүлэж байдаг УВС- ийн дөрвөдүүд ч ёстой дөрвөдүүд юм даа!!!
Нэргүй 2025-02-07 158.59.146.30
yalgavarlan gaduurhagch. idej uuh tal deer deer doorgui, buh uls turchid idej uuj, hulgailj, medeeleld oir baidlaa ashiglaj bgaa shd,
Zochin 2025-02-07 66.181.161.111
СӨХ mngo nemeed bh yumaa,asuhaar mk ihtei bhd ih avna,harinch gsigui ged uutkdh yum,mk hamaagui bizde,zovhon niitiin ezmshlikn talbai thijiltii, or bysd zardsl hizde,ailiin dotr zasvar hiihgui bizde,mk ih baga ju tolbir yakgatai bndhu.shslgaj bhgu bol
Нэргүй 2025-02-07 202.126.91.51
суурь үнэ, сэх-ны төлбөр нөт-тэй давхар авдаг луйвраа боль. суурь үнэ 2500 төг байсныг 3600 төг болгож нэмсэн байна. 3 шаттай тоолуур тавиулахын тул тарифыг 2 шаттай тоолуураас бага тооцохоор болгосон нь тоолуур 3 шаттай болгох шахалт, 2 шаттай тоолууртай 150. квт хэрэглээ нийтлэг учир цшсг, эх ашигтай. иргэд энэ зальжин аргын мэдэхгүй нь харамсалтай.
Б 2025-02-07 66.181.190.164
ард түмэн 1.3 саяыг цахилгаандаа өгвөл юугаараа амьдрах юм бэ?
Нэргүй 2025-02-07 103.212.119.24
Манайх 3 тарифт тоолууртай ч 20 хувь хэмнэгдэж чадахгүй байнаа. Учир нь оргил ачааллын үеийн тариф 2 тарифт тоооуурын өдрийнхөөс 107 төнрөгөөр илүү өдөр бараг хүнгүй орой л хамаг хэрэглээ ихэслэг
Нэргүй 2025-02-07 45.117.35.31
сэргээгдэх эрчим хүх ашигладаггүй өрхүүдийн төлбөрийг зргсоо
Нэргүй 2025-02-07 139.5.216.132
Энэ арай хэтэрхий нэмжээ, яагаад айл өрхийн төобөрийг ингэж өндөр нэмж, өөр өөр аргачлалаар бодож байгаа вэ? Цахилгаанаар халаалтаа шийдсэн, 380-тай айлууд хамгийн их хохирч байна. Тэгээд энэ их мөнгөө дараа сарын 20-ны дотор төлөхгүйй бол өьөл шууд тог тасалдаг. Одоо 5 сарын 1-нээс дулааны төлбөрийг 100-250 % хувь нэмнэ. Өнгөрсөн 11 сард эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан, эсэргүүцэх хэрэгтэй.
Нэргүй 2025-02-07 66.181.183.148
манай Дархан Сэлэнгэд цахилгааны үнэ нэмэгдсэн ч дарамт гайгүй л байна ителевизээр үнэ өслөө гэж их тоо хэлээд байгаа хүмүүс урьдах төлөбөрөө төлөөгүй болохоор нэмгэдээд байгаа юм биш үү
Зочин 2025-02-07 124.158.119.35
Урьдах төлбөрөө цаг хугацаандаа төлсөн. Тэгэхдээ цалингийнхаа 50 хувийг цахилгааны төлбөрт төлж байгаа нь шударга биш байна. Эргээд нүүрс түлшээ төлөх байдалд орж байна
Нэргүй 2025-02-07 66.181.160.85
dorjhand banding shuud bulne
Болж 2025-02-07 202.9.46.62
муу бандийг шууд бойжгоогоор бүл
Нэргүй 2025-02-07 45.117.35.31
хэнийг явуулах вэ
ЗОЧИН 2025-02-07 202.70.44.46
ЭХЗох Хороо цахилгааны үнийг дүн өвлийн улиралд нэмж ядарсан иргэдээ дарамталж байна даа, ЗГ, яаманд бодлого чиглэл даанч алга даа, төлөх мөнгө байхгүй шүү, үнээ буулгах хэрэгтэй
Нэргүй 2025-02-07 66.181.191.209
Монголын төр үнэхээр Иргэдээрээ үнэхээр даажигнаж чадаж байна дөө,